UBLife Logo
-

Урагшгүй уриатай урвагар сонгууль

Урагшгүй уриатай урвагар сонгууль

Улс төрийн намуудын уураг тархи хэр сэргэг байгааг ганц өгүүлбэрээр харуулах хамгийн чухал үзүүлбэр нь сонгуулийн уриа юм. Сонгогчдын хувьд намуудаас ямар утга санаатай, илэрхийлэл нь хэр уртай, ямаршуу хийцтэй уриа лоозон дэвшүүлэхийг хүлээлт үүсгэн сонирхдог. Зарласан даруйд нь анхааран шинждэг зүйл. УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид уриагаа зарлажээ. Юутай ч АН, МАН-ынхыг хамтдаа шинжих үү?    

Бүтэлгүй АН: АхиулАН хийх ажил ихАрдчилсан нам ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн засгийн эрх баривал хийх ажил их байгаагаа сонгогчдодоо учирлажээ. Цаанаа л нэг гэмтэй мэт, уучлал эрээд ч байх шиг далд утга сонсогдоно. Ийнхүү ялалтын туг болгон зарлаад буй уриа нь “АхиулАН хийх ажил их”. Энэхүү уриа дотроо бас “дэглэлттэй”. АхиулАН хэмээх үгийн бичиглэл дээр “ажиллаж”, дотор нь намынхаа нэрийн товчлолыг багтаачихаад байгаа нь анхаарал хандуулах ёстой гол цэг бололтой. Уриаг уншихад л эрх баригч намын гуйлт, хүсэлт нэвт шингэжээ. “Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан боловч амжуулаагүй зүйл их үлджээ, тиймээс дахин сонгогдож ахиухан ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг маань хүлээн авна уу” гэсэн өргөдөл, гомдлын утга санаатай. Тэгвэл АН засгийн эрх барьсан өнгөрсөн хугацаанд юу бүтээсэн бэ, яг юугаа ахиулах гээд байна вэ, арай цаг хугацаа алдсан, үр өгөөжтэй ажиллаж чадаагүйн шалтгаан нөгөө л намын дотоод зөрчлөө ахиулах гээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээ тээнэгэлзээг энэхүү уриа тээж байх шиг.АН 2012 онд “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн уриа дэвшүүлсэн нь энгийн ойлгомжтой, өөдлөн дэвжих тэмүүлэл тээсэн тун дажгүй лоозон болсон юм.  

Бүрхэг МАН: Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинөАрдын намын урианд хүний анхаарал татах сэргэг зүйл ер байна уу? МАН яг ийм утгатай хэлцийг өмнө нь “Бид хамтдаа чадна” хэмээн дэвшүүлж байсан. Тиймээс аль хэдийн ашиглаад хаячихсан эл дол уриагаар шинэ сонгуулийн тугаа хийж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн дөрвөн жил ээлжээ хүлээн суусан улс төрийн гол хүчин гэхэд МАН-ын уураг тархи сэхээрэл авах бус, бүр эсрэгээр сэтгэлгээний ядууралд орчихоод байгааг “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриа харууллаа. Олон нийт уг нь МАН-ын урианаас хамтдаа хаачихаа шууд мэдэхийг, эргэлзээгүй дагахыг хүлээсэн боловч хариуд нь асар ойлгомжгүй уриа гаргаад шидчихжээ.    МАН 2012онд “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс” гэж уриалсан нь ч тухайн үедээ сонгогчдод ямар нэгэн шийдэл амалж чадаагүй юм.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
3
28
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.