UBLife Logo
-

ФОТО: “Рио-2016” олимпод оролцох 15 орны тамирчдын хувцас

UBLife
UBLife
ФОТО: “Рио-2016” олимпод оролцох 15 орны тамирчдын хувцас

 

Канад

“Forbes” сэтгүүлийн нэрлэсэн “Рио-2016” олимпийн хамгийн загварлаг хувцастай орноор Канад шалгарчээ. Энэхүү загварыг “DSquared2” брэндийн загвар зохион бүтээгч ах дүү ихэрүүд Дэн болон Дин Кэйтен нар зохион бүтээж, Канадын томоохон их дэлгүүр болох “Hudson’s Bay” ивээн тэтгэсэн байна.

Их Британи

Нэрт загвар зохион бүтээгч Стелла Маккартни “Addidas” брэндтэй хамтран Их Британийн олимпийн тамирчдын хувцсыг урлажээ.

Швед

Шведээс гаралтай “H&M” брэнд энэ жилийн олимпод оролцох Шведийн тамирчдын хувцсыг бүтээсэн байна. Тамирчдын хувцас загварт Швед улсын төрийн далбааны өнгүүдийг ашигласан аж.

АНУ

“Ralph Lauren” брэнд АНУ-ын олимпын тамирчдын хувцсыг бүтээсэн бөгөөд мөн адил төрийн далбааны өнгүүдийг ашигласан байна.

БНСУ

Өмнөд Солонгосын тамирчдын хувцсыг гаднаас нь харахад тун энгийн. Гэсэн хэдий ч энэ хувцаснууд Зика вирусээс хамгаалдаг материалаар бүтээгдсэн байна. Тус улс тамирчдынхаа эрүүл мэндийн нэгдүгээрт тавьж буйгаа ийн илэрхийлжээ.

Франц

Теннисийн домогт тамирчин Рене Лакостийн үүсгэн байгуулсан Францын “Lacoste” брэнд тус улсын тамирчдын хувцсыг урласан байна.

Австрали

Австралийн тамирчдын Зика вирусын эсрэг хамгаалалттай хувцасны судалтай загвар нь 1924 оны олимпод оролцож байсан тамирчдын хувцастай төстэй аж. Энэхүү хослол нь хувцас загварын салбарынхан дунд багагүй шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Итали

“Giorgio Armani” брэнд Италийн тамирчдын хувцсыг бүтээсэн байна. Тус брэндийн нэрийн хуудас болсон хар хөх өнгөтэй хувцсыг “CONI” логогоор чимэглэсэн аж.

Герман

Харин Герман улс  бусдаас илүү энгийн, өдөр тутмын хувцаслалтын загварыг сонгосон байна.

Испани

Испани улс гүн цэнхэр болон улаан өнгийг сонгожээ.

Шинэ Зеланд

Загвар зохион бүтээгч Шэйн Хэнсен болон Пийк нар Шинэ Зеландын тамирчдын хувцаслалтыг тун энгийн шийдэлтэй байлгахаар зохиомжилсон байна.

Хятад

Харин өмнөд хөршийн тамирчид төрийн далбаатайгаа адил буюу шар, улаан өнгийн хувцастай Олимпийн нээлтийн ажиллагаанд оролцох юм байна. “People’s Daily China” энэхүү хослолыг шарсан өндөг ба улаан лооль” хэмээн тодорхойлсон юм.

Орос

Хойд хөршийн тамирчид дийлэнх орнуудад түгээмэл ажиглагдаж буй улаан, цагаан өнгийг сонгожээ. Мөн мэдээж “Орос” гэсэн бичигтэй.

Энэтхэг

Энэтхэгийн олимпийн хороо “Рио-2016” олимпийн тамирчдын хувцсыг БНХАУ-ын тэргүүлэх спортын хувцасны брэнд болох “Li Ning”-тэй хамтран зохион бүтээжээ.

Монгол

Харин манай орны тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” ХХК зохион бүтээж, бэлтгэлийн иж бүрэн хувцсыг “Asics” брэндээс худалдан авжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
32
25
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.