Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы 2019 оны "Comedian" нэрт нэг ширхэг гадил бүхий инсталляци бүтээл 120 мянган ам.доллароор үнэлэгдэн, олон улсын нэртэй галерей, музейдэд ээлж дараалан дэлгэгдсээр байна. 2019 оноос хойш үзмэрийн гадилыг муудмагц нь шинэчилсээр өнөөг хүрсэн юм.
Тэгвэл уг бүтээлийг Сөүл дэх Урлагийн музейд дэлгэгдэх үеэр нь Өмнөд Солонгосын Но Хуин Сү гэх оюутан өлсөхдөө идчихсэн гэнэ. Тэр идсэн хальсаа үзмэрийн хэсэгт буцаан нааж, идэх зуур нь найз нь бичлэг хийн сошиалд цацжээ. Урлагийн музей болон уран бүтээлч Маурицио оюутны эл үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн ч үзмэрийн гадилыг 2-3 хоногт шинэчлэн сольдог тул оюутанд хохирлын зарга хийхгүйгээ мэдэгджээ.
Оюутан сүүлд хэвлэлд "Урлагийн бүтээлийг гэмтээх нь өөрөө ч бас урлагийн бүтээлийн нэг хэсэг гэж ойлгож яагаад болохгүй гэж? Идэх гэж л тэнд наасан биш үү?" гэжээ.
Уран бүтээлч Маурицио Каттелан нь энгийн нэг гадилыг хананд наасан дээрх бүтээл болон алтан бүрмэлт нойлын суултуур бүхий "America" инсталляциараа өнөөгийн нийгмийг хатуу дооглон шүүмжилж олны анхаарлыг татсаар байна. Түүний зарим бүтээлийн гэрэл зургийг хүргэе.
Эх сурвалж: BBC