Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт болох онцлох эвентүүд: Мөсөн шоу, коктейл, анимэ


Гадаа гарахаас ч, хамар амаа гаргахаас ч хүйтэн идэр есийн жихүү өдрүүд үргэлжилж байна. Өвөл хэцүү ч зөвхөн хүйтэн өвлөөр л хийж, үзэж болох цор ганц мэдрэмжүүдийг бүү мартаарай. 

Цаг агаарын мэдээллээ сайтар нягтлаарай. Өнөө шөнөөс цас орж, бямба гарагаас багахан дулаарах нь ээ   

Энэ 7 хоногт ямар ямар гоё эвентээр зүрх сэтгэлээ дулаацуулж болно гээч? 

УРАН ГУЛГАЛТ

Тал Нутгийн Мөсөн Шоу-Grass Land Ice Show

Хэзээ: 1 сарын 27-28

Хаана: Мөсөн Өргөө - Steppe Arena

Монгол Улсад анх удаагаа өргөн хүрээний томоохон мөсөн шоу арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Уран гулгалтын спортыг тайзны урлагтай хослуулан найруулж, мөнгөн мөсөн дээрх гайхамшигтай тоглолтыг үзүүлэх болно. 

ХӨГЖИМ

Л.В.Бетховен, В.А.Моцарт сонгодог хөгжмийн концерт

Хэзээ: 1 сарын 27

Хаана: Монгол Улсын Филармони

Суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховен- VI Симфони, В.А.Моцарт- Кларнетын концерт ганцхан удаа эгшиглэх болно.

ЖҮЖИГ

"Сычуаны сайн хүн" гротеск драм 

Хэзээ: 1 сарын 27-29

Хаана:  Улсын Драмын Эрдмийн театр

Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч Брехтийн алдарт зохиолоос сэдэвлэсэн энэхүү жүжигт Сычуан мужийн нийслэл хотын нэгэн гудамж, тэндэх хүн зоны хүнлэг ёс, алдагдсан нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ. 

ЭВЕНТ

Bartender special: Cocktail Senpai ft 1vs100

Хэзээ: 1 сарын 25-26

Хаана: Fat Cat Jazz Club 

Зөвхөн эвентийн үеэр чадварлаг бартендерүүд сэтгэл хөдөлгөм, тансаг мэдрэмжийг төрүүлэм, танд зориулж тусгайлан гараар урласан төрөл бүрийн коктейлээр үйлчлэхэс гадна үдэш бүр DJ тоглолт таныг хүлээж байна. 

КИНО

Анимэ үзэж Япон хэлээ сайжруулцгаая

Хэзээ: 1 сарын 27

Хаана: NAGO Ulaanbaatar

Японы алдартай  анимэ үзэнгээ өдөр тутам хэрэглэгдэх үг хэллэг, Япон хэл, соёлоос суралцаарай. Энэ удаа "Whisper of the heart" алдарт анимэг монгол хадмал орчуулгатай гаргах болно.

ҮЗЭСГЭЛЭН

A Journey Through Vulnerability, by Munkhtsetseg Jalkhaajav

Хэзээ: 1 сарын 25 хүртэл

Хаана: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” бие даасан үзэсгэлэн нь 2022 оны 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон билээ. Буухаас нь өмнө заавал үзээрэй. 

ТОГЛОЛТ

DDI: Enkoolion x Tseelmii at CUE+

Хэзээ: 1 сарын 25

Хаана: CUE+

Enkoolion, Tseelmii  зэрэг уран бүтээлчид энэ өдрийг доргиох нь ээ    

Shar Airag Band at Naadam

Хэзээ: 1 сарын 25

Хаана: Shangri-La Ulaanbaatar

Амьд хөгжмийн Шар Aйраг хамтлаг энэ үдэш өөрсдийн хөгжим бүтээлээс толилуулах болно. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
5 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
7 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.