Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Амьдралын ямар ч үед инээмсэглэх хүч өгөх гэгээлэг 15 кино


Гэгээлэг, утга учиртай, сайн бүтээл үзмээр байна уу? Уй гунигтай, шархалсан, ганцаардсан, тэвдэн сандарсан, уймарсан, догдлон дурласан гээд л амьдралын ямар ч үед "хань болж" яг л сайн найз шиг ярилцах 15 гайхалтай уран бүтээлийг бид санал болгож байна. Та энэхүү жагсаалтыг хадгалж аваад, хүнд бэрх цаг үедээ үзсэн ч болох юм. Учир нь доорх кино бүр хүний амьдралд тохиох зовлон бэрхшээл, хагацал, гуниг гутрал, хүсэл мөрөөдлөөсөө холын хол хаягдсан мэт мэдрэмжийг өөрийн хүчээр даван туулж байгаа урам зориг дүүрэн адал явдалт, хөгжөөнт түүхийг өгүүлнэ. 

1. Sing Street (2016)

Энэхүү кино таныг 1980-аад онд хүргэх болно. Гол дүрийн Конор энгийн л өсвөр насны хүү бөгөөд түүний гэр бүл, хичээл сургуулийн амьдралдаа хэрхэн өөрчлөлт хийж буйг кинонд өгүүлнэ. Конор анхны хайртайгаа учирч, түүнд “догь” харагдахын тулд өөрийгөө хамтлагийн гишүүн гэж танилцуулна. Гэвч түүнд хамтлаг байтугай хөгжмийн талаар ч мэдлэг байхгүй. Тиймээс тэр сургууль, гэр бүлийн дарамт шахалтаа үл тоон, тулгарсан бэрхшээлээ даван туулж ирээдүйгээ бүтээхээр шийднэ. Хүүгийн адал явдлаас гадна 80-аад оны хөгжмийн түүх, поп дууны эрин үе гээд сонирхол татах үйл явдлуудаар уг кино таныг уйдахгүй. “Бид бүхнийг удирдаж чадахгүй ч, хүн өөрөө өөрийн амьдралын жолооч” гэдгийг харуулах гайхалтай уран бүтээл юм. 

2. Ferris Bueller’s Day Off (1986)

Феррис өөрийгөө өвчтэй гэж худал хэлэн, сургуулиасаа чөлөө авна. Ингээд хамгийн сайн найз болон найз охиныхоо хамт адал явдлын эрэлд гарч буйгаар кино өрнөнө. Өдөр бүрийг уйтгар гунигтай өнгөрөөхөд амьдрал дэндүү богинохон. Цаг хором бүрээс баяр хөөр мэдрэх хэрэгтэйг тэд ухаарна. Киноны төгсгөлд та ч мөн тэдний цоглог, адал явдалтай, хөгжүүн хэмнэлд автсан байх вий. 

3. Little Miss Sunshine (2006)

7 настай Олив охин “Бяцхан мисс”-ийн тэмцээнд оролцох эрх авчээ. Ингээд гэр бүлийн хамт урт аялалд гарна. Энэхүү уран бүтээл хүн бүр хайртай хүмүүстээ цаг зав гарган, хүсэл мөрөөдөлд нь урамшуулах ямар гайхалтай аз жаргал болохыг тун хөгжилтэй байдлаар илэрхийлжээ.

4. School of Rock (2003)

Деви хөгжимд үнэхээр хайртай. Хөгжим түүнд аз жаргал бэлэглэж, хөгжимгүйгээр амьдарч чадахгүйгээ ухаарна. Гэвч хамтлаг нь бүтэлгүйтэж, авьяас чадварыг нь хэн ч үнэлсэнгүй. Бууж өгөх үү? Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх үү? 

5. The 40-Year-Old Virgin (2005)

Энди 40 нас хүртлээ эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй нэгэн. Тэр эелдэг боловсон, сайн залуу хэдий ч охид бүсгүйчүүдтэй харилцахдаа тун ч маруухан "охин найрагч". Нас ахих тусам энэ асуудал түүнийг зовоож эхэлнэ. Тун хөгжилтэй, адал явдалтай энэхүү кино “Хүн бүр бусадтай адил байх ёсгүй. Зөвхөн өөрийн зөв замыг л олох хэрэгтэй” гэдгийг танд ухааруулах болно. 

6. My Neighbour Totoro (1988)

Японы тосгонд өрнөх өхөөрдөм, үзэсгэлэнтэй энэхүү анимейшн бүтээлийг та мэдэх биз ээ. Өмнө нь үзсэн ч ахин цаг гаргаад үзэхэд буруудахгүй. Охид тосгоны савдаг болох Тоторотой уулзсанаар амьдралын хором бүрээс аз жаргал, хайр энэрэл мэдрэх хэрэгтэйг сурах болно. 

