Хүн өөрийн наснаасаа шалтгаалж амьдралыг харах өнцгөө өөрчилж байдаг. 20-иод нас гэдэг дөнгөж сургуулиа төгсөж, шинээр ажилд ордог тийм л хөдөлгөөнтэй, тэмүүлэлтэй басхүү хараахан бүрэн дүүрэн төлөвшиж амжаагүй байдаг нас. Харин 30 нас гэдэг бол туршлага хуримтлуулсан, карьераа тодорхой хэмжээгээр эхлүүлж, цаашдын амьдралын зорилгоо томоор харж эхэлдэг чухал үе. Тиймээс энэ насанд та аливааг өмнөхөөсөө арай өөрөөр хийж амьдралдаа илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй болно. Хэрвээ та 30 насны босгонд ойртож байгаа бол дараах таван зөвлөгөөг уншаарай.
1.Өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн гэдгийг бусдад ойлгуулж сур

Ажилд орох ярилцлаган дэрээ цалин хөлсний талаар ярилцах нь танд эвгүй санагдаж магадгүй юм. Гэхдээ энэ талаар хөндөж эхлэх нь олон давуу талыг бий болгоно. Энэ нь юун түрүүнд чиний үнэ цэнийг ажил олгогчдод ойлгуулж өгнө. Мөн тухайн ажлын байрны шаардлагыг хангасан эсэхээ асуухаас битгий ай. Ажил олгогч танаас энэ асуултыг л хүлээж байдаг. Яагаад өөрийгөө өндөр цалин хөлс авах ёстой гэдгээ давуу талуудаараа дамжуулан тайлбарлаж өгөх нь зүйтэй. Цалин хөлснөөс эхлээд ажлын цагийн уян хатан байдал, хангамж зэргийг та ажил олгогчтойгоо тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэдэг гэдгийг битгий мартаарай. Хэдийгээр эхний уулзалтаар ажил олгогч тань таны хүсэж буй цалин бусад хангамжийг зөвшөөрөхгүй байж мэдэх ч эхний оролдлогоор бууж өгөх хэрэггүй.
2. Бүх зүйлийг үе шаттайгаар эхлүүл

Өөрийн гэсэн машинтай болох үед ихэнх хүн өөрийгөө "том болсон" мэтээр төсөөлж, санхүүгийн хувьд бие даасан юм шиг мэдэрдэг. Гэвч бодит байдал дээр залуу хүмүүст шуудхан машин худалдаж авах хуримтлал байдаггүй бөгөөд лизенгээр авах нь элбэг. Машины зогсоол, дулаан гражнаас эхлээд асуудалтай Улаанбаатар хотод ингэн байж машинтай болох хэрэг байгаа гэж үү? Үүний оронд дугуй, скүүтер унах аль эсвэл зүгээр л дуртай хөгжим, подкастаа сонсонгоо алхаж яагаад болохгүй гэж? Ингэснээр та машин унасанаас илүү бага стрессдэж, хөдөлгөөнтэй байх боломж бүрдэнэ шүү дээ.
3.Дараагийн адал явдалдаа зориулж хадгаламж үүсгэж хэвш

Бидний ихэнх нь сайхан аялал амралтыг мөрөөддөг. Гэхдээ мөрөөдлөө бодит болгохын тулд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох нь хамгийн чухал. Хүссэн үедээ найзуудтайгаа шоуддаг, гадуур хооллодог 20-иод насны хүн биш болсон учраас гаргаж буй мөнгөн зардлаа бага гэлтгүй хянах нь насанд хүрсэн хүний хийх ёстой нэг чухал дадал зуршил юм. Ингэснээр та өөрийн хүсэж буй аялал, адал явдалдаа нэг алхамаар ойртох болно.
4. Өр зээлнээс битгий ай!
Өр тавих нь муу зүйл биш гэдгийг ойлгох нь насанд хүрсэн хүмүүсийн мэдэх ёстой чухал зүйлсийн нэг. Жишээ нь, орон сууц худалдаж авах мөнгөтэй болох гэж олон жил хүлээхийн оронд зээлээр аваад лизенгээ төлөх нь ухаалаг сонголт ч байж мэдэх юм. Мөнгөө хадгаламжид хийх нь найдвартай боловч багахан эрсдэл гаргаад зөв хувьцаандаа хөрөнгө оруулалт хийвэл банкинд хадгалуулснаас илүү орлого олох боломжтой байдаг шиг зээл аваад хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадвал энэ нь тийм ч муу зүйл биш юм. Мөн 30 нас гэдэг бол кредит карттай болж, түүнийгээ ухаалгаар зарцуулж сурсан байх ёстой нас. Хэдий болтол өөрийнхөө үрэлгэн занг тэвчиж чадалгүй энэ бүхнээс зугтах билээ?
5. Дижитал номад байж яагаад болохгүй гэж?

Дижатил номад буюу дижитал нүүдэлчин гэдэг нь холын зайнаас ажиллах гэсэн утгатай. Энгийнээр тайлбарлавал та аялахын зэрэгцээ зөөврийн компьютер, ухаалаг гар утасны тусламжтайгаар холын зайнаас бүтэн цагийн ажлаа хийж боломжтой гэсэн үг юм. Та өөрийн шинэ ажилдаа дасан зохицохын тулд бүх амьдралаа өөрчлөх шаардлаггүй. Болж өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээж сур. Одоогоор дэлхий нийтээр өдөрт 8 цаг ажиллаж байгаа ч бүтэн цагийн ажил эрхэлдэг хүмүүсийн тоо 2021 он гэхэд 50 хувиар буурч, илүү уян хатан цагийн хуваарьтай, чөлөөтэй хөрвөх боломжтой ажлын байр ихээр бий болно хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. 8 цаг ажилладаг нэг л орлогын эх үүсвэртэй, уйтгартай ажлын хэмнэлээс татгалзаж илүү чөлөөтэй, бүтээлч, уян хатан ажлын арга хэлбэр рүү шилжихийг хичээгээрэй. Одоо чинь 2019 он шүү дээ.
Бэлтгэсэн: Г.Энхтуул