UBLife Logo
Спорт

"Хөвсгөл-Эрчим" клуб волейболын Азийн АШТ-д Тайландын аварга "Diamond Food" багт 3:0-ээр хожигдлоо

"Хөвсгөл-Эрчим" клуб волейболын Азийн АШТ-д Тайландын аварга "Diamond Food" багт 3:0-ээр хожигдлоо

Волейболын эмэгтэй клубуудын Азийн АШТ-д өрсөлдөж буй Дээд лигийн аварга "Хөвсгөл-Эрчим" баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Тайландын лигийн аварга "Diamond Food" багтай хийлээ. Тоглолтын үе ахих бүрт Монголын багийн довтолгоонууд амжилт олох нь нэмэгдэж байсан ч 25:14, 25:16, 25:21-ээр Тайландын аваргууд хожсон юм. Тэдний Серби легионер 193 см өндөртэй Наташа Чикириз 17 оноогоор бүх тоглогчдыг тэргүүллээ.

Энэхүү тэмцээнд "Хөвсгөл-Эрчим" клубыг төлөөлөн Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тоглож байгаа юм. "Хөвсгөл-Эрчим" баг үүнээс өмнө Хятадын Супер лигийн дөрөвдүгээр байрт шалгараад буй "Ляонин Дунхуа" болон Казахстаны лигийн аварга "Алтай" багуудад хожигдсон ч Хонг Конгийн цомын аварга "Hip Hing" багийг хожсон билээ. Энэ нь 1999 онд тус тэмцээн зохиогдож эхэлснээс хойшхи Монголын багийн анхны түүхэн ялалт юм. "Хөвсгөл-Эрчим" баг медалийн төлөө тоглох боломжгүй болсон ч хэсгийн шатны үлдсэн тоглолтуудын үр дүнгээс хамааран 5-р байрын төлөө тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
1
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.