UBLife Logo
Newsfeed

2023 оны ЧУХАЛ үйл явдал, ХАЙР дурлалын "дэлгэрэнгүй" зурхай

2023 оны ЧУХАЛ үйл явдал, ХАЙР дурлалын "дэлгэрэнгүй" зурхай

Шинэ оны босгон дээр энэхүү 25 хуудас зурхайг бичиж суухдаа би маш их урам зориг авч байснаа нуух юун. Бид бүгдийн амьдралд ухаарал, шинэчлэл ирж буй энэ жил хүн нэг болгонд сайхан дурсамж, үнэт сургамж өгөх байх хэмээн найдаж байна.


1. 2023 оны Хонины ордны зурхай

2023 онд таны нэр алдар цуурайтах болно. Жилийн эхний хагаст таны хүсэн хүлээсэн аз ирж магадгүй байна. Амьдралын хэмнэл удаашрахаар Хонины ордынхон дагаад хүссэн хэмжээндээ хүртэл гялалзах боломжийг олгодоггүй боловч энэ жил та хүссэнээрээ хурдаа авч, өөрийгөө харуулах болно.

Хонины ордны үйл ажиллагааны хурд дээд цэгтээ хүрнэ

Таны төрсөн өдрийн үеэр Хонины ордонд хиртэлт тохиож , жилийн эхний хагаст Бархасбадь таны ордыг ивээснээр, энэ бол жинхэнэ утгаараа таны жил юм. Энэхүү энерги, эрч хүч таныг бэлэн байгаа эсэхээс үл хамааран шаардлагатай байгаа бүх хүчийг өгч, аз жаргалыг мэдрүүлэх болно. Ямар ч томоохон үйл явдал болох байсан бай, та түүнд бэлэн болсон байх болно.Гэхдээ 3-р сард Санчир гарагийн нөлөөгөөр та сэтгэл зүй, үйл ажиллагаа, өсөлт хөгжилттэй холбоотой маш олон сорилттой нүүр тулах магадлалтай. Хуучин, бат бэх суусан итгэл үнэмшил тань ахиц дэвшилд тань саад болж болзошгүй тул коуч, чиглүүлэгч, эмч эсвэл дасгалжуулагчтай хамтран ажиллахад тохиромжтой. Хэрэв та бясалгал хийж амжаагүй байгаа бол 3-р сараас эхлэн бясалгал хийж эхлээрэй.Дөрөвдүгээр сарын 20-нд Хонины ордод тохиох нарны бүтэн хиртэлт нь найман жилийн өмнө тохиож байсан өөрчлөлтийн үетэй ижил түвшний өөрчлөлтийг авчирч магадгүй юм. Энэ бол тун ховор тохиох аз бас боломж. Энэ нь таны хувийн болон мэргэжлийн харилцаанд сайн өөрчлөлтийг авчирна. Та өнгөрсөн хугацаанд бусдад өөрийгөө бүрэн харуулж сурсан уу? Одоо бол хойш суулгүй өөрийгөө дайчлах үе.Дэлхийн ван гараг танд шинэ хүмүүс, танилуудыг авчирч байна. Гэхдээ...

Өөрчлөлтийн гэгдэх Дэлхийн ван гараг 3-р сараас 6-р сар хүртэл таны нөхөрлөлийн талбарт нөлөөлөх болно. Та урьд өмнө хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүсээс бүрдсэн шинэ соёл, хүрээлэлд нэвтрэх болно. Хэдийгээр энэ танд гайхалтай санагдаж магадгүй ч болгоомжтой байх хэрэгтэй. Таны зүрх сэтгэл, мэдрэмжид бүрэн тохирох хүмүүс биш байж магадгүй юм шүү. 5-р сарын 17-нд Бархасбадь гараг нөлөөлж эхлэх цагаар олсон мөнгөө бүрэн итгэлтэй бус байгууллага, хүмүүст өгөхөөс зайлсхий.5-р сараас 7-р сар хүртэл ажил мэргэжлийн асуудалд анхаарлаа хандуулБархасбадь 5-р сард таны санхүүг ивээнэ. Энэ бол арван хоёр жилд ганц удаа л тохиох, орлогоо нэмэгдүүлэх хамгийн таатай боломж бүхий цаг үе юм шүү, Хониныхон минь. Энэ үед таны орлого огцом өсөх магадлалтай тул цалингаа нэмүүлэх хүсэлт тавих, албан тушаалаа солих нь зөв арга байж магадгүй.6-р сард Дэлхийн ван таны карьерын бүс рүү буцаж, 7-р сарын сүүлийн долоо хоногт танд мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад тодорхой дарамт ирж магадгүй. Та амжилтад хүрэхийн тулд тэвчээр зааж, өөртөө сэтгэлийн дэмжлэг үзүүлээрэй. Бүх зүйл таны тэвчээрээс ихээхэн хамаарна.Сугар гарагийн нөлөөгөөр халуун зунаар та өнгөрснөө дурсан бодолд автана

Хайрын бурхан Сугар гараг 7-р сард буцаж, зуны романтик асуудлуудыг удаашруулна. Энэ хугацаанд та өнгөрсөн харилцаагаа эргэн харна. Ялангуяа танд хязгааргүй хөгжилтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон хуучин харилцааг эргэн санана. Хэрэв та санамсаргүй байдлаар хуучин хүнтэйгээ тааралдвал (эсвэл та тэдэнтэй санаатайгаар холбоо барихаар шийдсэн бол) энэ нь дараагийн хэдэн сарын үйл явдлуудыг бүхэлд нь өөрчилж магадгүй юм. Заримдаа өнгөрснөө эргэн сөхөх нь эдгэрэл мэт санагддаг ч, заримдаа энэ нь ямар нэг зүйлийг тавьж явуулж чадахгүйд хүргэн зовооно. 10-р сард тохиох хиртэлтийн үеэр та хайр дурлалын сонголтуудын аль нь танд зөв болохыг ойлгох болно.

2. 2023 оны Үхрийн ордны зурхай

Таны энэ онд хийсэн ямар ч зүйл маш том үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Та олон жилийн дараа "Би үүнийг 2023 онд хийж чадсан шүү дээ" гэж бодох болно. Магадгүй та залхуурлаас ч юм уу болоод өөрийн хөдөлмөрийн үр шимийг бүрэн амсаж чадаагүй байсан байх. Харин одоо та үр дүнг нь үзэхийн төлөө урагш яваарай.

Бархасбадь гараг таныг улам ихээр хурцалж байхад, Санчир гараг харин хойш татаж эхэлж магадгүй

5 сарын 16-нд Бархасбадь таны ордонд шилжиж байгаа тул дараагийн арван хоёр сар таны хувьд өөрийн брэндээ үүсгэх эсвэл ойр дотны харилцаандаа анхаарлаа төвлөрүүлэх гээд аль нь ч таны хувьд чухал байлаа гэсэн бүх тал руугаа өргөжин тэлэх болно. Санчир гараг  таныг ивээснээр нийгмийн амьдрал 3-р сарын 7-ны орчимд бага зэрэг хязгаарлагдмал болж магадгүй. Энэ нь зарим талаараа та өөрийнхөө бүрхүүлээс гарч, бусадтай харилцаа үүсгэхээр ихээхэн оролдож буйтай холбоотой байж магадгүй юм. Таны сонирхол, үзэл бодлыг хуваалцдаг хүмүүстэй ойр байгаарай.Гуравдугаар сар танд ажил дээрээ шат ахих боломжийг олгож байна

Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр 3-р сард мэргэжлийн ур чадвартаа анхаарлаа хандуулах нь гол байр суурийг эзэлнэ. Гуравдугаар сараас зургаадугаар сарын хоорондох хугацаанд хийсэн, зүтгэсэн бүхэн тань ирээдүйд магадгүй та салбартаа үнэхээр хүндлэгдэх ямар байдгийг харуулж, алдар нэр хүндийн амтнаас мэдрүүлэх болно. Та магад дэлхийн тавцанд гарах ёстой хүн хэмээн өөрийгөө бодож байвал хийж буй бүхнээсээ маш их урам зориг авч, хуучин ажлаа орхиж, юу хиймээр байгаа түүнийгээ хийж эхлэхэд таатай.

