Венецийн кино наадмын үеэр найруулагч Даррен Аронофскийн найруулсан "The Whale" кино нээлтээ хийлээ. Тус киноны гол дүрд Мумми киногоороо алдаршсан жүжигчин Брендан Фрейзер тоглосон юм.

Хэдхэн цагийн өмнө нээлтээ хийсэн ч тус киног хэдийнээ хүмүүс Оскарын шагнал гардуулах ёслолоос олон шагнал хүртэх магадлалтай хэмээн ярьж байна.

"The Whale" кинонд хэт их жинтэй англи хэлний багш өөрийн 17 настай охинтойгоо дахин холбогдож, бүхнийг өөрчлөхийг хүсэж буй тухай өгүүлсэн аж. Түүний охины дүрд "Stranger Things" киноны жүжигчин Сэйди Смит тогложээ.

Кино багийн маш олон хүн үзэгчдийг босон алгаа ташиж эхлэх үед сэтгэл хөдлөн уйлсан бөгөөд жүжигчин Брендан нулимсаа барьж ядан ёслох нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөнджээ.
Жүжигчний хувьд хэцүүхэн цаг үеийг туулж ирсэн Брендан энэхүү киногоороо кино ертөнцөд эргэн ирж, өөрийн хамгийн шилдэг жүжиглэлтийг хүмүүст хүргэсэн болохыг кино шүүмжлэгчид онцлоод байна.
