Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хамгийн "күүл" аав байхад тань хэрэг болох 102 зөвлөгөө


"Эцэг болох амархан, аав байх хэцүү" гэдэг. Үе үеийн "күүл" аавууд дараах 100 зөвлөгөөг танд хүргэж байна. 

  1. Өөрийгөө хайрла. Өөртөө хайртай хүн гэр бүлдээ ч хайрыг мэдрүүлж чаддаг. /Энэ бол АЛТАН ДҮРЭМ/
  2. Баяр хөөртэй, зовлон гунигтай ямар ч үед хүүхдүүдийнхээ дэргэд байгаарай. Мөнгө олохын төлөө хөдөлмөрлөхөөс илүүтэй тэдний дэргэд байх нь хамгийн чухал болохыг бүү март. 
  3. Урмын үг, магтаалыг харамгүй хэлээрэй.
  4. Аливааг эерэг талаас нь ярьж байгаарай. Хүүхэд тань аав шигээ өөдрөг нэгэн болох болно. 
  5. “Хайртай шүү” гэдгээ үргэлж хэлж, мэдрүүлээрэй. /Энэ мөн АЛТАН ДҮРЭМ/
  6. Өөрт төрж буй мэдрэмжээ гэр бүлээсээ бүү нуу. Тэдний дэргэд уйлж, хэцүү байвал илэрхийлж байгаарай. Үргэлж хатуу төмөр мэт аашлах хэрэггүй. Тэд чинь таны хамгийн хайртай гэр бүл шүү дээ. 
  7. Ажил амьдралаа ялгаж салгаж сураарай.
  8. Хүүхдүүдийнхээ дэргэд өөрийнхөөрөө бай.
  9. Хүүхдүүдээ маш анхааралтай сонс. Тэгвэл эргээд тэд таныг сонсож сурах болно. 
  10. Хүүхдүүддээ заах шинэ зүйл сур. 
  11. Та ч бас хайрлагдах эрхтэй гэдгээ санаарай. Өөрийгөө хойш нь татаж, гэр бүлийнхээ хайрыг мэдрэх боломжоос холдох хэрэггүй. 
  12. Хувийн тэмдэглэл хөтөл. Өөрийн бодол сэтгэлээ ойлгож сураарай. 
  13. Хүүхдүүддээ алдааг нь сануул. Гэхдээ бүү шүүмжил. Тунг нь тааруулж загнаж бай. 
  14. Гэртээ гар утас, компьютер, зурагт асаадаггүй нэг өдрийг бий болго.
  15. Гэр бүлдээ хоол хийж өгч, хамтдаа амттай хоол туршаарай. 
  16. Хүүхдүүдтэйгээ шинэ зүйл туршиж үз. Тэдэнтэй хамт элгээ хөштөл инээлддэг аав байгаарай. 
  17. Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан ярилцах цаг гаргаарай. 
  18. Тэдэнтэй хамт дасгал хөдөлгөөн хий.
  19. Тэдэнтэй хамт гадуур зугаал, алх.
  20. Эхнэртээ ахин дахин дурла. Эхнэрээ, өөрийгөө хайрла. 
  21. Буруутай үедээ алдаагаа хүлээж сур. 
  22. Өөрийнхөө аавыг хайрлаарай. 
  23. Бага насны айдсаа мартаарай. Өнгөрсөнд юу ч болсон бай, одоо та шинэ гэр бүлтэй болсон. 
  24. Шинэ аав нарт туршлагаасаа хуваалц.
  25. Багадаа эцэг эхээсээ сонсож, гомдож байсан үгсээ хүүхдэдээ бүү хэл. Үйлдлийг нь бүү дуурай. 
  26. Хүүхдүүддээ үлгэр уншиж өгөөрэй. Тэд таныг хайрлах болно. 
  27. Хамт ном унш. Хүүхдээрээ ном уншуулаад өөрөө чагнаарай. 
  28. Ажлын асуудлаа ажил дээрээ орхиж сур. Бухимдлаа хүүхдүүддээ бүү гарга. 
  29. Хүүхдүүддээ зориулан хадгаламж нээлгэ.
  30. Хааяа хүүхдүүдээсээ “Аавыгаа ямар байгаасай” гэж хүсч буйг асуу. Хүүхдүүд биднээс ч ухаалаг байх нь бий. 
  31. Үнсэлт, тэврэлт хамгийн чухал. Хэзээ ч бүү харамла. Танд ч бас сайхан байх болно.
  32. Хүүхдүүдээ өөрөө шийдвэр гаргахыг нь зөвшөөр. 
  33. Гэр бүлээрээ агаар салхинд гар.
  34. Хүүхдүүддээ уурлахаас өмнө 1-ээс 10 тоолж, тайвшир.