5 сарын 5-нд болох сар хиртэлтээр та од шиг гялалзаарай

Энэ жил таны үнэ цэнийг илүү тодруулж, гэрэл гэгээгээ цацруулахад тань саад болж буй аливаа саад тотгорыг арилгах үе тохионо. 5 сарын 5-нд Хилэнцийн ордонд сар хиртэх нь таны хувийн болон мэргэжлийн түншлэлийг, харилцааг бага зэрэг сэгсчих магадлалтай. Зарим харилцаа дуусах хугацаа нь хэдийнээ болсныг та зүрх сэтгэлдээ мэдэрч байвал зүгээр л явуулаарай.Зарим зүйлийг ардаа гээснээр өөр шинэ зүйлсийг хүлээн авах боломжтой болох юм. 6 сарын 1-нд Бархасбадь гараг болон таны North Node буюу Хойд огтлолцлын төвийн нөлөөгөөр та дийлдэшгүй болно! Бусад бүх хүн, хорвоо ертөнц таны хийх зүйлээс болгоомжлох ёстой тийм цаг үе ирж байна.7-р сараас эхлэн Сугар гарагийн нөлөөнд та зүрх сэтгэлийн эрэл хайгуул хийх болно

Таны ордны захирагч Сугар гараг 7-р сараас 9-р сар хүртэл таны гэр, гэр бүлийн 4-р ордонд ухрах хөдөлгөөн хийх тул та жилийн эхээр эхлүүлсэн зүйлээ хэсэг хугацаанд зогсоох, эсвэл бүр алхам ухрах хэрэгтэй болж магадгүй. Энэ нь танд сайнаар ч нөлөөлж болно, учир нь хурдан биш харин нухацтай, удаан явах нь таны нууц хүч чадал юм.Нэг л болж өгөхгүй байгаа зүйлсийг олж анзаарснаар таны харилцаанд, ялангуяа хостой холбоотой харилцаанд хачирхалтай эвгүй мөчүүд гарч ирж мэднэ. Давуу тал нь та удаан хугацааны туршид үүссэн асуудлуудыг одоо л нэг ухаж төнхөн, байгаа асуудлыг нь шийдэх, зүрх сэтгэлээ эмчлэх боломжтой юм. Сугар гараг буцах үед буюу 7 сараас 9 сар хүртэо гоо сайхны тал дээр томоохон өөрчлөлтүүдээс зайлсхий. Хэрэв та гадаад төрхөө өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол 6-р сараас өмнө эсвэл 10-р сараас байсан нь дээр. Үсний засалт, мэс засал, гоо сайхны бүх зүйлд энэ хамаатай шүү.10 сарын 28-нд Үхрийн ордод тохиолдох хүчтэй сар хиртэлт нь таныг эрчимтэй өөрчлөлт хийхэд нөлөөлнө. Ялангуяа таны эготой холбоотой асуудлууд болон бусад хүмүүс таныг юу гэж боддог бол гэх асуудлуудад том өөрчлөлт авчирна. Та бусдын сэтгэлийг татахгүй гэж бодсон биеийнхээ хэсгүүдийг хүртэл бүгдийг нь хайрла. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хэт их хүчилж зовоох хэрэггүй. 12 сарын 4-нд Сугар гараг таны харилцааны бүсэд орж, тухайн үеийг романтик болгож, оныг гайхалтай сайхнаар дуусгахад тусална.

3. 2023 оны Ихрийн ордны зурхай

Энэ жил таны ертөнцийг үзэх үзэл эрс өөрчлөгдөж магадгүй. Ихрийн ордныхон карьерынхаа хувьд маш нухацтай хандах цаг болжээ. Санчир гарагийн нөлөөгөөр таны ажил баялаг бас утга учиртай байх нь энэ жилийн чухал зүйлсийн нэг. Цалингийн төлөө хүсээгүй зүйлээ хийх нь цаашид танд сонирхолтой санагдахаа болино.3 сарын 23-нд Тэнгэрийн вангийн нөлөөгөөр цоо шинэ ертөнц бий болно

3 сараас 6 сарын хооронд та өөр өөр соёл, харилцааны талаар илүү их сонирхох болно. Та тэр ч байтугай өөрөөсөө огт өөр хүнтэй тааралдсан ч тэдэнтэй хамт гэртээ байгаа мэт мэдрэмж авна. Шинийг сонирхож, үзэж хараагүй зүйлээ үзэж, жинхэнэ утгаараа шинэ ертөнцийг нээх мэт болно.Санчир гараг 3 сарын 7-нд ажил мэргэжлийн тал дээр анхааруулга илгээж байна

Хэрэв таны одоогийн ажил таныг залхааж эхэлбэл, баталгаа муутай мэт санагдаж байвал эсвэл бүр ажилгүйдэлтэй нүүр тулбал сэтгэлээр унах хэрэггүй. Санчир гараг бол амьдралын тухай чухал сургамжтай бүхнийг мэдрүүлдэг гараг бөгөөд энэ нь 3-р сард Загасны орд руу шилжсэнээр таны карьерыг өөрчилж магадгүй. Хэрэв асуудал гарвал, зогсолт хийхээс өөр аргагүй болбол та илүү чухал зүйл хийхээр өөрийгөө бэлдэх ёстой цаг үе тулгарч байгаа болохоор л тэр юм. Бүхнийг шинээр эхэлбэл юу хийж эхлэхийг хүсэж байгаагаа бодоод үзээрэй. Мэргэжлийн тал дээр юу хийхийг хүсэж байгаагаа мөрөөдөж, түүнийгээ биелүүлээрэй.Тавдугаар сард Бархасбадийн ачаар зүрх сэтгэлээ сонсох нь илүү хялбар болно

5 сард Бархасбадь гараг Нууц, Сэтгэл зүй, Ухамсаргүй бодлын 12-р байшин руу шилжиж, зөн совинг тань өдөөж, бүтээлч сэтгэлгээг тань сэрээх болно. Тань руу хэн залгах эсвэл мессеж бичихийг урьдчилан таамаглах чадвартай болж, нэгэн төрлийн зөн билэгч болж магадгүй юм. Бас та хөндөхөөс айж байсан зүрх сэтгэлийн шархаа анагаах ажилдаа орох болно.Зөн совиндоо итгэж, зүрх сэтгэлээ сонсох нь одоо маш чухал бөгөөд одоо танд зөн совингоо сонсоход саад болох зүйл үгүй тул илүү амар байх болно. 5-р сарын дундуур Бархасбадь гарагийн нөлөөгөөр та урт хугацааны туршид таны амьдралд эерэгээр нөлөөлөх ном олж уншиж эсвэл ямар нэг хөтөлбөр, танд хэрэгтэй зөвлөмж олж мэдэх боломжтой.

Буд гараг буцах үеэр үг хэлээ анхаараарай

Таныг захирагч Буд гараг ирэх жил дөрвөн удаа ухрах хөдөлгөөн хийх болно. Та бусад юу юунаас илүүтэйгээр Буд гарагийн буцах хөдөлгөөнийг мэдэрч магадгүй тул аливаа зүйл хийхдээ бэлтгэлээ анхаарч, хуваариа гурав дахин нягталж, бүх харилцаандаа анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй.Энэ хугацаанд та анир чимээгүй байснаас болж өөрийгөө байгаагаасаа жижиг харагдуулж, бусдад хүч чадлаа алдахаас мөн сэргийлэх хэрэгтэй. Буд гарагийн ухрах хөдөлгөөнд болгоомжтой байх ёстой нь үнэн ч энэ нь таны эрч хүчийг бууруулна гэсэн үг биш, Юу хийхийг хүсэж байгаагаа тодорхой болгож, түүндээ хүчээ төвлөрүүл.4 сарын 21-ээс 5 сарын 14 хүртэл, 8 сарын 23-аас 9 сарын 15 хүртэл, мөн 12 сарын 13-наас оны эцэс хүртэл Буд гарагийн буцах үеэр үнэхээр сэтгэл хөдлөм, сонирхолтой мөчүүдтэй нүүр тулах болно. Бүх ажлаа дуусгаж, тогтоосон хугацаандаа амжиж, төлөвлөсөн бүхнээ бүтээж бас баярын үеэр стресс багатай ажиллаж, энэ жилийг та амжилттай дуусгах болно.

