UBLife Logo
Спорт

Криштиано Роналдугийн хөшөөний бэлэг эрхтэнг олон хүн барьснаас болж "элэгдэж" байна

Криштиано Роналдугийн хөшөөний бэлэг эрхтэнг олон хүн барьснаас болж "элэгдэж" байна

Португалийн Фунчал хотод байрлалтай Криштиано Роналдугийн хөшөөний өнгөн хэсэг олон хүний гарт үрэгдэж, хонхойн, элэгдэж эхэлжээ. 3,4 метр өндөртэй энэхүү хүрэл хөшөөг 2019 онд нээсэн бөгөөд жуулчдын сонирхлыг ихээр татах болсон юм. Роналдугийн хөшөөний нийт жин 800 фунт ажээ. Хөшөөний суурин хэсэгт "Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиано Роналду" хэмээх бичгийг сийлсэн байдаг. 

Хүрлээр хийсэн олон баримлын адил тус хөшөө хүний гар хамгийн их хүрсэн хэсэгтээ гялалзаж, нэн түрүүнд анхаарал татахуйц болжээ.Тэр нь хөшөөний бэлэг эрхтэний хэсэг аж. Тиймээс хүмүүс хөшөөний дэргэд зургаа даруулахдаа энэ цэгийг онцолж, түүнд гараа хүргэх байдлаар авахуулах нь улам нэмэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.