Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ хавар унших ЗУРГААН шинэ ном


Хавар айсуй. Сэтгэл гэгэлзэж, цаанаасаа л нэг догдлоод, шинэ юм туршмаар, мэдэрмээр санагдаж байвал энэ номуудаас сонирхоорой. 

1. Шөнө дундын номын сан- Мэтт Хейг

Ертөнцийн хаа нэгтээ бодит байдлын түүх агуулсан хязгааргүй номтой номын сан байх аж. Нэг нь таны түүхийг өгүүлэх бол нөгөөдөх нь хэрэв та амьдралынхаа нэгэн цаг мөчид өөр сонголт хийсэн бол ямаршуу амьдарч байх байсан талаарх түүхийг өгүүлнэ. Бид бүгд бидний амьдрал ямаршуу байх байсан бол, тэрхүү номын санд орох боломж тохиосон бол өөрийгөө хэрхэн арах байсан бол хэмээн гайхширдэг. Тэгвэл бидний өөр амьдрал үнэхээр илүү дээр байх байсан болов уу? 

Мэтт Хейгийн сэтгэл татам Шөнө дундын номын сан блокбастер зохиолд Нора Сийд хэмээх бүсгүй дээрх нөхцөл байдалтай нүүр тулах болно. Өөр карьер хөөх, хуучин найз залуучуудтайгаа буцаад харилцаатай болох, мөрөөдөл нь мөсөн гол судлаач болох байснаа ухаарах зэрэг өөрийн хуучин амьдралаа шинэ амьдралаар өөрчлөх боломжийн өмнө зогсоно. Ийн тулд Нора заавал Шөнө дундын номын санг хөндлөн гулд туулж, чухам амьдралд юу чухлыг шийдэх ёстой бөгөөд ер нь юун төлөө амьдраад байгаагаа ойлгох хэрэгтэй ч болно. 

2. Орчин үеийн Монголоос илгээв - Хос хэлээрх цоморлог

Дэлхий дахинаа Монголчуудыг орчин үеийн хөгжлөөс ангид зэлүүд газрын малчид хэмээн өрөөсгөл ойлгосоор иржээ. Үнэн хэрэгтээ ихэнх монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал өөр. Энэ цоморлогоос уншигчид Монгол хүн гэж хэн болохыг өгүүлсэн шинэ хүүрнэлийг, түүнчлэн хөдөөгөөс хот, хотоос бөглүү хязгаар хүртэлх монголчуудын амьдрал даяарчлал, технологи, цаг хугацааны аясаар хэрхэн өөрчлөгдөж буйг харах боломжтой.

Цоморлогт орсон бүтээлүүдийг “Нью-Йорк Таймс” сонины бестселлер зохиолч Жэк Уэдэрфорд болон АНУ-ын Төрийн Департаментийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан богино өгүүллэг, эсээний тэмцээнээр цуглуулсан юм. Тэмцээнд ирүүлсэн хоёр зуу гаруй бүтээлийг олонд танигдсан гадна, дотны найман зохиолч шүүж шалгаруулсан билээ. 

3. Флоренцийн шидэт гүнж - Салман Рушди

Англи хэлт утга зохиолын дээд хүндэтгэлт "Букер", "Букерийн Букер", “Шилдэг Букер” шагналтан, Их Британийн хатан хааны Рыцарийн өргөмжлөлт, Францын утга зохиол, урлагийн ордент Салман Рушдигийн “Флоренцийн шидэт гүнж” ном гарчээ.

Энэ романд Монголчуудын эртний удам угсаа, Их Моголын Бабур, Акбар хаад, дэлхийн улс төрд макиавеллизм гэх нэр томъёог оруулсан италийн улс төрийн нэрт зүтгэлтэн, зохиолч Никколо Макиавелли гээд олон түүхт хүмүүс, түүхэн үйл явдал, бас түүхэн домгууд хэрхэн нийлэгжсэнийг олж унших болно. Бас түүхэн роман зохиогч ямар олон эх сурвалж ашигладгийг ч мэдэж болно. 

4. Ганцаардлын өдрүүд - Элена Феррента

Зохиолд 15 жилийн хамтын амьдрал нь нэг л өдөр дуусгавар болж буй хосын талаар өгүүлнэ. Хоорондоо хэлэлцэж тохироод салсан бол энэ зохиол цааш өрнөхгүй нь мэдээж. Нөхөр Марио нь эхнэр Олгагаа хоёр хүүхэдтэй нь гэнэт л орхиод явна. Италийн Наполь гэж хотод өрнөж буй явдал. Дөч ч хүрээгүй, залуу халуун Олга эхлээд итгэж чадахгүй, нөхрөө эргээд ирнэ хэмээн сэтгэж, өөрийгөө тайтгаруулахыг хичээнэ. Гэвч нөхөр Марио өөр эмэгтэйгээс болж гэр бүлээ орхижээ...

5. 1982 оны Ким Жи Ён - Жу Нам Жү

Ким Жи Ён гэх нэр бол Солонгост хамгийн түгээмэл эмэгтэй нэр. 1982 онд төрж, хамгийн түгээмэл нэрээр нэрлүүлж, жирийн л амьдарч буй бүсгүйн тухай түүх. Жирийн л амьдрал мөртөө ухаан орох цагаас үгүйсгэл, үл хайхрах, ад үзэх, бусдын төлөө өөрийгөө золих,  төрсөний дараах сэтгэл гутрал, нэргүй зарц болох... цөмийг л үзсэн жирийн амьдрал.

Гэхдээ 1982 онд төрсөн учраас л Ким Жи Ёны туулж яваа зүйлс 1972, 1962, 1952 эсвэл 1992, 2002, 2012 онд төрсөн Ким Жи Ёнуудаас юугаараа өөр бол? 

6. Шувуу зүүрмэглэх зуур - Ц.Ганболд

Санаа сэтгэл хэмээгч нь угаас өөрөө хоосон атал бас магадгүй ёроол үгүй сав юм. Гагц түүнийг юугаар дүүргэх нь л хүмүүний явдал ажгуу. Нэгэн бодлын гайхамшиг ч бас аймшигтай шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Өчигдөр
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Z 2023.02.19 202.9.40.22

Salman Rushdie Ali hevleliin gazraas, hezee garah ve?

0 Хариулах