UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

UB.LIFE-ийн түүхүүд | Холыг ойртуулж, хоёрыг холбосон "LIME"-ийн 9 түүх

Б.Энхжин
Б.Энхжин
UB.LIFE-ийн түүхүүд | Холыг ойртуулж, хоёрыг холбосон "LIME"-ийн 9 түүх

Хайртай дотнын хүмүүсээсээ хол байна гэдэг амьдралын хамгийн хүнд, хэцүү мэдрэмжүүдийн нэг билээ. Хэдий хол байсан ч хайртай дотнын хэн нэгэнтэйгээ ярьж, мэдрэмжээ хуваалцаж, тэдэнтэйгээ ойр байхын чухлыг битгий мартаарай. Энэ удаа бид Виртуал оператор “LIME“-ийн тухай хэрэглэгчдийн бичсэн түүхүүдийг сонирхуулж байна.

1. Ийм Монгол дугаартай гэдгийг мэдэхгүй зарим найз нөхөд рүү залгаад "Байна уу? би байна" гэхээр "Аан чи ямар дугаараас залгаад байгаа юм. Монголд ирчихсэн юм уу?" гээд гайхах тохиолдол зөндөө байдаг. LIME-ийн хамт олондоо холыг ойртуулж, гадаадад гар утастайгаа байгаа мэдрэмжийг төрүүлж, хэрэглэгчдэд яг хэрэгтэй үйлчилгээг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаад баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!

7266-2***

2. Эх өөр эгчтэй гэдгээ мэдээд ертөнц дээр цор ганцаараа гэж бодож байсан би чинь элэг дэвтэн хөөрч байсан цаг саяхан. Би гадаадад байгаад байдаг. Эгч маань хөдөөний малчин хүн болохоор facebook, instagram байхгүй. Төрсөн ганц эгчтэйгээ уулзаж учраагүй ч LIME-ийн ачаар үргэлж холбоотой байгаа.

7250-7***

3. Гуравхан настай байхад маань ээж минь намайг орхиод Англи улсыг зорьж байсан юм. Тэр үед 2007 он гэсэн үг л дээ. Ээж гэдэг үгийг ч мэдэхгүй холдож байсан болохоор тод дурсамж бараг л байхгүй. Хамгийн сайн санадаг зүйл нь ээжтэйгээ ярихын тулд Эрдэнэтээс Зүүнхараа явж төмөр замын оффис дээр очоод yahoo-р ээжтэйгээ 5 минут видео дуудлага хийдэг дурсамж. Тэр олон жилийн өмнөх явдал, ярианаас ганц үлдсэн яриа нь "Ээж нь ажил ихтэй байлаа. Төрсөн өдрийн мэнд. Юу хийж баярласан бэ?" гэж асуусан асуулт. Одоо бодох нь ээ аавд маань ямар хэцүү байсан бол оо. Хоёр охиноо хараад эхнэрээ хүний нутагт сургахаар явуулсан зориг нь ямар их байгаа вэ. Яаж тэгж ярихгүй удаж, харахгүй тэвчдэг байна аа л гэж боддог. Одоо би 20 нас хүрсэн том охин болсон. Арлын Япон улсад дадлагаар ирээд 4 сар болж байна. Энэ үед гэрийнхэнтэй минь холбож өгч байгаа ганц зүйл нь LIME. Интернэтгүй үед ярьж болдог болохоор эмээ өвөөтэйгөө ч сэтгэлээ онгойтол ярьж чадаж байгаа. Гэрийнхнээ банк болохгүй байна, код очно, дата хэрэгтэй байна, ингэмээр байна, тэгмээр байна гэхгүйгээр ганцхан апп ашиглаад бүх юмаа хийж байгаа болохоор дэндүү их баярлаж байгаа. Зүгээр л ийм апп бүтээсэн хол байгаа хүмүүсийг ойртуулж өгч чадсан LIME-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. 3 жилийн ойн мэндийг хүргэе.

7212-8***

4. Би Япон улсад нэг жилийн хугацаатай ирсэн юм л даа. Монголд гэрийнхэн маань хөдөө байдаг болохоор интернэтгүй шууд холбогдож чадахгүй их уйдна аа. Тэгтэл хамт ажилладаг гадаад хүн маань танай Монголчууд LIME гээд апп ашигладаг ш дээ. Японд Line гэж байдаг шиг. Чи тэрийг ашиглаж үзсэн үү? гэдэг юм. Орой нь хариад л шууд татаад гэрийнхэнтэйгээ ярьсан. Өөрийгөө дараа нь баахан шоолж билээ. Мэдээлэл муутай гэхэд арай л муутай юу? Гадаад хүнээс дутуу мэдээлэлтэй байх гэж.

7233-5***

5. 2024 оны 4-р сард Ирланд улсад ирээд LIME дугаар авч байлаа. Монголоос цагийн зөрүү ихтэй учраас өдөр залгахаар шөнө, шөнө залгахаар өдөр болчихно. Нэг удаа ар гэр, эх нутгаа санаад LIME дугаар зохиогоод залгатал нэг залуу авч байна. Би гадаадад байдаг юм аа гэтэл би бас гээд бид 2 гурван цаг ярьсан байдаг юм. Утсанд Монгол хэлээр мессеж ирэх бүрд гэртээ очсон юм шиг мэдрэмж авдаг шүү. Баярлалаа.

