UBLife Logo
Хөгжим

BTS хамтлагийн дуучин Жин арванхоёрдугаар сарын 13-нд цэрэгт татагдана

BTS хамтлагийн дуучин Жин арванхоёрдугаар сарын 13-нд цэрэгт татагдана

Дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS-ийн гишүүн Ким Сокжин 12 сард цэрэгт татагдах болжээ. Солонгос улсад цэргийн зарлангаа авснаас хойш 15-20 хоногийн хугацаанд цэргийн албандаа очих ёстой байдаг. Тэрээр энэ 12 сарын 4-нд 30 нас хүрэх юм. 

Таван долоо хоногийн турш бэлтгэлийн кэмпэд байрласны дараа тэрээр цэргийн аль нэгэн нэгж хэсэгт томилогдох гэнэ. 

Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ. Гишүүд ийнхүү бүгд дарааллын дагуу цэргийн албандаа татагдахаар болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.