UBLife Logo
Спорт

Фото: Оросын шилдэг уран гулгагчид Монголд анх удаа шоу тоглолтоо толилууллаа

Фото: Оросын шилдэг уран гулгагчид Монголд анх удаа шоу тоглолтоо толилууллаа

ДАШТ болон Европын АШТ-ий аварга, олимпын наадмын алт, хүрэл медальт Анастасия Мишина, Александр Галлямов нар дуучин Б.Сарантуяагийн "Амьдрал" дуунд бэлдсэн тусгай үзүүлбэрийг толилуулж, олимп болоод Европын аварга Марк Кондратюк Монгол үндэсний загвар бүхий цамцтайгаар "Чингис хаан" дуунд тэшссэн нь үзэгчдийг сэтгэлийг ихэд догдлуулав. Мөн олимпын наадам, Европын АШТ-д түрүүлээд буй өсвөрийн дэлхийн аварга залуу авьяастан Камила Валиевагийн үзүүлбэр бүрийг үзэгчид сэтгэл догдлон үзэж, үнэнхүү биширч байлаа. Тэднээс гадна Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев тэргүүтэй өдгөө мөсөн талбайд од болон гялалзаж буй, дэлхий дахинд өөрсдийнхөө ур чадварыг хэдийн тунхагласан шилдэг уран гулгагчдын үзүүлэх тоглолт хоёр өдрийн туршид явагдах бөгөөд маргааш 15:00 цагаас хүрэлцэн очиж мөн дэргэдээс нь үзэх боломжтой. Та бүхэн Монголд анх удаа зохион байгуулагдсан уран гулгалтын бүрэн хэмжээний шоу тоглолтоос бэлдсэн Г.Анандын фото сурвалжилгыг хүлээн авна уу. Энэхүү шоу үзүүлбэр олон Монгол хүүхдийн сэтгэл зүрхэнд итгэл найдварын галыг бадрааж, Монголд уран гулгалтын спорт хөгжихөд үнэтэй хувь нэмэр болох биз ээ.

Гэрэл зургийг: Г.Ананд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
0
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.