UBLife Logo
Спорт

Б.Эрхэмбаяр Антальяагийн Их дуулгаас мөнгөн медалийн болзол хангалаа

Б.Эрхэмбаяр Антальяагийн Их дуулгаас мөнгөн медалийн болзол хангалаа

Хэдхэн хоногийн өмнө Тбилисийн Их дуулга тэмцээнд оролцож дөрвөн медаль хүртсэн Монголын жүдочид өнөөдрөөс эхэлж буй ДАШТ-ий өмнөх сүүлчийн сорил болох Антальяагийн Их Дуулгад зодоглож байна. 

Өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон Б.Эрхэмбаяр Аргентин, Герман, Молдова, Израйл, Казакстаны бөхчүүдийг ялж мөнгөн медалийн болзол хангаад байна.Тэрээр Их дуулга ангиллын тэмцээнээс анх 2018 онд хүрэл медаль хүртэж, өнгөрсөн онд Улаанбаатарт түрүүлэн, өнгөрсөн сард Парисийн дуулгаас мөнгөн медаль хүртээд байгаа билээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.