  35. Хүүхэд таны тусгал гэдгийг бүү март. Тэдний дэргэд юу хэлэхээ бод.
  36. Эцэг эх ижил тэнцүү эрхтэй гэдгийг сана. Эхнэртээ туслах бус үүрэг хариуцлагаа хамтдаа үүр. Хүүхдүүддээ ч нас насанд нь тохирох үүрэг хариуцлагыг нь үүрүүл. Ганцаараа гэр бүлийнхээ бүх ачааг бүү үүр. Тэд танд хайртайг бүү мартаарай. 
  37. Настай хүнээс үг сонс. Өөрийн мэдэх сайн аавуудаас туршлага судлаарай. (Хэрхэн шударга зантай хүүхэд өсгөх вэ?)
  38. Өөртөө гутарч, шантрах үедээ сорилт гэж хүлээж ав. 
  39. Бүх хүн хэн нэгнээс төрсөн хүүхэд нь гэдгийг сана.
  40. Өөрийгөө сонс. Та аав шигээ аав байж чадсан уу? Эсвэл түүнээс өөр байж чадсан уу? (Аавтайгаа ярилцлага хийгээрэй.)
  41. Өөртөө эелдэг ханд. Ямар ч шилдэг аав алдаа гаргадаг. (Үүнийг үргэлж сана)
  42. Болж өгвөл өөрөө ч, хүүхдүүдээ ч зурагт бүү үзүүл.
  43. Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт очиж, багш нартай нь уулз. Тэдэнтэй эелдэг ханд.
  44. Хүүхдүүдтэйгээ хамт урт удаан амьдрахын тулд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаал. Яг одоо тамхинаас гар. 
  45. Өөрийнхөө болон эхнэрийнхээ эрүүл  мэндэд анхаарал хандуул. Хүүхдүүдээ хамт өсгөхийг хүсэхгүй байна гэж үү?
  46. Гэр бүлээрээ сайн дурын ажил хийж, бусдад туслах сэтгэлийг хүүхдүүддээ төлөвшүүл.
  47. Хүүхдүүддээ захидал бичиж, зурвас үлдээ. Тэд хараад ямар их баярлана гээч. Магадгүй насан туршдаа хадгална. 
  48. Сайн аав байх талаар ном унш.
  49. Сайн аав байх талаар тэмдэглэл хөтөл. 
  50. Гэхдээ хэн ч төгс "сайн аав" байдаггүйг сана. 
  51. Хүүхдүүдээ гэнэт баярлуул. Олон жилийн дараа тэдэнд үлдэх мартагдашгүй дурсамж үлдээгээрэй. Тэд таныг хайрлан дурсах болно.
  52. Эхнэрийгээ бүү үгүйсгэ. Та хоёр нэг тал байх ёстой. Үгүй бол хүүхэд хэн нэгнийг тань буруутгах болно.
  53. Үргэлж “Тэг тэг” гэж хэлдэг үү? Тэгвэл хэрэгтэй үед “Үгүй” гэж хэлж сур.
  54. Үргэлж “Болохгүй” гэж хэлдэг үү? Тэгвэл хэрэгтэй үед “Болно” гэж хэлж сур.
  55. Хүүхдүүдтэйгээ ноцолдож тогло. Хааяа ч гэсэн тэдэнтэй хамт үймүүл. Хэрэг тарь. 
  56. Хүнд бэрх үед тэдэнд тайлбарлаж сур. “Тэгэх ёстой болохоор” гэсэн асуулт бүү үлдээ. 
  57. Эхнэртээ хүндэтгэл үзүүл. Хүүхдүүд үүнийг хамгийн их мэдэрдэг.
  58. Тэднээс тусламж гуй. Та ч төгс хүн биш. Хэрэгтэй үед бардам зангаа гээж сур.
  59. Инээмсэглэ. Та өөрөө ч аз жаргалтай байх болно. 
  60. Үнэхээр буруу зүйл хийсэн бол нэр төртэй уучлал гуйж сур. Ингэхдээ амттан өгөх зэргээр булзааруулах гэж бүү оролд.
  61. Аз жаргалгүй байгаа бол амьдралын хэв маягаа өөрчил. Гэр бүл тань үүнд буруугүйг сана. 
  62. Хүүхдүүдтэйгээ хамт сургалт, дугуйланд суралц.
  63. ШИЛДЭГ ААВ БАЙХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭХЭЭС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА.
  64. Танд амьдрах нэг долоо хоног л үлдсэн гэвэл та юу хийх вэ? Түүнийгээ хий.
  65. Хүүхдүүддээ нулимсаа үзүүлэхээс бүү зов. Тэд таныг юу мэдэрч байгааг мэдэх эрхтэй.
  66. Хотын хаана гоё газар байна, тэр бүрт гэр бүлтэйгээ очиж зугаал.
