UBLife Logo
Newsfeed

Дурласан үедээ та ямар өнгө цацруулдгийг ордоор тань шинжье

Дурласан үедээ та ямар өнгө цацруулдгийг ордоор тань шинжье

Жинхэнэ утгаараа хэн нэгэнд зүрх сэтгэлээ өгч, зориулсан үедээ бид гайхалтай эрчмийг өөрсдөөсөө ялгаруулж байдаг. Тэр нь хүн бүхэнд харагдаж мэдрэгдэхээр тийм хүчтэй байдаг. Дурласан үед танаас ямар өнгө гэрэлтэн цацарч байдгийг олж мэдмээр байна уу?


1. Хонь

Улаан болон улбар шар

Улаан өнгө хүсэл таашаал бас уур хилэнг ч илтгэдэг. Харин улбар шар өнгө өөртөө итгэлтэй байдал, эрч хүч, сэтгэл хөдлөлийг илтгэдэг. Тэд өөртөө итгэлтэй бас харилцаандаа ч итгэлтэй байдаг. Айдасгүй бас зоригтой, бүхнээ зориулж чадах шийдэмгий хайр сэтгэл нь, дур хүсэл, мэдрэмжтэй нь хослон ийм өнгөөр гэрэлтдэг байх нь. Заримдаа хайртай хүнээ алдахаас болгоомжлох, хардах сэтгэгдэл төрж, улаан өнгөөр гэрэлтэх нь ч бий. Дүгнэн хэлэхэд тэд бол зоригтой, дур хүслээр дүүрэн хүчтэй дурлагч юм. 

2. Үхэр

Ногоон

Маш тогтвортой байдлыг илэрхийлэх өнгө. Үхрийн ордны хүнийг хайрлах, түүгээр хайрлуулах нь амьсгал авах мэт, эх дэлхийн амар амгалан мэдрэмжийг өгдөг. Тэд зөрүүд хэдий ч маш тайван бас тэвчээртэй, хүсэж буй зүйлдээ хичээл зүтгэлтэй. Тэд хайрын өмнө амархан бууж өгдөггүй. Таашаал бас тав тухыг тэнцүүлж чаддаг, маш романтик, зөөлөн, түшигтэй хайрлаж чаддаг. 

3. Ихэр

Цэнхэр, шар

Цэнхэр өнгөөр тэдний гүн гүнзгий бодрол, харилцааны сайн чадварыг болон мэдрэг эмзэг байдлыг илэрхийлж болно. Тэд аль аль нь байж чаддаг. Тэднийг хүмүүс "хоёр нүүртэй" бас "нэг юм хэлж, өөр юм хийж байдаг" гэдэг гол шалтгаан нь магадгүй тэд хоёр өөр төрлийн мэдрэмж төрүүлдэг учир тэр биз. Учир нь тэд нэгэн зэрэг эмзэг хэврэг гэхдээ бас шийдэмгийн, чадварлаг байж чаддаг. Шар өнгө нь тэдний өөдрөг байдал, өөртөө итгэлтэй байдал болон сээтэн хаяж, хүмүүстэй сонирхолтой харилцаа бий болгож чаддаг байдлыг илтгэнэ. 

4. Мэлхий

Ягаан, зөөлөн цэнхэр

Тэдний зөөлөн бас ялгуун хайр сэтгэл, өрөвч байдлыг ягаан өнгөөр илэрхийлж болно. Тэд өөрсдийн олж авсан хайрыг ихэд нандигнаж, тэтгэж байдаг. Нөгөө хүнийхээ хүсэл сонирхлыг түрүүнд тавьж, хамт байгаа үеэ аюулгүй тухтай байлгахын тулд бүхнийг хийдэг. Мөн цэнхэр өнгөөр мэдрэмжтэй, гүн бодролтой, дотогшоо байдлыг илэрхийлж болно. Заримдаа мэдрэмжээ санаа зоволгүй илэрхийлж, заримдаа дотроо нуугдчих мэт болно. 

5. Арслан 

Алтан шаргал

Өглөгч байдал болоод маш баялаг, тансаг байдлыг илтгэх өнгө. Тэд хайрлаж дурлахдаа мэдлэг, халуун дулаан байдал, хөгжилтэй талаа бүгдийг нь харамгүй дэлгэж чаддаг. Тэдний нөхөрсөг, дулаан байдал шууд л хамгийн түрүүнд анхаарал татаж, өгөөд л байх, өгөөд л байх тийм их сэтгэлийг харуулж чаддаг. Нөгөө хүнээ сайн дэмжиж, эрч хүч өгч бас сайхан бүхнээ зориулахыг хүсдэг. Бусдыг онцгой мэт санагдуулж чадах тийм онцгой энерги өөрсдөд нь байдаг. 

