2022 он таны хувьд ямар байсан бэ? Амар амгалан эсвэл айдас түгшүүртэй, олон зүйл төлөвлөсөн ч бүтээгүй, эсвэл эсрэгээрээ төсөөлөөгүй сайхан зүйл болсон ч байж мэдэх. Та ч бас сэтгэгдэл хэсэгт, энэ нийтлэлийг шэйрлэхдээ оны эцсийг дүгнэж, түүхээ бусадтай хуваалцаарай. UB LIFE-ийн хамт олон та бүхэндээ хайртай шүү. Бас та бүхний түүх бидэнд чухал байх болно.


1. Шинэ орчин, шинэ сургууль гээд бүх зүйл шинэхэн байж мундаг хүмүүстэй танилцаж, сайхан хүрээлэлтэй болно гэж бодож байсан маань биелэн тантай танилцсан минь энэ жилийн хамгийн сайхан учрал байлаа. Та миний хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг өгдөг, утгыг нь мэдэхгүй үгсийг минь үйлдлээрээ мэдрүүлдэг хүн. Бас намайг хүнийг хайрлаж чаддаг юм байна гэдгийг мэдрүүлсэн хүн. Намайг өөрийгөө олж нээхэд тусалсан хүн. Хайрын түүхийг унших биш, хайрын түүх тань болмоор байна. Таныг харсан өдөр хэзээ ч муухай байдаггүй. Таны явуулсан дуу бүрийг би одоо ч сонсдог. Тантай холбоотой өдөр бүрийн он сарыг би санадаг. Миний амьдралын нэг хэсэг болон орж ирсэнд үнэхээр их баярлалаа. Амьдралыг харах өнцгийг минь илүү гэгээлэг болгосонд, мөн намайг үргэлж инээлгэж байдагт гээд бүх зүйлд баярлалаа. Төгсгөл нь хаана гэдгийг мэдэхгүй ч инээмсэглэл дүүрэн хамтдаа дахин өдрүүдийг аз жаргалтайгаар өнгөрөөе. Энэ дууг надад өөрийг нь хамгийн тайван болгодог гээд явуулж байсан. Тэрнээс хойш миний хувьд нэг тийм нандин дуу болчихсоон.
-Сувд.

2. Hey babe. Long time no see! Салаад аль хэдийн 1 жил болох гэж байна. Цаг хугацаа их хурдан юм. Чам руу инээгээд харж байсан тэр өдөр саяхан юм шиг л санагдаж байна. Тэр нэг өдөр Монгол хэл ч мэдэхгүй өндөр гадаад залуу ирээд, их л ичсэн байртай “Hi” гэж хэлэхэд их л гайхаж билээ. Энгийн нэг тэр үг чи бид хоёрын 2 жил гаран хайрын түүх, амьдралыг эхлүүлжээ. Учрах ёстой учрал байсан. Хайрыг тоодоггүй, гэрлэхгүй гэж боддог байсан намайг хамгийн их өөрчилсөн хүн шүү. Уурлах үед тэврээд уучлалт гуйж тайвшруулаад ярилцдаг, үргэлж буулт хийж өгдөг чиний тэвчээр үнэхээр агуу байсан. Хүнийг тэгж хайрлах амар биш. Үргэлж хайрлаж, хайр мөн уучлалыг зааж өгсөнд баярлалаа. Мөн хайрлаж чадаагүйд уучлаарай Colby Reed Dawney.
-Ari Riri


3.
Хэн нэгэнд бишХэн ч бишэд гүнээ талархаж байнаТуулж ирсэн амьдралыг миньТулхтай гэгээн болгосонд таньӨнгөрүүлж ирсэн үйл явдалыг миньӨнгөтэй өөдтэй бас Өрнүүн болгосонд таньАаш аягыг миньАаль ялдамд урвуулсанд таньУур унтууг миньУужим саруулд хөтөлсөнд таньҮнэн сэтгэлээсээ талархлааХэлбэр үгүйХэн ч бишэд гялайлааХэзээ ч юм бэ учирч явсан заяа байжХүний хорвоод хүрэн зүрх цохилжХүж дэлхийдХүмүүн чанарт иржээХэлхэх үгсээ цэнэжХэрхэх үйлээ тэвчижХэн ч бишХэн нэгэн ч бишХаньцашгүйЯндашгүйЯлж төгс нөхцсөнЯлгуун ТаньдааЯасан их гялайна вэ


