Аялгуулаг хөгжим, зөөлөн дуу хоолойгоороо сонсогчдыг ховсдож чаддаг алдартай хамтлаг болох Kings of Convenience Азийн орнуудаар хийх тоглолтуудаа зарлажээ.

Сингапур, Жакарта, Тайпей, Сөүл хотуудад гуравдугаар сарын 6-17 хооронд тоглох хуваарь тодорхой болсноос гадна нэгэн сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйлийг тэд постныхоо дунд бичсэн байлаа.

Энэ удаагийн тоглолтуудад Япон, Монгол, Малайз зэрэг улсуудад тоглох газар хараахан олдоогүй гэж бичсэн байгааг та бүхэн харж болно.
Гэхдээ тун удахгүй Азийн орнуудаар тоглох өөр хуваариуд нэмэгдэнэ гэсэн байна. Тэгэхээр тун удахгүй бид энэхүү хамтлагийг Монголдоо сонсох боломжтой болж магадгүй нь!

Тун удахгүй дэргэдээс нь сонсож магадгүй юм чинь бүгдээрээ дуунуудаас нь сонсоод хүлээж байя!