UBLife Logo
Newsfeed

ЭЕРЭГ МЭДЭЭ | Есдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 9 эерэг үйл явдал

Г.Сүрэн
Г.Сүрэн
ЭЕРЭГ МЭДЭЭ | Есдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 9 эерэг үйл явдал

Хорвоо дэлхий таагүй сөрөг үйл явдлаар дүүрсэн мэт санагдаж байна уу? Тэгвэл сүүлийн үед дэлхий дахинд өрнөсөн дараах эерэг үйл явдлуудтай танилцаарай   

#1 Дэлхийн хамгийн том усан чингэлгийн шугам дэлхийн хамгийн том амьтан болох ховордсон цэнхэр халимтай мөргөлдөхгүйн тулд чиглэлээ өөрчиллөө. Цэнхэр халим нь 24 метр урттай бөгөөд дээд тал нь 80 жил насалдаг, далайн эко системийг тогтвортой байлгахад асар өндөр үүрэгтэй амьтан юм. 

#2 Шотланд улс цар тахлын дараах иргэдийн амьжиргааны хямралыг даван туулахын тулд түрээс болон төмөр замын үнийг царцаахаар болжээ. Засгийн газраас эрчим хүчний төлбөрийг царцаах боломжгүйгээ мэдэгдэн, өвлийг давахын тулд түрээсийн үнээс эхлэхээ амлажээ. 

#3 Голланд улсын Хаарлем хот махны сурталчилгааг хориглосон дэлхийн анхны хот боллоо. Тус хот уур амьсгалын өөрчлөлтөд асар их нөлөөлдөг үхрийн махны үнийг саяхан нэмсэн юм. 

#4 Өмнөд Африкийн шүүхээс олон жилийн турш байгалийг зүй бусаар ухан сэндийчиж буй "Shell"-ийн газрын тос, байгалийн хийн хайгуулын эрхийг цуцаллаа. 

#5 Финланд улс жолоочдын орлогоос хамааран торгууль тогтоодог боллоо. Дэлхий даяар өдөрт 3400 гаруй хүн зам тээврийн ослын улмаас нас барж, жилд 1.2 сая хүн амиа алдаж байна. Тэгвэл Финланд улс иргэдийнхээ цалин орлогод хамаарах торгуулийг ногдуулж эхэлжээ. 

#6 Архины донтолтыг "нэг насаар нь" эмчлэх ид шидийн мөөгийг эрдэмтэд нээлээ. Жил бүр 140 мянган хүн архи согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс болж нас бардаг тухай судалгаа бий... 

#7 Химичид анх удаа "усташгүй" химийн элементүүдийг хямд төсөр аргаар устгах аргыг шинэ судалгаагаар нээлээ. Ингэснээр хорт хавдар, ургийн гажиг гэх мэт аймшигт өвчлөлийг үүсгэгч, усанд тэсвэртэй нүүр будалт, эмийн бүтээгдэхүүнд ихээр ашиглагддаг PFAS төрлийн бодисыг устгах боломжтой болж байна. 

#8 Испани улс жимс, хүнсний ногооны нэг удаагийн хуванцар баглаа боодлоос бүрэн татгалзаж, 2023 он гэхэд хэрэглээнээс бүрэн халахаар хуулийн төсөл баталлаа. Тус улсад л гэхэд жил бүр 1.6 тонн хуванцар хаягдал гардаг бөгөөд талаас хүрэхгүй хувийг нь дахин боловсруулдаг байжээ. 

#9 Эрдэмтэд озоны давхарга өөрөө өөрийгөө "эдгээн", сэргээж байгааг шинэ судалгаагаар баталжээ. Эерэг үзүүлэлтүүд энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхийн озоны давхарга бүрэн нөхөгдөж хэвийн байдалдаа эргэн орох юм.

Эх сурвалж: Happy Broadcast 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.