UBLife Logo
Спорт

Б.Чинзориг боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Б.Чинзориг боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны Ташкент хотноо боксын ДАШТ 14 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр рингэнд Б.Чинзориг Узбекистаны Руслан Абдулаевтай алтан медалийн төлөө тулалдлаа. Шүүгчид ялагчийг зарлахад, Руслан Абдулаев алтан медалийн эзэн болсон юм.

Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Лазаро Алварезийг ялж хүрэл, Азийн аварга Б.Усмоновыг ялж мөнгөн медалийн болзол хангасан билээ. Энэ нь Монголын эрэгтэй боксдын ДАШТ-ээс хүртсэн тав дахь мөнгөн медаль юм.

Мөн Б.Мишээлт ДАШТ-ий 67 кг жинд Монголын тамирчдаас анхны медалийг хүртсэн юм. Энэ удаагийн боксын ДАШТ-д Монголын 10 боксчин тулалдаж мөнгө, хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.