Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дуучин эр таталт өгч буй эмэгтэйд туслахаар тайзнаас үсрэн буужээ


Five Finger Death Punch хамтлагийн тоглолтын үеэр гэнэт дуучин эр үзэгчдийн хэсэг рүү үсрэн буужээ. Тоглолт үзэж байсан нэгэн эмэгтэй таталт өгч байгааг дуучин анзаарсан гэнэ.

Heavy metal хамтлагийн дуучин Иван Мүүди тусламж хэрэг болсон сонсогчдоо туслахын тулд тоглолтоо хэсэг зогсооход хүрчээ.

Үүний дараа тун удалгүй түргэн тусламжийн баг бүсгүйг авч явсан байна.

11 сарын 14-нд болсон тоглолтын үеэрх энэ үйл явдлыг нэгэн эмэгтэй бичлэг болгон авч TikTok-д оруулснаар тус үйл явдал олон хүнд хүрсэн юм.

Дараа нь тэрээр үзэгчдэд зориулан "Энэ л та бүхнийг хамгийн гайхалтай үзэгч болгож байгаа юм. Хүлээцтэй, тэвчээртэй байсанд баярлалаа" хэмээн хэлсэн бөгөөд үзэгчид түүнд зориулж алга ташсан байна.

Иван өөрөө согтууруулах ундаатай холбоотойгоор гурван ч удаа таталт өгч, үхэхээ шахаж байснаа дурсан ярьжээ.

"Та бүхэн намайг өршөөгөөрэй. Гэхдээ ийм үйл явдал надад хүнд тусдаг. Би өмнө нь үхэхээ шахаж байсан нь яг ийм шалтгаанаас болсон" хэмээн тэрээр үзэгчдэд хуваалцжээ.

Өдгөө 42 настай дуучин эр өмнө нь хэт их согтууруулах ундаа хэрэглэснээс болж бие нь ажиллагаагүй болж байсныг дурссан байна. "Би гурван минут гаран үхчихсэн байсан. Би үхсэнээ мэдэж байсан. Би маш амар амгалан, нам гүм газарт очсон байснаас гадна юунд ч санаа зовохгүй байгаагаа мэдэрсэн" хэмээжээ.

Тэрээр охинд тусалж, эмнэлгийн тусламж үзүүлсэн хүмүүст нэмэн талархал илэрхийлснээр тоглолт үргэлжилжээ. Фэнүүддээ санаа тавьдаг уран бүтээлчид үнэхээр хайр шүү.


Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Жагсаалын үеэр олны сэтгэлийг хөдөлгөсөн 10 үйл явдал
3
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
санал болгох
1
2 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.