4. 2023 оны Мэлхийн ордны зурхай

2023 он таны карьер өсөлтийн жил болох боломжтой. Найз нөхөд, хамтран ажиллагсад болон онлайн дагагчид чинь энэ бүхнийг хийхэд асар их үүрэг гүйцэтгэдэг тул танд заавар зөвлөгөө, ойлгох хүн, уйлах мөр хэрэгтэй бол энэ хүмүүст найдаарай. Та ганцаараа биш бусдын тусламжтай хийх болно.Гуравдугаар сарын 7-нд Санчир гараг Загасны орд руу шилжих тул танд шинэ санаануудыг өгөх болно

Санчир гараг 3 сараас танд сургамжтай үйл явдлуудыг авчрах болно. Таны итгэл үнэмшил, үзэл бодол бас аливааг хийдэг арга барил энэ хугацаанд сорилтод өртөж болзошгүй тул аливаа зүйлийг хийх шинэ арга замыг сурахад бэлэн байгаарай. Тэнгэрийн ван тухайн сард Бэлгийн амьдрал, нөхөн сэргэлтийн 8-р өргөөнд шилжсэнээр та дотоод сэрэл мэдрэмжийн сэргэлтийг авах болно. Энэ жил та бүх зүйлийг дотор болон гадна талаас нь харж, бүх зүйлийг нухацтай авч үзэх болно.Үдэшлэг хийх цаг! 5 сарын 16-нд Бархасбадь гараг Үхрийн ордонд шилжих болно

Бархасбадь гараг 5-р сард яг танд хэрэгтэй үед хөгжилтэй цоглог байдлыг авчирч, таныг ойлгодог шинэ найз нөхдийг авчирна. Хамтран ажиллагсад болон үе тэнгийнхэнтэйгээ үдэшлэг хийх, оройн зоог барихад тийм гэж хэлээрэй. Учир нь энэ жил гэрээс гадуурх амьдралд тань маш том тэлэлт явагдах болно. Энэ их хөдөлгөөн, үйл явдал дунд өөрийгөө илүү анхаарч, өөртөө цаг зав гаргахаа мартуузай.7 сард ажил, амьдралын тэнцвэрт байдалд анхаарлаа хандуулаарай

7 сарын 17- нд North Node буюу Хойд огтлолцлын төв таны мэргэжлийн ур чадварын 10 дахь өргөөнд шилжсэнээр таны ирээдүй гайхалтай гэрэл гэгээтэй харагдаж байна. Энэ бол карьерын томоохон тэсрэлт рүү тэмүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг юм. 7-р сарын сүүлээр, Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр ажил, амьдралын тэнцвэрт байдлын асуудал гарч болзошгүйг анхаарна уу.

Сугар гарагийн нөлөөгөөр энэ зун дэлгүүр нүүлгэх хэмжээний худалдан авалт хийж магадгүй нь

6-р сараас 9-р сар хүртэл Сугар гарагийн нөлөөгөөр та санхүүдээ анхааралтай байж, банкны дансаа сайтар нягталж үзэх хэрэгтэй. Энэ хугацаанд хэт их зардал гаргахгүй байхыг хичээгээрэй. Бас эрсдэл гарах үед хэрэгтэй болох хадгаламж, Б төлөвлөгөө байгаа эсэхийг шалга. Энэ үед та маш сайхан зүйл худалдаж авах асар их хүсэл эрмэлзэлтэй болж магадгүй бөгөөд дараа нь худалдан авалтууддаа харамсах болно. Хэрэв та дэлгүүр хэсэх шаардлагатай бол буцаах боломжтой газар мөн эсэхийг шалгаарай.10 сард дээд цэгтээ хүрэх Мэлхийн ордны зан

10 сарын 14-нд болох Нар хиртэлт таны гэр бүлийн асуудал, гэр бүл зэрэгт анхаарлаа хандуулахыг шаардана. Энэ нь нүүж суухтай холбоотой байж магадгүй. Мөн та үзэл бодлыг чинь өөрчилсөн бага насны явдлуудаа гэнэтхэн санаж, тэр болгон нь танд нөлөөлж магадгүй юм. Дурсаж, мөрөөдөж, өөрийгөө танин мэдэж, анагаахад хугацаа зарцуулах шаардлагатай. Та гэрийнхээ орон зайг сэргээхийн тулд шинэ, хөөрхөн дэрнүүд, ор хөнжил худалдаж авахыг хүсэж магадгүй юм. Сэтгэлээ сайтар барьж, мөнгөндөө анхаарахаа мартуузай.Буд гарагийн арванхоёрдугаар сарын ухралт аливаа асуудлын жижиг хэсгүүд дээр анхаарахыг сануулж байна.

2023 оны 12-р сарын 13-наас эхлэн таны сэтгэл санаа жаахан эмзэг болж ирнэ. Баярын уур амьсгал орж байгаа цаг үед энэ байдал жаахан хэцүү санагдаж магадгүй юм. Үл ойлголцол болохоос сэрэмжтэй байгаарай. Бас аливаа амралтаа эртнээс төлөвлөөрэй. Юу ч болсон бай дүр зургийг бүхэлд нь бус жижиг хэсэгт анхаарал өгөн анзаарахыг хүсье.Та юу ч олж мэдэж магадгүй юм.

5. 2023 оны Арслангийн ордны зурхай

Та зүгээр л хайрлагдахыг хүсдэг... Гэхдээ юмс санаснаар болохгүй үе зөндөө учирсан, тийм үү? 2023 онд таны харилцаа холбоо, хайр дурлал улам бүр гүнзгийрч, илүү төвөгтэй, өөр болж эхэлнэ. Хувийн болон мэргэжлийн түншлэлүүд жил дуусахад тэс болон хувирсан байх бөгөөд та энэ оны төгсгөлд өөрийгөө илүү сайн мэдэж авах болно. Хайр сэтгэлийн харилцаа бол таны толь бөгөөд та энэ жил маш олон зүйлийг олж мэдэх болно.Гуравдугаар сар таны харилцааны тухай ихийг харуулна

Санчир гараг 3 сард сэтгэл хөдлөл, дотно харилцааны 8-р өргөө рүү шилжиж байгаа тул та өөр хүний зүрх сэтгэлтэй холбогдох гэдэг нь яг үнэндээ юу гэсэн үг болохыг дахин нягталж үзэ, мэдрэх үетэй нүүр тулна. Та хил хязгаар тавьж байгаа юм гээд олон хүмүүсийн дунд хана тавьж, өөрийгөө тусгаарлаад байгаа юм биш биз? Ямар нэг айдас ил гарч ирэх вий гэхээс санаа зовж байна уу? Яг үнэндээ айж буй зүйлтэйгээ нүүр тулах нь таныг хайртай хүнтэй чинь, хэн нэгэнтэй илүү ойр дотно, нэгдмэл болгож өгнө.Гуравдугаар сарын сүүлээр хүчирхэг Тэнгэрийн вангийн нөлөөгөөр харилцаанд маш олон өөрчлөлт ирэх болно. Зүгээр ч нэг өөрчлөлт биш илүү сайн сайхан болгох гэсэн урт хугацааны өөрчлөлт байх болно. Хэн нэгэнтэй дотно харилцаа, мэдрэмж бий болгох гэж байгаа бол өөрийгөө анзаарч, бас тэр хүндээ ч анхнаас нь худал хэлэлгүй, бүх зүйлээ нээн харуулаарай.5 болон 6 сард Бархасбадь гараг таны мэргэжлийн салбарт ихээхэн нөлөөлнө

Бархасбадь 5-р сарын 16-нд Мэргэжлийн өсөлт дэвшлийн 10-р өргөө рүү шилжсэнээр таны карьер маш их өсөх болно . Энэ бол арван хоёр жилд нэг удаа тохиох тийм л онцгой үе юм шүү. Энэ үед та өөрийн брэндээ өсгөж, хүрээгээ тэлэх, мөн нэрээ тодоор бичиж, бусдад харуулах боломж юм.