7212-0***

6. Сайн байна уу? LIME дугаарын хэрэглэгч болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн байна аа. Анх сонгох болсон шалтгаан нь аав ээжтэйгээ үнэгүй ярих гэж сонгож байлаа. За тэгээд дугаараа аваад л аав ээж рүүгээ залгалаа. 3, 4 удаа залгалаа авдаггүй шүү. Тэгээд гайхаад моби-н дугаараасаа залгасан авч байна шүү. Тэгснээ миний охион нэг 72-той дугаар залгаад байна аа. Банкнаас юм уу? Цагдаагаас юм уу? Учрыг нь чамаас асууя гээд авсангүй ээ л гэж байна. Тэгэхээр нь за нэг тоглоод авъя гэж бодоод "Өө ээж аваад үз ээ, би сайн мэдэхгүй байна аа л" гэж хэллээ. Тэгсэн чи ямар нэг хэрэг төвөгт ороогүй биз л гэж байна. Тэгэхээр нь "Үгүй ээ, та олон юм бодож байхаар яриад үз ээ" гэж хэлээд тасаллаа. За тэгээд ахиад л LIME дугаараасаа залгалаа. Авч байна аа. Би хоолойгоо засаад л, бэлдэж байгаад аваад л (хүмүүс намайг оператор хийхээр хоолойтой гэдэг) и өнгөн дээрээ тавиад л "Сайн байна уу? Монгол банкнаас холбогдож байна. Та зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас таныг хар дансанд орууллаа удахгүй танайд очиж битүүмжилнэ" л гэлээ. Тэгсэн "Миний дүү чи андуураад байх шиг байна аа. Манайх зээл аваагүй ээ" гэж байна тэгэхээр нь регистрийн дугаарыг нь мэддэг болохоор хэлээд та мөн үү гэсэн мөн байна аа л гэж байна. За тэгвэл та үгүй ээ гэж бодож байгаа бол таныг цагдаагийн газарт өгөхөөс өөр аргагүй ээ гэсэн "Хөөх ийм хурдан шуурхай юу" гээд хэлсэн миний инээд хүрээд тэсэлгүй инээгээд тэгсэн "Өө энэ Оюунцэцэг л байна ш дээ, яагаад тоглоод байдаг юм. Шоронд оронгоо л алдлаа" гээд хэсэгхэн хөгжилдөөд аав ээж хоёроороо тоглоод авсан юм даа. Тэгсэн аав ээж маань манай охин аягүй том дугаар барьдаг 72-той гээд л ххэ. Эхэндээ хүмүүс рүү залгахаар авдаггүй, авсан нь эелдэг өнгөөр байна уу? гээд л авдаг. Нэг төрлийн нэр төрийн баталгаа минь. Том дугаартай томоогүй охин нь байна аа ххэ.

7212-3***

7. Нэгэн түүхийг та нартай хуваалцах болсондоо баяртай байна. Арван жилээ төгсөөд Герман явахаар болов оо. Тэгээд л Монголдоо хэлний бэлтгэлд сууж эхлэлээ. Хэсэг хугацаа өнгөрч шалгалтаа ч амжилттай өгөв. Үүний дараа визээ мэдүүллээ. Аав, ээж минь алс хол баруун хязгаар Ховд аймгийн Үенч суманд хөдөө амьдардаг. Виз ч гарлаа. Аав, ээж минь ирж амжихгүй нь ээ. Нүдэндээ нулимстай би сэтгэл дундуурхан л байлаа. Учир нь аав, ээжтэйгээ очоод юугаар ярина аа гэсэн бодол байсан юм. Онгоцны буудал дээр ирээд хоолойг нь сонсоод л нүднээс нулимс асгараатай. Эрхэлж өссөн болохоор бүүр хэцүү байлаа. Хааяа л суманд орж ирдэг тэд маань намайг явсны дараа ярих гэж хаа холоос сум ордог байсан. Нэг өдөр би LIME апп-г мэдээд гэр рүүгээ залгалаа. Бөөн догдлол зүрх минь түг түг гээд л. Ээж утсаа аваад хэн бэ? гэнэ. Би ....... байна аа гэсэн ээж минь бөөн баяр. Монгол дугаар байна чи арай буцаад ирчихсэн юм биш биз? гэдэг юм даа. Тиймээ л гэсэн ээж шок. Хөдөөний хүн болохоор бараг л итгээд хэхэ. Үнэхээр баярладаг шүү танай хамт олонд дэлхийн хаанаас ч холбогддог.

7266-4***

8. Хотод сурч, амьдрах болоод ээж, ааваасаа холдоод ирэхээр дараа яръя гэдэг үгтэй болчихдог юм байна. Зун гэртээ очиход хөөрхий миний аав утсанд нь ирдэг мессеж болгоныг догдлон шалгаж, охиноос ирсэн үү? гээд хүлээж суудаг аа яриад. Аав, ээж хоёрдоо LIME татаж, суулгаад өдөр бүр залгаж, мессеж бичдэг болсноос хойш аав минь өдөр бүр жаргалтай болсон доо. Аав, ээждээ мессеж бичээрэй.

7244-8***

9. Намайг Далайжаргал гэдэг. Би нөхөртэйгөө маргалдаад салсан юм л даа. Facebook, Instagram гээд бүх л платформ дээр нэгнээ блок хийсэн. Харилцахгүй гэж тэр л дээ. Гэтэл LIME апп дээр блоклоогүй байж таараад, энэ апп-г ашиглаад хоорондоо ойлголцож, буулт хийж бид эргэн нийлсэн. Одоо халуун ам бүлээрээ сайхан амьдарч байна аа. Холыг ойртуулж, хоёрыг тунгаахад минь их тус болсондоо. Халуун ам бүлээрээ байх шиг жаргал хаана ч байхгүй юм байна лээ.

7244-4***

Хэрэв та “LIME” Виртуал операторын хэрэглэгч болж, бүтэн жил бүх сүлжээнд хязгааргүй яриа, мессеж эрхтэй 40,000₮ багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.0.57.104
6-р түүх хөгжилтэй байлаа🥰