UBLife Logo
Newsfeed

Дэлхийн хамгийн ганцаардмал халим 40 жил хоригдсоны дараа өөд болжээ

Дэлхийн хамгийн ганцаардмал халим 40 жил хоригдсоны дараа өөд болжээ

Киска нэртэй алуурчин халим (Orca) өнгөрөгч баасан гарагт буюу 3 сарын 10-нд өөд болсныг Animal Justice байгууллагаас мэдээлжээ. Ниагара хүрхрээний аквариумд хоригдож байсан тус халимын үхлийн дараагаас тус байгууллага аквариумд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллахыг уриалж байгаа юм. 

Тус халим 46 настай байсан бөгөөд 1979 онд зулзага байхад нь түүнийг Исландаас гэр бүлээс нь салган авч аквариумд худалдсан байна. Тэр үеэс хойш Киска усан санд ганцаараа бүх насыг өнгөрүүлсэн байна.

2011 оноос тэр орь ганцаар тусгаарлагдан амьдарч эхэлснээр бүх цагийг усан сангийн ханыг гөлрөн бүх хөвж өнгөрүүлэх болсон байна.

Хэдийгээр тэрээр нас барахаасаа өмнө тоглолт хийхээ больсон ч үзүүлэн болон үлдсэн бөгөөд Канад улсад үлдсэн хамгийн сүүлчийн хоригдсон орка болсон юм. 

Киска таван зулзага төрүүлсэн ч бүгд жаахан байхдаа өөд болжээ. 

2021 онд түүний толгойгоо усан сангийн хана руу цохиж буй бичлэг цахим ертөнцөөр тарж, амьтныг хоригдол болгохын эсрэг болон амьтны эрхийн төлөө тэмцэгчид '#FreeKiska' гэсэн хаштаг эхлүүлсэн байна. 

Өнгөрөгч нэгдүгээр сард дроноор авсан бичлэгт тэрээр орь ганцаараа байгаа гунигт дүрс буусан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
2
19
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.