UBLife Logo
-

Аз жаргалыг хүсдэг хүн бүрийн заавал үзэх ёстой 6 TED илтгэл (Монгол хэлээр)

Аз жаргалыг хүсдэг хүн бүрийн заавал үзэх ёстой 6 TED илтгэл (Монгол хэлээр)

Хүмүүний амьдралын зорилго нь аз жаргалтай, амар амгалан байхад оршдог гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Тэгвэл аз жаргалтай амьдрах нь та бидний бодож байгаа шиг тийм ч хэцүү зүйл биш. Ингээд амьдралаас аз жаргал мэдрэхэд тань туслах илтгэлүүдийг хүргэж байна.

1.Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас

Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа ийм бодолтой хүн биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингер үүнийг үгүйсгэж байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны ахлах тэрбээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Тэр энэхүү илтгэлдээ судалгааныхаа гурван чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.

2.Шинэчлэхийг хүсч байна уу? Одоог харж сур

"Интернэт зохион бүтээгдэхээс өмнө амьдрал ямар байсныг та санаж байна уу? Хүмүүс ирээдүйг зөгнөхийг оролддог байсан шүү дээ" хэмээн Жой Ито илтгэлээ эхэлсэн юм. Энэхүү илтгэлдээ MIT Media Lab-ын ахлах Жой ирээдүйн зөгнөлүүдийг орхиод одоог бүтээх шинэ аргыг танилцуулж байна: санаа чинь зөв эсэхийг батлах нотолгоо, зөвшөөрлийг хүлээлгүйгээр түргэн шуурхай сайжруулан бүтээх. Энэхүү аргачлалыг орчин үеийн зах зээлд шинээр гарч ирж буй төслүүдэд ашиглах болсон бөгөөд бидэнд илүү нээлттэй, орчин тойрны зүйлдээ илүү соргог байх боломжийг олгож байна. Ирээдүйг биш одоог харж сур.

3.Аз жаргалтай болмоор байна уу? Талархаж сур.

Хүн төрөлхтөнд байдаг нэгэн нийтлэг зүйл бол хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж Дэвид Стэйндл-Раст үздэг. Тэрээр аз жаргал гэдэг нь байгаа зүйлдээ хэр талархалтай хандаж байгаагаас хамаарах зүйл хэмээн зөвлөж байна. Энэхүү илтгэлд амьдралдаа талархаж сурахын тулд “Зогс Хар, тэгээд Яв” гэсэн энгийн дүрмийг дагах ёстойг сануулжээ.

4.Аз жаргалыг хэрхэн худалдаж авах вэ?

TEDxCambridge дээр Майкл Нортон өөртөө зарцуулахгүй үед мөнгөөр хэрхэн аз жаргалыг худалдаж авч болох тухай гайхалтай судалгаагаа хуваалцаж байна. Нийгмийн сайн сайхны төлөө мөнгө зориулах нь олон талаар танд, таны ажилд, бас (мэдээж хэрэг) бусдад тус болдог талаар сонирхолтой мэдээллүүдийг сонсоорой.

5.Аз жаргалтай байх нь амжилтад хүрэхийн нууц

Бид аз жаргалд хүрэхийн тулд сайн ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ бол яах вэ? Сэтгэл зүйч Шон Эйкор TEDxBloomington-д тавьсан сонирхол татам илтгэлдээ аз жаргалтай байх нь амжилт дагуулдаг гэдгийг онцолж байна.

6.Хэрхэн энх тайвныг цогцлоох вэ? Уурла!

Энэтхэгийн угсаатан давхаргын хүү 83.000 хүүхдийг боолчлолоос хэрхэн аварсан бэ? Нобелийн Энх Тайвны Шагналын эзэн Каилаш Сатъярти дэлхийг өөрчлөхийг хүсдэг хэн бүхэнд бидний төсөөлөөгүй нэгэн зөвлөгөөг өгч байна: Шударга бус зүйлийг бүү тэвч. Энэхүү илтгэлээр Сатъярти уур уцаараар дүүрэн амьдралаас насан туршийн энх тайвны төлөөх үйл хэрэг хэрхэн үүссэнийг харуулах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.