Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2022 оны онцлох 8 анимэ


2022 он анимэ сонирхогчдын хувьд баялаг жил байлаа. “Attack on Titan”, “Mob Psycho 100” тэргүүтэй үзэгчдийн хайртай анимэнүүд төгсөж байгаа ч “Chainsaw Man”, “Spy x Family” зэрэг шинэ анимэнүүд төрөн гарсаар. 

Chainsaw Man 

Оны сүүлчээр гарч, отакунуудыг байлдан дагуулсан “Chainsaw Man” энэ жилийн шилдэг анимэгийн нэг байв. Хүний айдсаас төрсөн чөтгөрүүдийг ангуучлагч Дэнжигийн адал явдал хөгжилтэй ч, жихүүдэс төрүүлэм ч. Заавал үзэх анимэ. 

Spy × Family

Дөрөвдүгээр сард гарсан “Spy x Family” олон хүнийг анимэд “оруулсан”. Ихээхэн нэр нөлөө бүхий улс төрчид ойртохын тулд даруйхан эхнэр, охинтой болох даалгавар авсан Твайлайт (Лойд Форжер)-ын хуурамч гэр бүл нэг л мэдэхэд жинхэнэ мэт болж хувирна. Сэтгэлзүйчийн дүрд хувирсан Лойд, эхнэр Йор, охин Анягийн хамтрал үнэхээр хөгжилтэй, хөөрхөн. 


My Dress-Up Darling

2022 онд гарсан хамгийн хөөрхөн анимэгийн нэг “My Dress-Up Darling”-д хина хүүхэлдэй хийдэг Гожо, cosplay хийдэг Китагава нарын нөхөрлөл хайр болон ундарч буйг харуулдаг. Романтик анимэд дуртай бол бүр ч таалагдана.  

Bleach 

2012 онд 366-р ангиар өндөрлөсөн “Bleach”-ийн “тасархай” шинэ улирал оны сүүлчээр гарч эхлэв. Ичиго Куросакитай эргэн уулзах нь анимэ сонирхогчдын хувьд энэ оны мартагдашгүй мөч байлаа. 

Blue Lock

Өрсөлдөгчдөө дийлж тэргүүний, дийлдэшгүй довтлогч болон, Японыг ДАШТ-ий ялалтад хүргэх залуу хэн бол? “Курокогийн сагсан бөмбөг”, “Хайкю!!!” зэрэг спортын домогт анимэг хараахан гүйцэхгүй ч үзсэндээ харамсахгүй нь лавтай. 


Kaguya-sama: Love Is War - Ultra Romantic

Миюүки, Кагуяа хоёрын шийдэгдэж өгдөггүй романс, тэмцэл үргэлжилсээр. Гол дүрийн хоёроос гадна сурагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга Чикаг хайрлахгүй байхын аргагүй. Анхлан үзэж байгаа бол төгсгөлийг нь дуустал үзэхийг зөвлөе. 

Attack on Titan

“Attack on Titan” дуусах гэж байна гэхээр санаанд нэг л багтаж өгөхгүй байх шиг. 2013 онд анх гарсан (анимэ нь шүү дээ) цагаасаа эхлэн шилдгийн шилдгийн жагсаалтуудад дээгүүр бичигдсээр ирсэн эл анимэгийн сүүлчийн улирлын хоёрдугаар хэсэг буюу энэ онд гарсан 12 анги үзэгчдийг гонсойлгоогүй. Мангагаас нь есөн бүлэг л үлдсэн учир ирэх онд гарах гуравдугаар хэсэг нь богинохон байх магадлалтай байна. 

Mob Psycho 100 

Алдарт “One-Punch Man”-г зохиогч Юсүкэ Муратагийн “Mob Psycho 100”-ийн сүүлчийн улирал дуусаад долоо хонож байна. Мангагийнх нь 101 бүлэгт гардаг бүх үйл явдал дууссан учраас цааш гарахгүй нь тодорхой юм. Моб, Рэйгэн Аратака хоёртой дахин уулзахгүй гэхээр харамсалтай. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.