Бархасбадь таны талд байгаа тул салбарынхаа VIP хүмүүстэй холбоо барьж, таны хувьд боломжгүй гэж бодож байсан зүйл рүү тэмүүлэхэд ч буруудахгүй цаг үе. Энэ нь ялангуяа 6-р сарын эхээр North Node буюу Хойд огтлолцлын төв Бархасбадьтай нийлэх үед хамгийн хүчтэй байна. Орчлон ертөнц таны амжилтыг дэмжих ба бүтэн жилийн турш сэргээгдэх нөөц мэт тийм л баялаг амжилтыг хүртэнэ. Хийж буй бүх зүйлдээ бүтээлч сэтгэлгээг авчир, Лео. Гэсэн хэдий ч 5-р сарын 17-нд Бархасбадь Тэнгэрийн вантай тулгарах үед таны карьер болон харилцаанд зөрчилдөөн үүсч магадгүй юм.

Хойд огтлолцлын төв 7 сард сониуч занг сэдрээнэ

North Node 7 сарын 17-нд таны аяллын бүсэд шилжиж, дэлхий ертөнцийг дахин өөр өнцгөөс харах урам зориг өгнө. Онгоцонд суугаад явна уу эсвэл хаашаа ч явахгүйгээр өөрийн оюун бодол дотроо эрэл хайгуул хийнэ үү, яаж ч байсан гэлээ та сониуч зангаа ихээхэн зөвөөр ашиглах болно. Ингэснээр та цаашид ямар замаар явахыг хүсч байгаагаа илүү томоор харах боломжтой болно.

Сугар гараг энэ зун Арслангийн ордонд ухрах болно

Сугар гарагийн ийм том нөлөө 2015 оноос хойш анх удаа таныг чиглэн ирж, 6 сард эхэлж, есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Найман жилийн өмнө та холбоо харилцааны талаар юу мэдэрсэн бэ? Тухайн үед ямар мэдрэмж төрж, хэнтэй хамт байснаа эргэн санахыг хичээ. Таны одоогийн нөхцөл байдалтай ижил төстэй зүйл бий юу?Энэ жилийн эхээр дотно харилцаа болон хайр дурлалын хүрээнд яаран шийдвэр гаргаж, томоохон шийдвэр гаргасан бол засаж залруулах, учрыг нь олоход таатай үе байх болно. Сугар гарагийн нөлөөгөөр та хуучин итгэлгүй байдлаасаа салж, өөрийгөө шинэ нүдээр харах боломжтой. Жилийн үлдсэн хугацаанд болзох, нөхөрлөх, харилцаа холбоо тогтоох зэрэг нь Сугар гарагийн буцах үед ямар шийдвэрүүд гаргаснаас чинь шалтгаална.

6. 2023 оны Охины ордны зурхай

Охины ордныхон минь цүнхээ бэлдээрэй, учир нь 2023 он бол таны адал явдлыг сэдрээх жил байх болно. Дэлхийд үзүүлэх нөлөөгөө өргөжүүлэх боломжийг танд олгохын зэрэгцээ та томоохон шийдвэрүүдэд нухацтай хандах хэрэгтэй. Таны оюун ухаан, паспорт хоёулаа их л завгүй байх нь дээ.Гуравдугаар сарын 7-нд Санчир гараг таныг хатуу шийдвэр гаргахад тусална

Гуравдугаар сард Санчир гарагийн нөлөөгөөр та хувийн болон мэргэжлийн түншлэлийн талаар маш нухацтай бодож эхлэх болно. Энэ нь таныг дараагийн түвшинд аваачих, гэрээнд гарын үсэг зурах эсвэл хуучин харилцааг ардаа гээх гээд томоохон шийдвэрт хөтөлнө.Та сүй тавих, гэрлэлтээ цуцлуулах эсвэл шинэ бизнесийн түншлэлийг хайж байгаа гээд ямар ч үетэй нүүр тулж байсан бай яаран шийдвэр гаргах хэрэггүй. Удаанаар урагшилж, нарийн ширийн зүйлийг анхаарч үзээрэй.

Тэнгэрийн ван 3 сарын 23-нд Хумх руу шилжих үед өөрийгөө анзаарах хэрэгтэй

Та өдөр тутам хийдэг, ажлынхаа хүрээнд хийдэг зүйлсдээ гүн гүнзгий өөрчлөлтийг урт удаан хугацаатайгаар хийх болно. Таны хийж буй ажил үнэхээр өөрт чинь тохирч байгаа эсэхийг өөрөөсөө асуух үе. Танд тохирохгүй байгаа зуршил, хэв маягийг ч мөн шинэчлэх шаардлагатай үе тохионо. Ихээхэн зүйлээ өөрчлөх хэрэгтэй болох нь ээ.

Та өөрөөсөө “Таван жилийн дараа би өөрийгөө хаана байгаагаар харж байна вэ?” гэж асуух мөч ирнэ. Хэрэв хариулт нь таны одоо хийж байгаа зүйлсээс тэс ондоо, маш их зүйлийг шаардахаар байвал одооноос тэр зүйлдээ зүтгэж, хийж эхлэх хэрэгтэй. Бас та хүмүүнлэгийн ажил өөрт чинь ихээхэн тохирохыг олж мэдэж магадгүй.Тэнгэрийн ван 6 сард богино хугацаанд таны хайр дурлалын бүсэд эргэн ирж, хайр дурлалын тал дээр шийдвэрлэгдээгүй, дуусаагүй байгаа асуудлыг бүрэн дуусгахад тусална. Дараа нь өөрийгөө зовоохгүйн тулд бүхнийг энэ үед багтаан шийдвэрлэж, асуудлаа шийдээрэй.

5, 6 сарууд таныг зүгээр суулгахгүй

5 сарын 16-нд Бархасбадь гараг таны Аялал, адал явдал, оюун ухааны тэлэлтийн 9-р өргөө рүү нүүх үед та гадаадад аялах хүсэл төрнө. Магадгүй ажлын хүрээнд явах, үгүй бол газрын зураг руу харан аль тив, соёл танд хамгийн их нийцэж байгааг сонгож, өөрөө явахаар шийднэ.Хэрэв аялах боломжгүй бол та өөрийн оюун ухаанаа илүү өөр түвшинд аваачна. Шинэ хэл сурах эсвэл таныг өөртөө татаж буй шинэ онлайн сургалтад хамрагдах гэх мэт. Буйдан дээр суугаад хуучин шигээ л зүйл хийх нь энэ жилийн сонголт биш. Ялангуяа Бархасбадь 6 сарын 1-нд North Node буюу Хойд огтлолцлын төвийг өдөөхтэй зэрэгцээд шүү. Сэтгэл хөдөлгөж, сонирхолтой санагдсан ямар ч зам таны амьдралыг илүү амттай, баялаг болгоно.

Буд гарагийн нөлөө хүчтэй байна

Заль мэхтэй Буд гараг таны ордыг захирдаг тул Буд гарагийн буцах хөдөлгөөн танд арай илүү хүчтэй тусна. 1 сарын 18 хүртэл таны хайр дурлал, таашаал ханамжийн бүсэд өөрчлөлт орсноор энэ жил эхэлж байна. Хүмүүсийн сонсохыг хүсэж буй зүйл эсвэл өөрийнхөө хэлэхийг хүсэж байгаагаа хэлэх зэрэгт та хэр их санаа зовж байна вэ? Бусдын төлөө, бусдад таалагдах гэсэн үйлдэл тань хэтэрхий их болсныг та анзаарч магадгүй.4 сарын 21-ээс 5 сарын 14-ний хооронд Буд гарагийн өөр нэгэн буцах хөдөлгөөн таарах тул холын аялалд хамгийн тохиромжтой цаг биш байж магадгүй юм. 8 сарын 23-наас 9-р сарын 15 хүртэл өөрийгөө анагаах, сул зогсолт хийж амрахад хамгийн тохиромжтой үеүдийн нэг юм. Эцэст нь 12-р сарын 13-наас таны хайр дурлал, таашаалын тад дээр Буд гараг нөлөөлнө. Та романтик инээдмийн кино үзэх дуртай бол амьдрал чинь түүнээс дутахгүй үйл явдлуудаар дүүрэн байх болно.

