UBLife Logo
Ном

Зохиолч Стефени Мэйер "Бүрэнхий" цувралын хоёр шинэ ном гаргана гэв

Зохиолч Стефени Мэйер "Бүрэнхий" цувралын хоёр шинэ ном гаргана гэв

USA Today сайт дээр зохиолч Мэйерийг тун удахгүй гарах хоёр шинэ ном дээр ажиллаж буй тухай гарчээ. Энэхүү номууд нь "Twilight" цувралын үргэлжлэл байх гэнэ. 

"Би цоо шинэ зүйл туршиж, бичиж үзэхийг хүсэж байна. Би домог судлалд ихээхэн дуртай. Тийм ч учраас маш сонирхолтой, цоо шинэ ертөнцийг бүтээмээр байна" хэмээн зохиолч бүсгүй хэлсэн бөгөөд бидний хайртай дүрүүдийн амьдрал руу орохоос өмнө цоо шинэ ертөнцийн зураглал, үзэмжийн тухай ихээхэн анхаарч бичиж байгаа гэнэ.

Шинэ ном хэзээ гарах тухай мэдээлэл хараахан гараагүй байгаа ч 2024 онд хэмээн таамаглаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.