Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга


Өдөрт 8 аяга ус уух хэрэгтэйг бүгд мэддэг ч хэзээ, хэрхэн, ямар ус уух талаар тэр бүр мэддэггүй. Их хэмжээний ус нэг дор уух, удаан хугацаанд ус уулгүй явах нь биед сөргөөр нөлөөлж, биеийн бүх эд эрхтэн тогтолцоог ч алдагдуулах хортой. Толгой өвдөх, нойргүйдэх, ядарч сульдах гэх мэт шинжүүд ч шингэний дутагдлаас үүдэлтэй. Тэгвэл АНУ-ын эмч нарын зөвлөж буй ус уух энгийн аргуудыг тогтоогоод аваарай. 

#1 8 аяга бус өөрт тохирох хэмжээний ус уух

Өөрийн жингийн 1 кг тутамд 35 мл тооцон уухыг зөвлөж байна. Жишээ нь та 60 кг жинтэй бол 2.1 литр усыг өдөрт уух хэрэгтэй гэсэн үг. 

#2 Өрөөний температурт бүлээсгэсэн ус уух

Цэл хүйтэн, час халуун ус хэзээ ч бүү уугаарай. Бүлээн ус хамгийн ашиг тустай.

#3 Өглөөг аяга усаар эхлүүлэх 

Шөнийн турш биеийн шингэн шимэгддэг тул өглөө сэрмэгцээ ус уух хэрэгтэй. 

#4 Хооллож байхдаа бус хоол хооронд ус уух 

Хооллож үедээ хэзээ ч бүү усаар даруулаарай. Оронд нь хоолоо идэхээс 20 минутын өмнө болон 20 минутын дараа хооллож дадаарай. 

#5 Усаар баялаг хоол хүнс хэрэглэх

Усыг дангаар нь уухаас гадна хоол хүнснээс авч болохыг санаарай. Шүүслэг жимс ногоо, амин дэм, ферментээр баялаг хүнс хэрэглэхдээ давхар ус ууж байгаа л гэсэн үг. 

#6 Кофе, согтууруулах ундааны хэрэглээг нөхөх

Кофе, архи согтууруулах ундаа биеийн шингэнийг гадагшлуулж шимэн авдаг. Тэгэхээр нэг аяга кофе уух бүртээ ахин нэг аяга ус уух хэрэгтэй. 

#7 Байнга усны савтай явах

Байнга ус уухын тулд байнга дэргэдээ ус байлгах хэрэгтэй. Маш энгийн. 

#8 Сонирхолтой, амин дэмтэй ус уух

Дан ус хангалттай ууж чаддаггүй бол зүсэм нимбэгтэй, зөгийн балтай, кокостой, хандтай гэхчлэн баяжуулан уугаарай.

Эх сурвалж: Vogue 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
12 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.