7. 2023 оны Жинлүүрийн ордны зурхай

2023 онд бусадтай харилцах харилцаа гол байр суурийг эзэлнэ. Бусад хүмүүс, тэдний хариу үйлдэл таны амьдралд асар их үүрэг гүйцэтгэдэг тул та хайр дурлал болон ажил, өдөр тутмын амьдралдаа хэрхэн цаг заваа зөв хуваарилж, хүмүүстэй учраа олохоо сайтар бодох хэрэгтэй.Гуравдугаар сарын 7-ноос эхлэн Санчир гарагийн нөлөөгөөр бүх зүйл хязгаарлагдсан мэт санагдаж мэднэ

Гуравдугаар сарын эхээр Санчир гарагийн нөлөөгөөр таны хуваарь бага зэрэг стресстэй, шахуу болж ирнэ. Аливаа зүйлийн бүх нарийн ширийн зүйлийг хянахыг оролдох нь зөв шийдэл байхгүйг санаарай. Ажлыг өөртөө хүндрэлгүйгээр давж сурснаар маш их давуу тал ирнэ. Танд маш олон ажлын санал ирэх эсвэл одоогийн хийж буй зүйл тань илүү таатай нөхцөл байдалд шилжих болно. Дараагийн хэдэн жилийн хугацаанд та өөрийн арга барилаа сайжруулж, эрүүл мэндээ анхаарч, ажлаа хийхдээ ч амар амгаланг мэдрэх боломжтой болно.

Тэнгэрийн ван танд сонирхолтой эрч хүчийг бэлэглэж байна

Тэнгэрийн ван гараг 3 сард таны амьдралд анхны бөгөөд цорын ганц удаа Хумхын орд руу шилжиж, хайр, таашаал, хөгжил цэнгэлийн 5-р өргөө руу орж байна. Гуравдугаар сарын 23-аас 6 сарын 11-ний хооронд та хайр дурлалын амьдралд тань ирж буй гүн өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ. Энэ нь таны ертөнцийг бүхэлд нь донсолгож мэдэх хүнтэй уулзах, эсвэл одоогийн харилцаанд байгаа хүнтэйгээ шат ахина гэсэн үг юм. Азтай Бархасбадь гараг 5 сарыг дуустал энэхүү үйл явдалд эрч хүч нэмж, ямар ч асуудал байсан давж гарах зориг, хүслийг мэдрүүлэх болно.

Дөрөв, тав, долдугаар сард нөхөрлөлийг нухацтай авч үзээрэй

Дөрөвдүгээр сарын 20-нд Хонины ордонд болох Нарны бүтэн хиртэлтэд онцгой анхаарал хандуулаарай. Энэ нь таны түншлэлийн бүсэд хүрч, хувийн болон мэргэжлийн харилцааг доргиож болзошгүй юм. Энэ бол ойрын хэдэн жилийн хугацаанд таны карьер, гэр бүл, харилцаанд нөлөөлөх хиртэлтүүдийн эхнийх нь байх болно. Бусадтай ямар харилцаатай баймаар байгаагаа сайтар тунгаан бодоорой. 2014-2016 онуудад тохиолдсон хэд хэдэн хиртэлтийн үеэр юу тохиолдож байсныг та мөн эргэн дурсаж, сургамж авч болох юм.5 сарын 16-нд Бархасбадь таны өөрчлөлт, дотно харьцааны 8-р өргөө рүү шилжиж бүх зүйл гүнзгийрч магадгүй. Хөнгөн нэг шөнийн харилцаа танд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Танд ч сонин санагдахгүй. Оронд нь та хэн нэгэнтэй үүсгэсэн харилцаагаа дараагийн түвшинд гаргахад анхаарлаа төвлөрүүлэх болно. Хэрэв танд хайр сэтгэлийн асуудлууд дааж давшгүй их санагдаж эхэлбэл зүгээр л хүлээх хэрэгтэй. North Node буюу Хойд огтлолцлын төв 7 сарын 17-нд таны түншлэлийн бүсэд шилжиж, амьдралаас үнэхээр хүсэж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусалж, олон зүйлийг олж харах, шийдэх боломж олгоно.

Зуны сүүлээр төсөөлөөгүй уулзалтууд тохионо (Сайн эсвэл бүр маш муугаар эргэж болно)

Сугар гараг 7 сарын 22-ноос 9 сарын 3-ны хооронд буцах хандлагатай байгаа бөгөөд зуны хоёрдугаар хагаст, Жинлүүрийн ордныхон өнгөрсөн бодолд автаж, өнгөрснөө ихээхэн сөхөх болно. Хэрэв та салсан хуучин амрагуудын талаар бодож байгаа бол дахин уулзах, нийлэх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодоорой. Дахин алдаа гаргалгүй, маш ухаалаг байдлаар бодох шаардлагатай.Харин хуучин найз нөхөд, хамт олон таны амьдралд эргэн ирэх болно. Сугар гарагийн буцах үед дахин эхэлсэн харилцаа ихэнхдээ богино настай байдаг. Гэхдээ л та тэр харилцаанаас нэгийг ойлгож авах болно. Гоо сайхны эмчилгээ, салоноор зочлох, дэлгүүр хэсэх зэргийг 7 сарын 20-ноос өмнө эсвэл 9 сарын 3-наас хойш төлөвлөсөн нь дээр.Аравдугаар сард болох Нар хиртэлтээр өөрийгөө анхаараарай

Энэ жил бусадтай харилцах харилцаа гол байгаа болохоор өөрийгөө мартаж болохгүй. 10 сарын 14-ний нар хиртэлтээр та өөрийгөө анхаарах ёстойг, өөрийгөө хайрлах ёстойг ихээхэн мэдэрнэ.

Та бүх эрч хүчээ хамтрагч, хүүхдүүд эсвэл хамтран ажиллагсаддаа зориулах хандлагатай байна. Гэхдээ үе үехэн өөртөө цаг гаргахаа мартаж болохгүй. Хэрэв та 2023 онд ганц удаа амралтаа авах боломжтой байгаа бол 10-р сарын дундуур төлөвлөж, далайн эрэг дээр нарлах юм уу, уулын цэвэр агаараар амьсгалж болох бөгөөд энэ үед тохиох хиртэлт таны амьдралд ихээхэн эрч хүч бэлэглэнэ.

8. 2023 оны Хилэнцийн ордны зурхай

Та 2023 онд цоо шинэ хүн болон гарч ирж байна. Танд буцаах аргагүй өөрчлөлтүүд орж байна.

2023 онд “Slowmotion” буюу удаан хэмнэлтэй байх нь маш сайн

1 сарын 18-наас хойш та ямар нэгэн том нүүдэл хийх, шийдвэр гаргахад бэлэн бус байж магадгүй. Энэ хугацааг энэ жилийн төлөвлөгөөгөө гаргахад ашигла. Хэрэв та аялах эсвэл ямар нэгэн том шийдвэр гаргах шаардлагатай бол асуудал гарахаас болгоомжилж, өөртөө зөөлөн хандаарай.

Гуравдугаар сард Санчир гарагийн хүнд энергитэй тулгарна

Гуравдугаар сарын 7-нд хүчирхэг Санчир гараг Загасны ордонд орж, хайр, бүтээлч байдал, хөгжөөн цэнгээний 5-р ордонд бууна. Болзох, хайр дурлалын харилцаанд нухацтай хандаж болох ч хэт нухацтай байлгүй хөгжөөн цэнгээнийг ч бас анхаар. Энэ таны хувьд таашаал, баяр баясгалан гэж юу болохыг мэдрэх сайхан цаг байх болно.

Тэнгэрийн ван Хумх руу шилжих үед гэр бүлийн хувьд чухал болж ирнэ

3 сарын 23-нд Тэнгэрийн ван таны гэр бүлийн 4-р өргөөнд шилжиж, үндсээс нь эхлүүлээд асуудлуудыг гаргаж ирэх болно. Өөрийнхөө хэн байх ёстойг ойлгохын тулд хаанаас ирснээ ойлгох хэрэгтэй. Энэ бол гэр бүлийнхээ түүхийг олж мэдэж, дэлгэж, үе дамжин уламжлагдан ирсэн сэтгэл хөдлөлийн хэв маяг, зан ааш, байр байдлаа олж нээхэд чухал үе. Танд хангалттай цаг байгаа бөгөөд гэр бүлийнхнийгээ ойлгохын тулд урт удаан цаг хугацааг зарцуулах байсан ч оролдоод үзэх хэрэгтэй.