4. Би аавтайгаа цуг өсөөгүй л дээ. Бас аавын гэр бүлийнхэн, эмээ өвөөтэй ч ойр байгаагүй. Гэхдээ энэ шинэ жилээр яагаад ч юм их бодоод болдоггүй ээ. Одоо би нөхөр, хүүхэдтэй, аавгүй гэх шаналал ч байхгүй, дутуу өссөн гэх бодол ч үгүй, дүв дүүрэн хүн боловч яагаад ч юм бас амьдрал тэр хүмүүстэй цуг ямар байх байсан бол гэж төсөөлдөг юм. Саяхан манай аавын аав буюу өвөө хүнд өвчнөөр, хорт хавдраар өвдсөнийг дуулаад, би яагаад ч юм маш их харамсаж шаналаад байх юм. Ойр ойрхон уулзах боломж байсан ч болоосой гэж... Ганц нэг очдог байсан ч юм ярихгүй шахам байсаар гэрээс нь гардаг байсан. Яг л харь элгийн хүн шиг. Харин эмээ хэвтэрт... Тэд бүгд л ямар нэг зовлонг туулж, харин энэ мөчид би яахаа мэдэхгүй нь. Тэр хүмүүсийн нэг хэсэг, үргэлжлэл нь гэдгээ мэддэг ч одоо би юу хийж чадах бол? Хүүхдээ аваачаад уулзуулах ч зориггүй, ерөөс ийм хүйтэн хүн болчихсон юм болов уу? Хар багаасаа аавгүй өссөн гээд би өөртөө үзэн ядалт тээгээд, тэр хүмүүсийг магадгүй үл тоогоод байгаа юм болов уу? Гэхдээ л... би үнэхээр энэ гомдлыг хойш тавиад тэр хүмүүсийн дэргэд байхыг үнэхээр их хүсэж байна. Яг шинэ он солигдох энэ мөчид би илүү сайн хүн байхын төлөө хичээмээр байна. Бас өнгөрсөнд тээсэн гомдлыг авч хаяад, бүх зүйлийг өөртэйгөө цуг уучилмаар байна. Тэгээд... эмээ, өвөө, аав гурваасаа бас уучлал гуйя. Намайг уучлаарай. Хангалттай их уулзаагүйг, ярилцаагүйг, бас та бүхнийг эрт уучилж чадаагүйд уучлаарай. Ач хүүг нь аваачиж уулзуулна аа удахгүй. Та бүхэн минь эрүүл л байгаасай.
-А.


5. Эвдэрхий хүн болоход тусалсан Зулаадаа баярлалаа.
-Mikilzgn

6. Би чамд хэзээ хайртай болсноо мэдэхгүй ч маш их хайртай. Магадгүй бидний бие биетэйгээ анх танилцаж дургүйлхдэг байсан цаг үеэс эсвэл нэг нэгнээ таньж дотноссон мөчөөс, аль эсвэл бүр хэн хэнийгээ байдаг гэдгийг ч мэдэхгүй байх үедээ нэгэнтэйгээ учирна гэдгээ мэдэж хайрлаж байсан ч юм билүү. Үнэндээ миний сэтгэл гутрал гэгч, үгүй ээ, сэтгэлийн шаналгаа минь бүдгэрч, чамтай хамтдаа бүтээсэн галзуу солиотой дурсамж бүхэн минь ой ухаанд минь маш том орон зайг эзэгнэж, би бүхэлдээ чамаар дүүрсэн байна. Чамтай байхдаа би буцаад бяцхаан 14-тэй насан дээрээ оччихдог, тийм нандин… Хамгийн сүүлд чамайг гомдоогоод өөрийнхөө толгойг хэдэнтээ буруушааж, сэтгэлийн мухарт хэн нэгэн намайг хэмлэж байсан. Үнэндээ чамгүй тэр өдрүүдийг өнгөөр илэрхийлвэл сав саарал өнгө байсан. Гунигтай… Хэдий бид эвлэрсэн ч гэсэн ахиад заавал уучлалт гуймаар байна. “Намайг уучлаарай”. 2022 онд надад ирсэн миний амьдралыг гэгээ оруулагч найз минь, миний бяцхаан Алис минь. Удахгүй урин хавар ирж бид ахиад хамтдаа цэцэглэнэ, яг л урьдынх шигээ, урьдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэйгээр.
-Т.Нандин-Эрдэнэ


7. 2022 оны хамгийн жаргалтай болон гунигтай дурсамж чи байлаа. Чамтай учирсандаа үнэхээр баярладаг, алдсандаа маш их харамсдаг. Мянган удаа хэлсэн ч гэсэн дахиад нэг хэлчихье. Уучлаарай.
-Нэрээ нууцалсан.

