Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүнээр үүсгэн байгуулагчдын нэг Ч.Ганболд сонгогдлоо


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, шинжлэх ухааны доктор, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Нацагийн Жанцанноров анх байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл хорь гаруй жил МУЗ-ийн Тэргүүнээр ажиллаж, байгууллагын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан, 911 гадаад дотоодын хамтрагч, 465 хандивлагч байгууллагатай хамтран ажиллаж, 5600 гаруй уран бүтээлчийг дэмжин ажиллах үйл явцыг удирдан манлайлж ирсэн байна.

МУЗ-ийн 2023 оны гуравдугаар сарын 2-нд болсон Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар МУЗ-ийн Тэргүүн Н.Жанцанноров Тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүд хүлээн авч, тус байгууллагын шинэ тэргүүнээр Чулууны Ганболдыг санал нэгтэйгээр сонгов. Төрийн шагналт Н.Жанцанноров Тэргүүний ажлаа өгсөн хэдий ч Удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, МУЗ-ийн Хөтөлбөрийн хороо, Гүйцэтгэх хороонд ажиллан, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Шинээр сонгогдсон МУЗ-ийн Тэргүүн Ч.Ганболд нь Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, “Их урлаг” товчооны санаачлагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн, “ТэнГэр санхүүгийн нэгдэл” болон ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Инээмсэглэлийн Ганболд” хэмээн олонд танигдсан, Монголын соёл урлагийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчдийг олон улсад таниулах талаар арвин туршлагатай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
2
4 өдрийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
3
2024.04.12
95 настай Күсама Яёи хамгийн өндөр орлоготой контемпорари уран бүтээлч болжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.