Тавдугаар сарын сар хиртэлт бол таны удаан хугацаанд уншиж байгаа номын сүүлчийн бүлэг гэсэн үг

Та сүүлийн хэдэн жилд дотоод өөрчлөлтийн гүн гүнзгий аялалд гарсан байх. Одоо харин та төгсгөлд нь ирж байна. Энэ сарны хиртэлтийн үеэр үүрч байгаа хүнд ачаагаа орхиж, амьдралаас хортой бодол, хүмүүс гээд бүхнийг гадагшлуул.

5, 6 сард Бархасбадь гарагийн өгөх багахан азыг ашиглаарай

Харилцаа холбооны тухай сэтгэл хөдөлгөм мэдээнд бэлэн байгаарай. Азтай Бархасбадь 5-р сард таны ордонд 12 жилийн дараа анх удаа тохиож байна. Энэ нь одоо байгаа хайр дурлал, ажил, харилцаа холбоог сайжруулж, хөгжүүлэх болно. Хэрэв та ганц бие бол таны амьдралд хэн нэгэн шинэ хүн гарч ирж магадгүй байна.

Бархасбадь гарагийн адислал таны хувийн болон мэргэжлийн амьдралд сайнаар нөлөөлнө. Ялангуяа сүй тавих, хуримаа хийх эсвэл шинэ бизнесийн түнштэй гэрээ байгуулахаар шийдсэн бол бүр ч сайн. 6 сарын 1-ний өдөр Бархасбадь гарагийн нөлөөг сайтар ажиглаарай. Маш чухал үйл явдлууд тохиолдох болно.

Сугар, Буд гараг буцах үед мөнгөний асуудалд анхаарлаа хандуулаарай

Долдугаар сараас есдүгээр сар хүртэл Сугар гараг ухрах үед ажил мэргэжилдээ шилжилт хийж магадгүй. Таны дуртай, сонирхдог ажлын хэн нэгэн гэнэт гарч ирээд таныг дахин ажилд орохыг хүсч байна уу, эсвэл таныг илүү бүтээлч байх шинэ салбарт татагдаж, ормоор байна уу гэж асууж магадгүй. Эдгээр үйл явдал таны тогтмол орлогод саад учруулж болзошгүй тул гартаа хангалттай бэлэн мөнгө байгаа эсэхийг шалгасан хойноо л шийдвэрээ гаргаарай.

Буд гарагийн нөлөөгөөр танд ямар нэгэн өртэй хэвээр байгаа хүн жилийн эцэс гэхэд танд хариуг нь буцааж барих болно. Эсвэл та авч чадаагүй боловч үнэхээр хүртэх ёстой цалиндаа санаа зовж магадгүй. Та хангалттай хичээсэн бөгөөд өөртөө оны төгсгөл гэхэд гоё зүйл авч өгөх бүрэн эрхтэй юм шүү.

9. 2023 оны Нумын ордны зурхай

Таны сониуч зан ханаж цадахаа мэддэггүй. Гэхдээ 2023 онд улам л сониуч байхаар махарч магадгүй байна. Удаан хугацааны туршид олж авсан мэдлэгээсээ ч илүү ихийг энэ жилийн дотор сурахад бэлэн байгаарай. Таны ажил амьдрал маш завгүй болж магадгүй байна.

Гуравдугаар сарын 7-нд Санчир гараг Загасны орд руу шилжэнэ

Санчир гараг 3-р сарын эхээр таны гэр бүлд анхаарал хандуулах болно. Таны амьдрах орчин дахь аливаа хязгаарлал, хориг нь тэвчих аргагүй болж мэднэ. Илүү тав тухтай, тогтвортой өөрчлөлтүүд хийхийг хүсэж байж мэднэ. Бас та нүүхийг хүсэж магадгүйгээс гадна ДНХ шинжилгээ хийлгэж, өвөг дээдсийнхээ тухай олж мэдэхийг хүсэх бололтой. Бас хүүхэд насаа илүү их дурсан санах болно.

Тэнгэрийн ван Хумх руу шилжих нь танд сайнаар нөлөөлнө

Гуравдугаар сард хүчирхэг Тэнгэрийн ван таны амьдралд анхны бөгөөд цорын ганц удаа харилцааны 3-р өргөөнд ирж байна. Энэ бол таны оюун ухаан, бодол сэтгэлийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хөдөлгөж чадах асар том өөрчлөлт юм. Таны зах хязгааргүй мэт бүхнийг мэдэхээр дайрдаг сониуч зан чинь улам өдөөгдөж, та тааралдсан бүхнээ олж мэдэхийг, уншихыг хүснэ.Үүний зэрэгцээ таны ярих, сэтгэх, мессеж бичих арга ердийнхөөс илүү хүчтэ, нөлөөтэй болж ирнэ. Та бүхэл бүтэн үеийнхэнд нөлөөлөх ном зохиол бичих эсвэл подкаст эхлүүлэхээр шийдэж болно. Таныг юу ч хэлсэн бай хүмүүс үүнийг сонсож, бас сонссон зүйлээсээ өөрчлөлтийг авч, таны нөлөөллийг мэдэрнэ.

Тавдугаар сарын 16-наас зарим өөрчлөлт эхэлнэ

Бархасбадь гараг 5-р сарын дундуур таны ажил, эрүүл мэнд, үүргийн 6 дахь өргөөнд орж ирэх бөгөөд өдөр тутмын амьдралын хэв маягт баяр баясгаланг авчрах болно. Та хийж буй ажлынхаа хүрээнд илүү том зүйл рүү орж, хүчээ үзэж магадгүй, эсвэл тэс өөр ажил танд илүү тохиромжтой мэт санагдах болно. Ямар ч байсан бай та өдөр тутмын ажил үйл хэргээ илүү таатай, жаргалтайгаар хийх болно.

5 сарын 17-нд та бүрэн боловсорч гүйцсэн мэт, хийж буй зүйлээ эрс өөрчлөхөд бэлэн байгаа мэт санагдаж магадгүй. 6 сарын 1-нд Бархасбадь North Node буюу Хойд огтлолцлын төвтэй нийлж, маш завгүй, бужигнасан цаг мөчүүд өнгөрөх болно.

Хайр дурлал, аяллын хувьд Сугар гараг гол нөлөө үзүүлнэ

4 сарын 20-нд болох Нарны бүтэн хиртэлтийн үеэр таны хайр дурлалын амьдралд томоохон өөрчлөлт гарч болзошгүй . Хиртэлт болохоос нэг сарын өмнө эсвэл дараа нь хиртэлтийн гол мессеж танд хүрдэг. Тиймээс 3 сарын сүүлээс 5 сарын сүүл хүртэл анхааралтай байгаарай! Танд ямар ч шинэ, содон зүйл ирж магадгүй байна. Хэрэв та ганц бие бол таныг гэнэт шүүрэн авах хүнтэй таарч магадгүй. Хэрэв та хостой бол хиртэлт нь романтик мөчүүдийг бэлэглэж, зүрх сэтгэлийг чинь дахин галд автуулах болно.7 сарын сүүлээс 9 сарын эхээр Сугар гараг зуны төлөвлөгөөнд тань маш чухал түлхэц үзүүлнэ. Үйл явдлын гэнэтийн өөрчлөлт, зогсолт танд амрах хугацаа, ихийг бодох цаг гаргаж өгнө. Бүр ямар хүнтэй хамт баймаар байгаагаа ч шийдэхэд хүргэж болзошгүй. Та бүр хуучин амрагтайгаа ч дахин тааралдаж магадгүй юм.Буд гарагийн буцах хөдөлгөөний дор энэ оныг амар амгалан дуусгаарай

2023 он Буд гарагийн хөдөлгөөнөөр төгсөх тул амралт зугаалгаар явах гэж байгаа бол саад бэрхшээл гарахаас зайлсхийж эрт төлөвлөөрэй. Таны сүүлчийн мөчид шийддэг, сул суудал байвал багтаад л явна, зам дээрээс унаа олдоно гэх мэт хандлага энэ оны төгсгөлд огтхон ч бүтэхгүй шинжтэй байна. Хэрэв та жилийн эхээр аялах төлөвлөгөөгөө боловсруулсан бол юу ч бодолгүй, бүх зүйлээ амжуулаад сайхан яваад ирэх боломж олгоно. Тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд, энэ онд хийх зүйлсээ яг одоо бич. Энэ нь танд бүхнийг илүү амар хийхэд маш их тус болно.