  67. Хааяа ч гэсэн ажлаасаа чөлөө авч гэр бүлтэйгээ өнгөрүүл. 
  68. Өөрийн бага насны дурсамжаасаа ярилц.
  69. Тэдний бяцхан амжилтад ч баяр хүргэж, урамшуул.
  70. Өртэй бол аль болох хурдан төл. Хүүхдүүддээ ч энэ талаар сурга.(Хүүхдээ санхүүгийн сахилга баттай болгох алхам)
  71. Тэдний хүсэл мөрөөдлийг сонсож, биелсэн мэт ярилц.
  72. Тэднийг хэт дээрээс харах хэрэггүй. Доош суух юм уу, тэвэрч нэг төвшинд ярилцаарай.
  73. Хүүхдүүдийн хувьд хамгийн хөгжилтэй онигоо сур.
  74. Гэр бүлийн уулзалт зохион байгуулаад, хүүхдүүддээ тус бүрд нь үүрэг хувиарлаж өгөөрэй.
  75. Тэдэнд асуултын хариултыг хэлж өгөх бус хэрхэн хариулах талаар зааж өг.
  76. “Чи ийм тоглоом тоглоход хөгшиднө” гэх зэргээр хэзээ ч бүү шаард.
  77. Тэдний алдааг уучил. Та ч, тэд ч төгс биш.
  78. Бүү хүчил. Тэд өөрсдийн мөрөөдлийг бүтээх болохоос таны мөрөөдлийг биш.
  79. Чин сэтгэлээсээ гарыг нь атга. Чин сэтгэлээсээ тэвэр. 
  80. Эхнэртэйгээ хамт хүүхдүүдтэйгээ ярилц. Ээж аавын хэн нэгний буруу гэсэн ойлголт бүү төрүүл.
  81. Хүүхдээ анх төрөхөд хэрхэн халамжилдаг байсан, түүнээ бүү алд.
  82. Тэдний дэргэд хов жив бүү ярь.
  83. Сул талаа хүлээн зөвшөөр.
  84. САХАЛ УРГУУЛ. /Таны анхаарлыг шалгах үүднээс үүнийг бичсэн тул заавал биелүүлэх хэрэггүй дээ/
  85. Хүүхдэдээ ажлын байраа танилцуул. Түүнд шинэ тоглоом, хоол хүнс, хувцас авахын тулд хэрхэн хөдөлмөрлөдөг гэдгийг үзүүл. Тэд гэртээ илүү арвич хямгач байж дадах болно. 
  86. Тэдэнтэй хамт гар бүтээл хий. Төгс байх албагүй, хийхэд л хөгжилтэй байхад болно.
  87. Нэг өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх эрх өгч бай.
  88. Хүүхдүүддээ хэчнээн хайртай гэдгээ ойлгуул.
  89. ҮРГЭЛЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮР.
  90. Хүүхдүүддээ үүрэг хариуцлагын талаар сурга.
  91. Тэдэнтэй нэг төвшинд ярилцаж, асуух эрх олго.
  92. Тэдний төрсөн өдрийг чадахаараа сэтгэл гарган тэмдэглэ. Өөрийнхөө төрсөн өдрөөр ч тэдэнтэй хамт баярлахаа мартуузай. 
  93. Яаж ч оройтсон өдөрт заавал үг сольж бай.
  94. Насанд хүрсэн хүнтэй ярилцах үедээ ч хүүхдүүдийнхээ дэргэд байгаа мэт хариуцлагатайгаар биеэ авч яв.
  95. Муу зуршлаа хая. Архи уусан байдалтай хэзээ ч бүү харагд. Согтуу аав хүүхдэд насан туршийн айдас төрүүлдэг.
  96. Гэртээ орохоос өмнө гүнзгий амьсгал аваад бүх бухимдлаа гадна нь үлдээж сур.
  97. Эхнэрээ найзуудтай нь уулзуулж, өөрөө хүүхдүүдтэйгээ нэг өдрийг өнгөрөө. “Аавын өдөр” гэж нэрлээд юу хүссэнээ хамт хий.
  98. Гэр бүлдээ мөнгө, цаг заваа бүү харамла. Юуны төлөө хөдөлмөрлөж буйгаа байнга сана. 
  99. Зөвхөн аавын л чаддаг сүпер хүчийг бий болго. 
  100. Бусад хүмүүс ч хүүхдүүдийн дэргэд биеэ буруу авч явахыг бүү зөвшөөр.
  101. Алтан дүрмийг ахин сана. 
  102. Өөрийн юу хийх хэрэгтэйгээ та өөрөө л мэднэ. Гэр бүлийнхээ төлөө өөрийгөө золиослох хэрэггүй. Харин өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө хамгийн зөв шийдвэрийг гаргаж байгаарай. Та хамгийн күүл аав байх болно!
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.