UBLife Logo
Ном

Р.Мөнхзул франц хэлт орчуулагчдын “Дэлхийг орчуулахуй” фестивальд урилгаар оролцжээ

Р.Мөнхзул франц хэлт орчуулагчдын “Дэлхийг орчуулахуй” фестивальд урилгаар оролцжээ

Франц улсад жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийг орчуулахуй” фестивальд Рэнчингийн Мөнхзул илтгэл тавьж, монгол зохиолчдын бүтээлээс танилцуулжээ. Р.Мөнхзул монголоос франц, орос хэл рүү уран зохиолын ном орчуулдаг бөгөөд одоогоор монгол зохиолчдын зургаан номыг гадны улс орнуудын зах зээлд хэвлүүлээд байгаа аж.  

Тэрээр 2015 онд Лодонгийн Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” номыг, 2016 онд 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэгийг багтаасан “Монголын сонгомол өгүүллэг” антолог болон Л.Өлзийтөгсийн хүүрнэл зохиолуудыг "Аквариум" нэрээр мөн “Чонын улиан буюу монгол бусад өгүүллэгүүд” нэртэй амьтдын сэдэвт зохиолын түүврийг орчуулжээ. Харин энэ онд Л.Өлзийтөгсийн яруу найргийн шилмэл түүврийг "Шөнийн гялбаан, Шөнийн хэлтэрхий" нэрээр франц хэл рүү хөрвүүлээд буй юм. Түүнчлэн Чинагийн Галсан гуайн өгүүллэгийг орос хэл рүү орчуулсан билээ.

Түүний ээж Ч.Алтанзагас мөн уран зохиолын орчуулагч бөгөөд тэрээр Нобелийн шагналт Иво Андричийн “Нүглийн орон”, И.Крыловын “Ёгт үлгэрүүд”, Азиз Несиний “Алиа хошин найр”, А.Стругацкийн “Даваа гараг Бямбад эхэлдэг”, Д.Кугультиновын “Үлгэрүүд” зэрэг номуудыг хөрвүүлсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.