UBLife Logo
Нийгэм

"Нүүдэлчин Монгол" фестивальд Хөвсгөл аймаг түрүүллээ

"Нүүдэлчин Монгол" фестивальд Хөвсгөл аймаг түрүүллээ

Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол” фестиваль энэ сарын 12-14-нд Тэрэлжид зохион байгуулагдаж өндөрлөв. Фестивальд 21 аймаг болон нийслэлийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч 362 соёлын биет бус өвийн илэрхийллээр оролцсон юм.

Хөвсгөл аймгийн соёлын биет бус өвийг өвлөн тээгчид урц барьж Цаатан иргэдийн ёс заншлыг онцлон оролцсоноор "Тэргүүн" байрт шалгаран 100 сая төгрөгөөр шагнуулав.

Хөвсгөл аймаг нь соёлын биет бус өвийн төрөл зүйлээр баялаг, тухайлбал өвөрмөц хэллэг, хэмнэлтэй Дархад дуу, бэсрэг дуурхуу, уртавтар богино хэмнэл бүхий гэгэлгэндүү хөг аялгуутай, хадааж дуулдаг Хотгойд дуу, Ангийн уриа дуудлага, бөө мөргөл, хоолойн лимбэ, ардын хөгжим, цааны тоног хэрэгсэл зэрэг багтана.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 387 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 374 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 14 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд данстай байна. Өвлөн уламжлагчдын 341 нь халх, 24 нь бусад угсаатан байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.