Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФИФА 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Индонезэд зохион байгуулах шийдвэрээ цуцаллаа


ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино болон Индонезийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эрик Тохир нар өчигдөр уулзалдсан бөгөөд уулзалтын дараагаар ФИФА 2023 онд явагдах 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Индонезэд зохион байгуулах шийдвэрээ цуцалжээ. Шалтгааныг тодруулахад, Индонез улс тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахаасаа өмнө хүлээсэн амлалтаа биелүүлээгүй гэж үзжээ. Зохион байгуулагч улсыг шинээр товлож, аль болох хурдан хугацаанд зарлахаа ФИФА мэдэгдэлдээ онцолсон байна. Харин тэмцээний явагдах хугацаа 2023 оны 5-р сарын 20 - 6-р сарын 11-ний өдөр гэж товлогдсоныг одоогоор өөрчлөөгүй байгаа юм. Түүнчлэн Индонезийн хөлбөмбөгийн холбоонд нэмэлтээр хориг арга хэмжээг оногдуулж болзошгүй аж.

2022 оны аравдугаар сард Зүүн Ява арлын цэнгэлдэх хүрээлэнд 135 үзэгч амиа алдсан эмгэнэлт явдлын дараагаар Индонезийн хөлбөмбөгийг өөрчлөхөд туслах үүргээ ФИФА биелүүлж байгаагаа онцлон тэмдэглэжээ. ФИФА-гийн гишүүд ирэх саруудад Индонезид байрлан ажиллах бөгөөд удахгүй Жанни Инфантино болон Эрик Тохир нарын шинэ уулзалтын товыг зарлах бололтой.

Тохир Индонезийн хөлбөмбөгийн холбооны сайтад нийтлэгдсэн мэдэгдэлдээ "Индонез бол ФИФА-гийн гишүүн, тиймээс бид тэдний шийдвэрийг дагах үүрэгтэй" гэжээ. Индонези тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдсан нь тус улсын хөлбөмбөгийн хөгжилд том ухралт болох юм. Түүнчлэн Индонезийн хөлбөмбөгийн багуудын ФИФА-гийн бусад тэмцээнд оролцох боломжид сөргөөр нөлөөлж, "олон тэрбум рупи"-гийн эдийн засгийн алдагдалд хүргээд байна. Жагсагчид энэ сард нийслэл Жакарта хотод Индонези, Палестины төрийн далбааг намируулан жагсаж, шашны байдлаас үүдэн Израилийг уг тэмцээнд оролцуулахгүй байхыг шаардсан юм. Индонезийн шигшээ баг 1979 оноос хойш уг тэмцээнд оролцоогүй байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
17 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
17 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.