10. 2023 оны Матар ордны зурхай

Та сүүлийн арван жил амьдралын сорилт дунд байсан мэт санагдаж магадгүй. Санаа зоволтгүй, энэ бол таны чөлөөлөгдөх жил. Тэнгэрийн ван гараг хэзээ ч дуусашгүй мэт он жилүүдийн дараа таныг орхин одож байна. Энэ бол том мэдээ. Дээрээс нь Санчир гараг энэ жил таны чанга яригч болж, хэлэхийг хүссэн бүх зүйлийг чинь түгээж өгөх болно.

Загасны ордны Санчир гарагтай бүхнээ хуваалц

Таны ордны захирагч Санчир 3 сарын 7-нд Харилцаа холбооны 3-р өргөөнд шилжин ирж, энэ хугацаанд ярих, сэтгэх, бичих урлагт хувийн сургамжаа айлдах болно. Хэрэв та илтгэл тавих эсвэл бусдад өөрийнхөө түүхийг ярихаас санаа зовж байвал Санчир гараг айдсаа даван туулахад тань туслах болно. Блог нээх, дурсамж бичих, дуртай зүйлээ хуваалцахад тань саад болж байсан итгэлгүй байдлаасаа сална. Дараагийн хоёр жилийн хугацаанд Санчир гараг ивээх тул таны хэл яриа урсаж, яруу найраг шиг л бусдыг гайхшруулах болно.

Тэнгэрийн ван таны ордноос ухарснаар томоохон өөрчлөлт ирнэ

Тэнгэрийн ван 2008 оноос хойш таны хувийн 1-р өргөөнд байрлаж ирсэн билээ. Эцэст нь 3 сарын 23-нд таны ордыг орхих гэж байна. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж одоо аажим аажмаар сэргэж байгаа бөгөөд та удахгүй тэсрэлт хийж чадна.

Мөнгө, үнэт зүйлстэй харилцах харилцаагаа бүхэлд нь дахин шинэчлэхэд бэлэн байгаарай. Бас одоо бүх багаа тайлж хаяад, өөрийн хэн гэдгээ харуулаад өгөх цаг ирж байна.5 сарын 16-нд Бархасбадь Үхрийн орд руу шилжсэнээр хавар шинэ эрч хүчийг авчирна

Бархасбадь хайр дурлал, таашаал, бүтээлч байдлын 5-р ордонд таван сарын дундуур орж, бүтэн жилийн турш зүрх булгилам хайр дурлалыг авчрах болно. Амьдралын сайхан зүйлсийг үнэлэх мэдрэмж тань нэмэгдэж, таны харилцаанд таатай үе байх нь гарцаагүй болно. 6 сарын 1-нд North Node буюу Хойд огтлолцлын төвтэй нийлснээр, ирээдүйн үүд хаалгыг тань нээж, амжилтад хүрэхэд ойрхон байх болно. Сэтгэл хөдлөм болзоо эсвэл хүсэж байсан уран бүтээлийн ажилд оролцох болно.

Нарны хиртэлтийн нөлөө

Дөрөвдүгээр сарын 20-нд болох нарны бүтэн хиртэлт нь таны гэр бүлд нөлөөлнө. Том алхам хийхээр зэхэж байна уу? Тэгвэл энэ хиртэлт танд замыг чинь гэрэлтүүлж өгөх болно. Үгүй байлаа гэхэд та амьдарч буй орчноо шинэчилж, илүү сайхан байлгахдаа анхаарах болно. 7 сарын сүүлээр ажил, амьдралын тэнцвэрт байдал нь маш чухал гэдгийг байнга санаж байгаарай.

Тайван, тухтай арванхоёрдугаар сар ба Буд гараг

Оны төгсгөлд тохиох сайхан цаг мөч. 2023 оны баярын өдрүүд Буд гарагийн буцах хөдөлгөөнөөр төгсөж, та шинэ жилийг нам гүмхэн өнгөрөөж, эргэцүүлэн бодох цагийг өөртөө гаргаж өгнө. Та шинэ жилийн баярыг шуугиантай хийх сонирхолгүй болж, хайртай хүмүүстэйгээ хамт байхыг, эсвэл бүр ганцаар байхыг илүүд үзнэ. Та ирэх оны төгсгөл гэхэд сүүлийн 12 сарын хугацаанд бий болгосон дотно харилцаа, ойр дотно хүмүүсээ хайрлан хүндэлж, талархах болно.

11. 2023 оны Хумхын ордны зурхай

Та бол амьдарч, амьсгалж буй хувьсгал, шинэчлэл бас өөрчлөлт юм. Тэнгэрийн ван гараг энэ зуунд анхны бөгөөд цорын ганц удаа Хумх руу шилжиж байгаа тул та өөрийн далбаагаа хамгийн өндөрч, хүчтэйгээр мандуулахдаа бэлдээд байж байгаарай. Харин Санчир гараг таны ордыг орхиж, та эрх чөлөөнд илүү ойртох болно. Амьдралынхаа бүх элементийг шинэ шатанд гаргах цаг болжээ.

Гуравдугаар сарын эхээр Санчир гарагийн нөлөө санхүүгийн байдалд нөлөөлнө

Та өөрийн хүч чадлыг шаардлагагүй зүйлд үрэхээс мөн хэрэггүй сорилтуудаас зайлсхийгээрэй. Гуравдугаар сарын 7-нд Санчир гараг таны мөнгө, үнэ цэнийн 2-р ордонд орж, орлого, санхүүгийн салбарт чухал зүйлсийг ойлгуулах болно. Хэрэв таны санхүү эмх замбараагүй байсан бол үүнийг хэвийн байдалд оруулах, төсвөө тэнцвэржүүлэх, зөв зарцуулалттай байхад туслах болно.

Гуравдугаар сарын 23-нд Тэнгэрийн ван Хумхын ордонд орох үед гүнзгий өөрчлөлтийн анхны шинж тэмдгүүдийг ажиглаарай

Энэ бол таны хувьд чухал ач холбогдолтой үе. Тэнгэрийн ван таныг аажмаар боловч бүрмөсөн өөрчилж, таны хортой, буруу хэв маягийг арилгаж, илүү сайн, зөв болоход тань туслах болно. Та өмнө нь таньдаг байсан хүмүүс, таны хажууд байх ёстой хүмүүсийг амьдралдаа татах боломжтойболж өөрийгөө сайхан хүмүүсээр хүрээлүүлнэ.

4, 7-р сард харилцаанд зарим саатал гарч болзошгүй

Дөрөвдүгээр сарын 20-нд тохиох нарны бүтэн хиртэлт таны хүмүүстэй харилцах арга барилыг тань өөрчилж магадгүй юм. Хэн нэгэн таныг хэтэрхий бардам зантай эсвэл хэтэрхий эрт аливааг дүгнэн ярьж байна гэж буруутгаж магадгүй юм. Гэхдээ та маш эелдэг байдлаар өөрийн үнэний талд зогсож, ямар ч хатуу үг бодол байсан хайр энэрлээр дүүрэн хүргэж чадна.

Бархасбадь гараг 4-р сард танд ирэх ямар ч цохилтыг зөөлрүүлнэ. Зүгээр л өөрийнхөө хэн болохдоо үнэнч байгаарай. Чи өөрөөрөө л үнэ цэнтэй, чухал хүн бөгөөд юу ч тохиолдсон энэ нь таны хувьд зөв шийдвэр байх болно.

Танай гэр бол таны цайз хэрэм. Харин 5 сарын 16-наас эхлэн тэр цайз гэрэлтэж эхлэх болно

Өгөөмөр, нинжин сэтгэлийн Бархасбадь гараг 5-р сард таныг ивээнэ. Хэрэв та нүүхээр төлөвлөж байгаа бол жилийн үлдсэн хэсэг нь мөрөөдлийн газраа олох олон боломжийг олгоно. Хэрэв та ганцаараа амьдарч байсан хостойгоо эсвэл хэн нэгэнтэй гэр бүлийн аз жаргалд хамтдаа умбан амьдрах боломж гарч ирж магадгүй юм. Та гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, хуучин зураг үзэх, түүх дурсан ярих дуртай байх болно. Та ихэвчлэн ирээдүйг боддог төрлийн хүн боловч өнгөрсөнд умбах нь таатай санагдаж магадгүй юм.