7. Babe (1995)

Нутгийн аж ахуйч Хоггет хонжвороор гахайн тооройтой болно. Бяцхан тооройг нядалж оройн зоог бэлтгэх байсан ч түүнийг нисч чаддагийг Хоггет олж мэднэ. Гахай нисч байхад би юу ч хийж чадахгүй гээд гуниглаад суух юм гэж үү? хэмээн Хоггет амьдралаа өөрчлөхөөр шийднэ. 

8. The Bucket List (2007)

Эдвард, Картер нар өөр өөр амьдралыг туулсан ч хоёулаа хорт хавдраар өвчилжээ. Ингээд тэд амьдралдаа хийж үзэхийг хүссэн бүх зүйлээ хийхээр шийднэ. Найз нөхөрлөл, амьдралын аз жаргал, шинийг хийж бүтээх урам зоригийн талаар өгүүлэх гайхалтай уран бүтээл танд таалагдах нь гарцаагүй. 

9. Jumanji (1995)

Жүди Петер хоёр ээжийнхээ үхлээс хойш уй гуниг дүүрэн амьдралд үлджээ. Тэд нагацынхаа гэрээс хуучин модон тоглоом олно. Хэвийн амьдралдаа эргэн ирэхийн тулд Жуманжид ялах ёстой. Тоглоом дуусах үед хүүхдүүд хэлснээ гүйцээх, нэгэндээ туслах, хайрлах, байгаа зүйлээ хүндлэх талаар ихийг сурсан байх болно.

10. Amélie (2001)

Бүсгүй гэнэн цайлган, дур булаам, гэрэл гэгээт нэгэн. Гэтэл түүний амьдарч буй нийгэм тийм биш. Гэвч Эмили өөрөөсөө урван, тэдний нэг болсонгүй. Харин ч дотоод зүрх сэтгэлийн хүч чадлаа бусадтай хуваалцахаар шийднэ. Та ч бас нийгмээсээ тусгаарлагдсан мэт уйтгар гунигт автсан бол энэхүү уран бүтээл амьдралыг өөрөөр харахад тань туслах болно. 

11. Juno

16 настай Жуно жирэмсэн болчихно. Тэр үр хөндүүлэхийг хүсэх ч ингэж болохгүйгээ ухаарна. Тэр хүүхдийнхээ аавтай ярилцаж, ямар ч асуудал тулгарсан өөртөө үнэнч байж, бусдыг болон өөрийгөө хайрлахаа больж болохгүйг олж харна. “Хүнд бэрх цаг үед ч хайрлахаа бүү зогсоо.”

12. The Boss Baby (2017)

7 настай жаал хүү аав ээжийн хамгийн хайртай хүү "байсан". Гэвч нэг л өдөр тэр цагдаа-дүүтэй болчихно. Дүү нь бүхний анхаарлыг татах болж, жаал хүү атаархаж, эцэг эхээсээ хаягдсан мэт ганцаардах болно. Ингээд гэнэтийн урилгагүй бяцхан зочны хамт багагүй адал явдал, аян замыг туулсны дараа хүү ганцаараа бус хамтдаа байх нь аз жаргалтай болохыг, хуваалцаж хайрлах нь хамгийн үнэ цэнэтэй зүйл болохыг ухаарна. 

13.  The Darjeeling Limited (2007)

Аавыгаа нас барсны дараа ах дүү гурав аян замд гарахаар шийднэ. Тэд бүгд өөрийн давуу талтайн адил засч чаддаггүй нэг нэг сул талтай. Бие биенийхээ сул талыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ах дүү гурвын хөгжилтэй аялал танд хүн бүр төгс биш, нэгнийгээ алдаа дутагдлынх нь хамт хайрлаж, хүндлэх хэрэгтэйг ойлгуулах болно.

14. Rocky

Хэн ч биш нэг залуу бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн аваргатай тулалдах болно. Роки үүнийг амьдралынх нь хамгийн том сорилт өөрчлөлт гэдгийг мэдэрч байлаа. Та суугаад л байвал, байсан газраа л үлдэх болно. Тиймээс яв! Хүсч мөрөөдөх бус хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх, хөлс хүчээ урсгах ёстой...

15. Step Up (2006)

Тайлор ямар ч зорилгогүйгээр урлагийн сургуульд сурах шаардлагатай нүүр тулна. Гэвч удалгүй урлагийг хүндлэх, бусдыг хайрлахад суралцана. “Step Up” уран бүтээлээс та өөрийн хүслээс огт өөр газар байгаа мэт санагдсан ч хүсэл мөрөөдөл хаана ч биелэх боломжтойг сурах болно. 

Эх сурвалж: Taste of Cinema

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.