UBLife Logo
Кино

Үзээгүй байсандаа харамсах 5 шилдэг цуврал

Үзээгүй байсандаа харамсах 5 шилдэг цуврал

Та энэ амралтын өдрүүдээр ямар кино үзэх вэ гэж бодож байвал яг одоо энэ цувралуудыг сонирхоод үзээрэй. Үнэхээр сонирхолтой, яг л "нуугдмал эрдэнэ шиг" гэж хэлж болох цувралууд шүү. Мөн энэхүү кинонууд бүгд Univision-ийн HBO Багцад байгаа шүү. Яг одоо ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бас гоё гоё цувралуудыг монгол орчуулгатай үзэх боломжтой шүү.


1. Succession 

HBO-ийн яг одоо шуугиан тарьж буй хамгийн алдартай, чанартай цуврал болоод буй "Succession"-ийг яг одоо үзэхэд төгс цаг үе тохиож байна. Дэлхийд тэргүүлэгч компанийн эзэн Логан Рой бие нь муудаж, цаашид компаниа авч явахад нас дээр гарсан тул өв залгамжлагчаа сонгох шаардлагатай тулгарах болно. Түүний дөрвөн хүүхдийн дунд энэ мөчид маргаан өргөж, гэр бүлийн хүрээнд өв залгамжлалын тухай томоохон маргаан дэгдэх болно. Мөн "Succession" IMDb дээр 10/10 оноо авсан бүх цаг үеийн хоёр дахь шилдэг цуврал болж байна.

2. Sharp Objects

"Эмми авардс", "Алтан бөмбөрцөг" кино наадмаас эхлээд цуврал бүтээлд шагнал гардуулдаг бүх л ёслолоос шагнал хүртэж, нэр дэвшиж байсан чансаа өндөр бүтээл. Оскарын шагналд нэр дэвшиж байсан Эми Адамс гол дүрийг нь бүтээсэн бөгөөд үйл явдал тэр чигтээ таны сэтгэл зүйгээр наадах болно. Сэтгэл зүйн хямралд орон олон жил хүнд байдалд орж, тэмцэж явсан бүсгүй төрөлх хотдоо эргэн очихдоо өсвөр нансы охидын үхлийн хэргийг сурвалжлах болдог тухай энд гарна. Жүжиглэлт, хар бараан үйл явдал, төсөөлөөгүй эргэлтүүд нь таныг өөртөө татаж, дэлгэцийн урдаас холдуулахгүй.

3. Band of Brothers

Алдарт найруулагч Стивен Спилберг болон Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс нарын хамтран бүтээсэн уг цуврал нь 2001 онд “Эми авардс” болон “Алтан бөмбөрцөг” наадмуудаас “шилдэг богино хэмжээний цуврал” шагналыг хүртэж байсан юм. Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цувралуудын нэг бөгөөд Майкл Фассбендер, Дэмиэн Луис зэрэг алдартай жүжигчид дүр бүтээсэн билээ. Та дайн тулааныг яг дэргэд нь мэт мэдрэх бөгөөд "хамгийн бодитой хийгдсэн цуврал" хэмээн үнэлэгддэг.

4. True Detective

Та өмнө нь гарсан ч огт анзаараагүй өнгөрөөсөн, үзэж амжаагүй сонирхолтой цуврал үзмээр байвал энэ яг тохирно. Вүүди Харрелсон, Мэттью Макконехи, Махершала Али, Александра Даддарио, Мишель Монаган, Колин Фаррел зэрэг дэлхийн шилдэг жүжигчид тоглосон. Гэмт хэрэг, аллагын сэдэвтэй кинонд дуртай бол заавал үзэх л цуврал. АНУ-д болж буй аллагын хэргүүдийг мөрдөж буй цагдаа, мөрдөгчдийн амьдрал, ажлын тухай энд бодитоор, маш ойроос мэдрүүлэх болно. 

5. Veep

Улс төрийн хошигнол төрлөөр хийгдсэн тус бүтээл танд хором ч уйдах зав өгөхгүй. Улс төрийн хүрээнд болдог бүх төрлийн асуудал, аюул, өрсөлдөөнийг хөгжилтэй бас гайхшрам байдлаар харуулах болно. Veep бол сүүлийн арванд гарсан хамгийн шилдэг инээдмийн цуврал кино гэгддэг бөгөөд 2017 онд гэхэд 17 шагналын эзэн болж, 59 төрөлд нэр дэвшээд байв. Одоо л нэг дор үздэг цаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.