Сугар гараг харилцааны тал дээр үймээн авчирч мэднэ

7 сарын сүүлээс 9 сарын эхээр Сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлалын амьдрал чинь бага зэрэг эмх замбараагүй болж магадгүй. Хуучин хүнтэйгээ нийлэх, эсвэл зүгээр л сээтгэнэх нь маш сонирхолтой байж магадгүй юм. Хэрэв та удаан хугацааны харилцаатай байгаа бол ердийнхөөс илүү их маргаантай байж магадгүй. Гэхдээ бүү стресст. Эрүүл бус харилцаа дадалтайгаа хамтдаа тэмцэж, аль аль нь хүчтэй, шийдэмгий болохын тулд цугтаа өөрчлөлт эхлүүлээрэй.

2023 он дуусах дөхөхөд хамт байгаа хүмүүсээ анзаараарай

Оны төгсгөлд та бужигнасан бус харин илүү дотоод руугаа өнгийсөн байдалтай байх болно. Та найз нөхөдтэйгээ илүү дотно уулзалт хийхээр шийдэж, галзуу том үдэшлэгүүдээс татгалзаж мэднэ. Таны хамт байгаа хүмүүс таны цуг байх ёстой тэр хүмүүс байх болно. Тиймээс хэнтэй хамгийн их цагийг өнгөрүүлж буйгаа ямагт анзаараарай.

12. 2023 оны Загасны ордны зурхай

Заах бас суралцах нь таны хувьд маш чухал байх бөгөөд мөн зөн совиндоо итгэх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болно. 2023 он таны шийдэмгий байдлыг бэхжүүлж, төрөлхийн хүчийг тань харуулж, шаардлагатай хил хязгаарыг тогтооход тусална.

Санчир гараг таны ордонд ирснээр хил хязгаар хэрэгтэй байгааг харуулна

Санчир гараг 3 сарын 7-ноос эхлэн танд нөлөөлж, таны эгог онцолж, чухам юунд нухацтай хандахыг харуулах болно. Хэрэв таны суурь, ёроолд ямар нэгэн сул эрэг, буруу байрлуулсан тоосго, хагарал байгаа бол Санчир гараг бүгдийг нь сэгсэрч, шалгалт явуулах болно. Гэхдээ энэ бүхэн нь таныг нураахын төлөө бус харин хэрхэн суурь үндсээ засах, өөрийнхөөрөө байхыг сургахад оршиж байна.

Загасны ордныхон хил хязгааргүй далайд сэлэхийг илүүд үздэг тул хязгаарлалт, тусгаарлалтыг тийм ч таашаадаггүй. Гэхдээ Санчир гараг таныг ганцааранг чинь байлгаснаар өөрийгөө бүхний нэн түрүүнд тавихад суралцуулж байна гэсэн үг юм. Та энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, чөлөөтэй, бас бусдад өөрийгөө зориулдаг ч энэ энергийнхээ зарим хэсгийг өөртөө хадгалах хэрэгтэй гэдгийг мэдэж авах болно. Өөрийгөө халамжлах нь таны хийдэг хамгийн харамгүй зүйл болох ёстой.

Тэнгэрийн ван Хумх руу шилжих үед анхаарлаа хандуул

Гуравдугаар сарын сүүлээр Тэнгэрийн ван таны амьдралд анхны бөгөөд цорын ганц удаа Нууц болон ухамсаргүй бодлын 12 дахь өргөө рүү нүүж, таны дотоод гүн сэтгэлийг хөдөлгөж, өмнө нь мэдэрч байгаагүй зүйлийг мэдрүүлэх болно. Таны сэтгэл зүйд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй гүн сэдэл мэдрэмж төрөх болно. Бодит байдалд үндэслээгүй өнгөрсөн мөрөөдөл, хүлээлтийг дахин өөрчилж бичих шаардлагатай болно. Өөрийн хувьд шинэчлэл хийгээрэй.

Гуравдугаар сараас зургаадугаар сарын хооронд таны зөн совин нэмэгдэж байгаа тул үүнийг өөртө ашигтайгаар ашигла. Гэсэн ч хий бодол, төсөөлөлдөө хэт умбахгүйг хичээгээрэй. Аливаа зүйл хэм хэмжээтэй байх ёстой. Таны зөн совин хэчнээн оновчтой мэт санагдаж байсан ч бодит байдлыг давхар байнга шалгах нь чухал юм.

Дөрөвдүгээр сарын Нар хиртэлтээр мөнгөний эргэлт нэмэгдэнэ

Дөрөвдүгээр сарын 20-нд Орлого ба нөөцийн 2-р өргөөнд нарны бүтэн хиртэлт тохиож таны санхүүгийн байдалд өөрчлөлт авчирч, яг хэрэгтэй үед чинь мөнгөний урсгалыг идэвхжүүлнэ. Танд баталгаатай мөнгөн урсгал орж ирэх шинэ зам нээгдэж магадгүй. Долдугаар сарын сүүлийн долоо хоногт ихээхэн анхааралтай байж, хиртэлтийн үеэр ашигтай байж болох өөр юу байгааг анзаараарай.

Тавдугаар сарын 16-нд Бархасбадь Үхрийн орд руу шилжих үед дуу хоолойгоо бусдад хүргэ

Тэлэлт, аз хийморьтой гараг гэгдэх Бархасбадь 5-р сард таны харилцааны 3 дахь ордонд шилжинэ. Та ярих, сэтгэх, бичих талбарт соронз шиг л бүхнийг өөртөө татаж магадгүй. Таны үг хэллэг хайр болон мөнгийг хоёуланг нь татаж чадна. Хэрэв та подкаст хийх, бичих, эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн байр сууриа илэрхийлэх талаар бодож байсан бол яг одоо цаг нь иржээ. Та жилийн турш дур булаам ярилцагч, түүх өгүүлэгч байх бөгөөд 6 сарын 1-нд Бархасбадь North Node буюу Хойд огтлолцлын төвтэй нэгдэх үед таны амьдралын энэ үе гайхалтай байдлаар адислагдаж, амжилт бүтээл арвин байх болно.

Буд гарагийн буцалт

Анхаарлаа хандуулаарай: 8 сарын 23-аас 9 сарын 15-ны хооронд Буд гарагийн буцах үе Харилцааны 7-р ордонд тохиоход таны хайр дурлалын амьдрал жаахан будлиантай байж магадгүй. Таны үүдэнд чинь экс-үүдээс чинь гарч ирэх магадлалтай. Эсвэл ядаж чатаар эргэн орж ирж магадгүй. Гэхдээ Буд гараг дахин хөдөлсний дараа тэд алга болж магадгүй тул тэднийг удаан хугацаагаар хамт байх болно гэж найдаж болохгүй. Тэдний хэлж буй зүйлд бага анхаарал хандуулж, танд ямар сэтгэгдэл төрүүлж буйд илүү их анхаар.

Хэрэв та хэн нэгэнтэй харилцаатай байгаа бол харилцаа холбооны гараг буцаж байх үед таны хайр дурлал бага зэрэг асуудалтай тулж магадгүй юм. Гэхдээ энэ нь та хоёрын харилцааны асуудлуудыг илрүүлэхэд туслах ба хамтдаа илүү бат бөх зүйлийг бүтээхэд тус болох болно.

Аравдугаар сард нарны хиртэлт таны сүнсийг сэрээх болно

10 сарын 14-ний нарны хиртэлт таны дур хүслийн энерги, өөрчлөлтийн 8-р өргөөнд бууж, таны удаан хугацаанд нойрмог байсан зарим зүйлсийг тань сэргээх болно. Та үерхэж байгаа ч бай, ганц бие байсан ч бай юу хүсэж байгаагаа сонсож амьдралаа цэцэглүүл. Юу хүсэж байгаагаа олж мэдэж авбал энэ жил бүхэлдээ гайхалтай байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
10
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.