Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад косплэй дүрд хувирснаасаа болж цагдаа нарт баривчлагджээ


Хятадын зүүн хэсэгт байрлах Жянсү мужид нэгэн охин кимоно өмсөж, косплэй дүрд хувирснаасаа болоод цагдаад баривчлагджээ. Тус охиныг зургаа даруулж байх үед цагдаа нар явж очсон байна.

Улаан цэцэг, ногоон навч бүхий цагаан кимоно өмсөн Япон ресторан, уушийн газрууд их байрладаг дүүргээр тус охин явж байсан байна.

8 сарын 14-нд Weibo гэх Хятадын маш өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээн дээр тус охин болсон явдлаа хуваалцжээ.

Тэрээр "Summer Time Rendering" гэх япон анимэ, манганы дүрд хувиран шар үс зүүж, кимоно өмссөн байсан юм. 

Сүүлийн үед Хятадад Японы эсрэг үзэл ихээхэн гарах болсон ба залуусын дунд идэвхтэйгээр тараад байсан япон соёлд дурлагчдын хувьд хэцүүхэн цаг үеийг туулах болжээ. 

Тус бичлэгт "Хэрэв чи хятад хувцас өмсөж байсан бол би чамд ингэж хэлэхгүй. Гэхдээ чи хятад хүн байж кимоно өмссөн байна. Чи хятад хүн мөн биз дээ?" хэмээн цагдаагийн хэлж буй үг бичлэгт үлджээ.

Тэрээр 5 цаг гаруй саатуулагдаж, цагдаа нараас "ухаарлын үг" сонсож, 500 үгтэй уучлал эрсэн захидал бичжээ. Мөн "Миний хийсэн зүйл буруу гэж надаар бичүүлсэн. Гэхдээ би Япон, Европ, Хятад гээд бүх л соёлд дуртай. Би анимэ үзэж, бүхий л соёлыг сонирхон судлах мэдрэх дуртай. Яагаад ямар нэгэн зүйлд дуртай байх нь буруу гэж? Би хүссэнээ өмсөж, хүссэнээ хийх эрх чөлөөгүй бололтой" хэмээн бичсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
15 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.