UBLife Logo
Newsfeed

Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг

О.Анхзаяа
О.Анхзаяа
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27  зураг

Яг одоо Турк болон Сирийн улс оронд нүүрлээд буй гамшигт үйл явдлын улмаас дэлхийн өнцөг булан бүрээс улс орнууд тусламж хүргэхээр ажиллаж, аврах багаа илгээж байна. Үүн дотор агуу гавьяа байгуулсан аврагч ноход ч багтаж буй. Улс орнуудын илгээж буй аврагч нохдын эрэлхэг бас өхөөрдөм зургуудыг хамт сонирхоё. Мөн тусламж илгээж буй улс орнууд цаг тутамд нэмэгдсээр байна. 

1. Монгол

Турк улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах багийн "аврагч" нохой очих газрынхаа нөхцөл байдалтай танилцаж байгаа нь:

2. Серби

21 гишүүнтэй багийг аврагч нохойн хамтаар илгээсэн байна.

3. Мексик

Аврах үйл ажиллагаанд оролцох 16 нохойг илгээсэн байна. 

Эдгээр ноход дэлхийд хүртэл алдар бөгөөд Фрида гэх энэ нохой 2017 онд Мексикт болсон газар хөдлөлтийн үеэр 12 хүний амийг аварч, 40 хүнийг нуранги дор байгааг олж тогтоож байсан түүхтэй аж. 

4. Украин

Украин улс 87 хүнтэй багийг аврах нохойн хамтаар илгээжээ.

5. Япон

Нийт 75 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баийг илгээжээ.

6. Грек

Нийт 21 гал сөнөөгч, аврах багийн ажилчдыг хоёр аврагч нохойн хамтаар илгээжээ.

7. Унгар

Нийт 50 аврагчтай багийг аврагч нохойн хамтаар илгээжээ.

8. Орос

ОХУ-ын 100 гаруй аврагчид аврагч нохойн хамтаар Турк болон Сирийг зорьсон байна. 

9. Румын

Нийт 60 аврагч, дөрвөн аврагч нохойн хамтаар.

10. АНУ

Лос Анжелес хотын гал унтраах багийн 100 гаруй гал сөнөөгч болон инженерүүд, зургаан нохойн хамтаар Турк улсын зорьжээ.

11. Европын 17 улсын 1155 аврагч, 72 аврагч нохой буюу нийт 25 тусламжийн баг, хоёр түргэн тусламжын баг Турк, Сирийг зорьсон байна.

12. Өмнөд Солонгос

Нийт 118 хүнтэй багийг илгээж байгаа бөгөөд 50 орчим нь цэрэг, 60 орчим нь гал сөнөөгч аж.  

13. Тайвань

Нийт 130 аврагч, 5 эрэлч нохойг илгээжээ.

14. Швейцар

Эрэн хайх багийн 22 гишүүн, 14 нохойг Турк руу илгээсэн байна. 

15. Хорват

Нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн баг болон 10 нохойг илгээсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
11
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.