6. Охин

Цэнхэр, ногоон

Харилцаа болон сэтгэл хөдлөлийг илтгэгч цэнхэр өнгө тэднийг илэрхийлнэ. Хүмүүс Охины ордыг мэдрэг гэж мэддэггүй, хатуу хүйтэн мэт харах нь бий ч тэд үнэндээ маш их мэдрэмжийг дотроо тээж явдаг. Тэд бусдад мэдэгдүүлэхгүйгээр дурласан хүнээ өрөвдөн хайрлаж, сэтгэлээ асгаж байдаг. Бас тэр хүнээ яаж жаргалтай байлгах вэ гэдэг дээр байнга санаа зовно. Тэд мөн ногоон өнгө. Тэд маш тогтвортой, амьд мэдрэмж төрүүлэх бөгөөд маш их ач холбогдол өгч, тэр харилцаагаа нандигнан хамгаална.

7. Жинлүүр

Ягаан

Хайр, өрөвч сэтгэл, зохицол, эв найрамдлыг илэрхийлэх өнгө. Мөн Зүрхний чакратай холбоотой бөгөөд хайрын Сугар гарагтай холбоотой. Дурласан үедээ тэд маш халамжтай бас зөөлөн байдаг. Тэр хүний төлөө өөрийн хэрэгцээгээ золиослон, бүхнээ зориулах тийм мэдрэмж цацруулна. Амар амгалан, нандин харилцааныхаа төлөө хүчтэй тэмцэгч чанар нь ихээхэн харагдана. Бас дээрээс нь тэд хайртай хүнийхээ дэргэд бусадтай байдгаасаа илүү зөөлөн, өөр хүн шиг болдог. 

8. Хилэнц

Магента (Улаан ба цэнхэр)

Энэ бол сэтгэл хөдлөл, мэдрэмж, гүн гүнзгий байдал болон хүслийг илэрхийлсэн тод цацрах өнгө. Та хайр дурлалыг тал дээр ихээхэн хүчтэй мэдрэмж цацруулдаг хүн. Хүсэл тачаал ихтэй, бүхнээ зориулсан, бас өмчирхсөн хандлагатай. Дээрээс нь маш мэдрэг, аливаад ихээхэн ач холбогдол өгдөг тул бага зэрэг түрэмгий. Гэхдээ хамт байхад хөгжилтэй, адал явдалтай, тав тухтай байдаг. Яг л энэ өнгө шиг бусдын анхаарлыг татдаг нэгэн.

9. Нум

Шар, зөөлөн улбар шар

Баяр баясал, өөдрөг байдал, өөртөө итгэлтэй байдал, бие даасан чанар болон адал явдал хайгч занг тань энэхүү өнгөнүүдээр зүйрлэн харуулж болно. Та дурласан үедээ хүмүүсийг ч даган догдлуулмаар их эрч хүчтэй болдог. Хайрын тал дээр маш өөртөө итгэлтэй, айдасгүй зан чанартай. Юу хүсэж эсвэл хүсэхгүй байгаагаа илэрхийлж чаддаг. Сэтгэл хөдлөн догдолсон байдал чинь дулаан энерги, эерэг хандлагаар гарч ирдэг. 

10. Матар

Бор шаргал (Burnt Orange)

Амбиц, өөртөө итгэлтэй байдлыг илтгэх шар өнгө болон итгэлтэй байдал, дотоод хүч чадлыг илтгэх бор өнгө хосолсон гэж хэлж болно. Тэд хайрын тал дээр маш тайван, аюулгүй мэдрэмж авч, нөгөө хүнийхээ итгэлтэй нэгэн нь байх хүсэлтэй. Тэд хайр дурлалд бодитой хандаж, маш чухлаар авч үздэг. Тэд хамгийн эмзэг мэдрэмтгий орд биш ч гэлээ хангалттай ойлгож, анзаарч, мэдэрч байдаг. Хэн нэгэнд дурлахдаа тэд давхар үүрэг хариуцлагаа ойлгож, чухлаар хүлээн авдаг.

11. Хумх

Мөнгөлөг саарал болон нил ягаан

Маш их төсөөлөн бодох чадвар, сүнслэг мэдрэмж, бүтээлч байдлыг илэрхийлнэ. Тэд дурлахаараа дэндүү гэмээр гүн бас бүтээлч, онцгой болдог. Юу ч тэдний гэрэлтэхийг болиулж чадахгүй мэт. Бусдад маш ихээр анхаардаг бас маш ховор байдаг мөнгөлөг саарал өнгө тэднийг илэрхийлнэ. Тэнгэр дээгүүр нисэж буй мэт мэдрэмжээр дүүлж, нөгөө хүндээ ч гайхалтай мэдрэмж төрүүлэхийг хүсэж, сэтгэлээ зориулдаг.

12. Загас 

Индиго цэнхэр

Хөх, нил ягаан бас цэнхэр өнгийн хослол гэж хэлж болно. Маш мэдрэг, гүн гүнзгий бас сүнслэг байдлаараа ихээхэн зөөлөн бүтээлч өөрийгөө харуулж чаддаг загасны ордныхон дурлахдаа маш гүн дурладаг. Анхаарал хандуулахдаа сайн бөгөөд нөгөө хүнийхээ хүсэл сонирхлыг ихээхэн хүндэлнэ. Бас мэдрэмжээ ил гарган ярьж, ойлголцож, бусдыг ч ойлгох хүсэлтэй байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...