Польшийн жуулчдыг татах гол зүйлсийн жагсаалтыг Щецин хотын том биетэй хар цагаан муур тэргүүлжээ. Google дэх мянга гаруй хэрэглэгч 5 онооноос 4.9 буюу төгс оноог мууранд өгснөөр бусад түүхэн дурсгалт барилга, үзвэр үйлчилгээ, байгалийн үзэмжийг ч давсан гэнэ.
Гацек нэртэй хар цагаан муурыг жуулчид болон хотынхон хооллосоор гудамжинд олон жил амьдран, сүүлдээ хэн ч андахааргүй алдартай болсон аж. 2020 онд нутгийн хэвлэлүүдээр "Гудамжны хаан" хэмээн Гацекийн зураг бичлэг түгж, дэлхий даяар 4.5 сая хүнд мэдээлэл нь хүрч байжээ.
Гацекийн нэр алдар түгсээр жуулчид түүнийг зорин очих болжээ. Нэгэн жуулчин бүр "Би Гацект үл тоолгохын тулд л гурван цагийн турш аялж ирлээ" гэж бичжээ.
Google газрын зурагт Гацекийн байршлыг заасан хэсэг ч бий.