“Хөх сувд" мөсний баяр 3-р сарын 2-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн ам хэмээх газар зохион байгуулагдана. Хөвсгөл нууран дээр явагдах уг арга хэмжээний үеэр 35 жуулчны бааз, 25 гэр буудал, 12 зочид буудал, Guest House жуулчид, амрагчдад үйлчлэх ажээ.
Бид эхлээд мөсний баярын үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн хот болон Хатгал тосгон орчимд амрагчдыг хүлээн авах боломжтой жуулчны бааз, гэр буудал болоод зоогийн газруудын хүчин чадал болон холбогдох мэдээллийг хүргэж байна. Та бүхэн Хөвсгөл нуурыг зорихдоо өөрсдийн байрлах газраа урьдчилан захиалга өгч, баталгаажуулаарай. Учир нь уг эвентийн үеэр буудлын багтаамж дүүрч, үнийн хувьд эрс өсөх магадлалтайг сануулъя.
Мөн үргэлжлүүлэн мөсний баярын хүрээнд явагдах гурван өдрийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, Хөвсгөл нууранд ирснээр хийж болох зүйлсийн жагсаалтыг хуваалцаж байна.