UBLife Logo
-

Хөвсгөл далайн эрэг дээрх марафон энэ сарын 3-нд эхэлнэ

UBLife
UBLife
Хөвсгөл далайн эрэг дээрх марафон энэ сарын 3-нд эхэлнэ

Нийслэлээс олон зуун хүн Хөвсгөл далайн эрэг дээрх таван өдрийн үдэшлэг рүү явж буйтай  зэрэгцэн дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй хүн далай ээжийг зорин ирлээ. Гэхдээ тэдний зорилго монголчуудынхаас өөр. Япон, Бразил, Хятад, Норвеги, Швейцари зэрэг 21 гаруй орны гүйгчид "Монголын наран мандахаас жаргах хүртэл" олон улсын марафонд оролцохоор ирсэн нь энэ юм. 

Харин 20 жилийн өмнө монголд анх хөл тавьсан Швейцарийн иргэн Николас Мюсигийн санаачилсан энэхүү марафон гүйлтийн тэмцээн 1999 оноос жил бүр тогтмол зохион байгуулагдсаар байна. 

 

 

"Eco Leap" нэртэй Швейцарийн төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг тус марафоноос олсон хөрөнгөөр тэд Хөвсгөл далайн эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх, нутгийн хүүхэд залуучуудыг хоггүй цэвэр, эрүүл орчныг бий болгох соёлд сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 

42 болон 100 км зайд зохиогддог энэхүү марафонд энэ жил Япон орноос хамгийн олон гүйгч оролцож байна. Энэ дунд хамгийн өндөр настай нь 72 настай Япон гүйгч юм байна. Цэвэр агаар, гайхалтай байгальд амрангаа хайртай дотны хүмүүсээ дэмжихээр ирсэн хүмүүс ч цөөнгүй бий.

 

 

"Хөвсгөл травел" компанийн "Тойлогт" аялалын базз-д бариа, гарааны цэг байрлана. Энэ марафоны маршрут Хөвсгөл далайн эрэг болоод ой мод гээд Монголын хамгийн үзэсгэлэнт байгалийн тогтоцуудаар үргэлжилнэ. "Ялалт, нэр хүндээс илүүтэй үзэсгэлэнт төгс Монголын байгалийг нүдээр харж, биеэр мэдрээд зогсохгүй олон орны хүмүүстэй танилцаж, нөхөрлөх нь "Монголын наран мандахаас, жаргах хүртэл" уралдааны хамгийн сайхан зүйл" гэж гүйгчид ярьж байлаа.  "Энэ бол хэн нэгэн ялах, ялагдах тухай биш, харин Монголын үзэсгэлэнт байгальтай танилцах, найз нөхөдтэй танилцах тухай юм" хэмээн "Eco Leap" ТББ-ын ерөнхийлөгч Стийн Хонк ярьсан юм.

Гүйлтийн зохион байгуулагчид холын зайнд уралдах эмэгтэй монгол гүйгчдийг хайж буй тухайгаа онцолж байна. Гүйгчид энэ сарын гуравны үүрээр гараанаас гарч, Монголын нэгэн өдрийн наран мандахыг хараад, жаргах хүртэл адал явдалтай аялалаа үргэлжлүүлэх болно. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
46
36
45
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.