8. Сайн уу? Надад одоогийн өөрийгөө олоход багагүй хувь нэмрээ оруулсан ачит хүн минь. Чамайг үүнийг уншихгүй гэдэгт итгэлтэй байгаа ч хэлэхийг хүссэн зүйл, бас талархалаа сүүлчийн удаа илэрхийлэх гэсэн юм. Шинэ он гарахад чамтай холбоо бариагүй яг 31 дэх өдөр болох болно. Цаашдаа дурсаж явна аа гээд бие биедээ хэлээд утсаа тасалснаа санаж байна уу? Богинохон хугацаанд үнэхээр тод дурсамжуудыг бүтээлцсэн учраас үнэнийг хэлэхэд би түүний дараа дурсамжиндаа хоргодоод эхний хэдэн хоног гөлийж суугаад юу мэдрээд байгаагаа ч ойлгоогүй. Түүний дараа цас их орсон. ”Чи цас харахаараа намайг боддоггүй гэж үү? Арай арай” гээд гомдоллож байсан чинь одоо цас харах болгонд толгойд орж ирдэг. Чамайг тэгж хэлээгүй байсан ч болоосой гэж хүснэ. Гэхдээ нэгэнт бүгд болоод өнгөрсөн шүү дээ. Харамсах зүйл алга. Би чамд хэлэхийг хүссэн бүх зүйлээ хэлж мэдрэмжүүдээ өгүүлсэн. Чи ч хангалттай ойлгосон. Харин зүгээр л бүтэх ёсгүй харилцаа байсан бололтой гэж одоо дүгнэгдэнэ. Удахгүй шинэ он гарна. Чиний тухай эцсийн удаа хөнгөн гуниглаад энэ ондоо чамайг үлдээнэ. Дараа нь чамайг дурсах тохиолдол гарвал надад өгсөн ухаарал, мэдрэмж болгонд чинь талархахаас гуниглахгүй. Чи миний 2022 онд танилцсан хүмүүсээс надад хамгийн их нөлөөлсөн хүн байсан бөгөөд чиний ачаар энэ он мартагдашгүй байж чадсан. Баярлалаа! Бүх зүйлд!
-Нэрээ нууцалсан.


9. Энэ жилийн эхлэлээс төгсгөл хүртэл хамт байж, надад хамгийн сайхан хайрыг мэдрүүлсэнд баярлалаа. Хүсдэг шигээ хамгийн нандин, хамгийн гайхалтайгаар хүнийг хайрлаж чадахыг минь ойлгуулсанд баярлалаа. Эргээд харахад харамсах зүйлгүйгээр тавьж явуулж чадахаар дуусгах шийдвэр гаргахад хүргэсэнд ч баярлалаа. Амьдрал өөрөө мэдрэмжийн цуглуулга гэдэг. Харин чи хамгийн амттай, хамгийн исгэлэн, хамгийн инээдтэй, хамгийн хүүхдээрээ, хамгийн чихэрлэг, хамгийн шорвог гашууныг ч надад мэдрүүлсэн шүү. Хайртай байсан шүү. Үнэхээр их. Байсан. Өөрчлөгдөнө гэдэгт нь, өгсөн амлалтуудад нь, намайг л хайрлана, хайрлахын тулд хүлээнэ гэдэгт нь итгэж байгаа. Сэтгэлдээ нууцхан эргээд нэгнээ хайрлана, чамайг ахиж намайг зүсэхгүй нэгэн болж өөрөө өөрийгөө ойлгож сурна, тэр үед эргээд хамтдаа байна, инээгээд л байна гэдэгт нь итгэж байгаа. Гэхдээ би хүлээлтээр дүүрэн амьдарч, чиний хийсэн алдаанаас болоод өөрийгөө гэмтээмээргүй байна. Чамайг намайг хүлээгээсэй гэж итгэж байгаа хэрнээ тэр муухай зүйлийн дараа чамайг хүлээж чадахгүй нь. Илүү ухаалгаар, илүү хариуцлагатайгаар, илүү ариун нандинаар хайрлахад хамтдаа суралцсанд баярлалаа. Баяртай гэдэг үгэнд ч “баяр” нуугддаг…
- Dudu-д Bubu-ээс


10. Сайн уу? Чамайг үүнийг уншиж байвал баярлаж байна. Чи бид хоёр бараг 4 жилийг ардаа үджээ. Гэхдээ нэг ч олигтой шийдэлгүйгээр. Үнэтэй хором мөч, цаг хугацаагаа зөвхөн миний төлөө зориулсанд баярлалаа. Даанч би итгэлийг чинь дааж чадахгүй үгийн муухай болгоныг л хэлж явуулах юм даа. Тэгсэн мөртлөө эргээд ирээсэй гэсэн хүсэл байсаар л байна. Чи л ганцхан миний сонголт юм шиг санагдаж байна. Хоёулаа дахиад учраасай гэж хүсэж байна. Чамтай учруулсанд баярлалаа.
-Нэрээ нууцалсан.

