Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Хурмастын дагина" Үндэсний шинэ балетыг зорин үзэх ДОЛООН шалтгаан


Сонгодог урлаг бүх хүнд зориулагддаг. Үүний баталгаа нь ДБЭТ-ын хамт олон 60 жилийнхээ ойн хүрээнд тоглохоор зэхэж буй "Хурмастын дагина" үндэсний цоо шинэ балет юм. Эл уран бүтээлээс монгол хүн, монгол амьдрал, байгаль харагдана. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав үүнийг уран бүтээлчдийн хувьд монгол хүн болж төрсний шалтгаан гэж тайлбарласан. "Монголчуудын түүхийн тухай өгүүлэхэд зайлшгүй сүр хүч хэрэгтэй байдаг юм. Учир нь XIII зуунд болсон үйл явдлыг бод л доо. Гэхдээ зөвхөн сүр хүчээр Монголын түүхийг бүтээнэ гэвэл бас худлаа. Хөгжим гэдэг хүний амьдралтай яг адилхан. Хурцаар илэрхийлэх хэсэг байхад уян зөөлнөөр дүрслэх нь ч байна" гэж тэрээр дээрх санаагаа өргөжүүлэн хэлсэн. Бид 6-р сарын 03, 04-ний өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа тоглогдох "Хурмастын дагина" балетийг зорин үзэх ДОЛООН шалтгааныг нэрлэж байна.


#1. Үндэсний ялгарлыг илэрхийлэх шинэ оролдлого

1990 оноос өнөөг хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд ДБЭТ-ын тайзнаа Үндэсний сонгодог долоон бүтээл тоглогджээ. Тодруулбал, Х.Билэгжаргалын "Бөртэ чоно", Ц.Нацагдоржийн "Гүюг хаан", А.Батдэлгэрийн "Арван хоёр жил", "Гэсэр Номун хан", "Тэнгэрийн ташуур", Б.Шаравын "Зуурдын орон", С.Соронзонболдын "Их домог" гэсэн бүтээлүүд үүнд багтана. Бид үндэснийхээ уран бүтээлийг олон улсад тоглохын урьд дотооддоо хүлээн зөвшөөрөгдөх оролдлогуудыг аль болох олон, боломжит бүхий л хувилбараар хийх нь зайлшгүй шаардлагатай зүйл. Сүүлийн жилүүдэд нам гүм байсан үндэсний томоохон бүтээлүүдийн сэргэлтийг эхлүүлж "Хурмастын дагина" тоглогдох нь ээ. Ийм томоохон бүтээлүүдээс бид үндэсний ялгарлаа нээх учиртай.

"Сэтгэл маш их догдолж, давхар айдас ихтэй байна. Уран бүтээлч хүн тайзан дээр бэртэхээрээ ийм айдастай болчихдог...". (МУГЖ Б.Саруул)


#2. Бүх урлаг домог зүйгээс эхлэлтэй 

Домог зүй бол ертөнцийг уран сэтгэмжээр танин мэдэх гэсэн оролдлого” хэмээн доктор, профессор С.Дулам тэмдэглэсэн байдаг. "Хурмастын дагина" ч мөн домгийн сэдэвтэй. Цаашдаа дэлхийн балетын урлагийн хөгжилд Монголчуудын хувь нэмэр ямар байдлаар онцгой байж болохыг эргэцүүлэхэд эл сонгодог бүтээл танд тусална. Мөн жүжгийн үйл явдлаар дамжуулан өнөөгийн нийгмийн амьдралд ямар үзэл санааг хэлж, тус уран бүтээл цагийн шалгуурыг хэр хол тэсч туулах эсэх ч тодорхой харагдах биз ээ.


#3. Гол дүрд гавьяат жүжигчин Б.Саруул

Гавьяат жүжигчин Б.Саруул өнгөрсөн намар бэртэж, түүнээс хойш тайзнаа ер бүжиглээгүй байгаа билээ. Тэрээр "Хурмастын дагина" бүтээлээр тайзан дээр ахин гарах гэж байна. "Сэтгэл маш их догдолж, давхар айдас ихтэй байна. Уран бүтээлч хүн тайзан дээр бэртэхээрээ ийм айдастай болчихдог. Үүнийг даван туулж эргэн тайзан дээр гарах боломжийг "Хурмастын дагина" надад олголоо". Тэрээр халуун мэдрэмжээ дээрх хариултаар хуваалцсан юм.



#4. Үзэхээс өөр сонголт байхгүй

Уран сайхан, түүхэн үнэн хоёрын аль нь илүү жин дарах вэ? Түүхээс сэдэвлэсэн бүтээл бүрт эл асуулт сонирхол татаж, бас ч хүлээлтийг амьтай болгож байдаг. Урам хугалах уу?, эсвэл насан туршдаа халуунаар нь тэмтрэх давтагдашгүй мэдрэмжээр хөглөх үү? Энэ бүх асуултын эсрэг талд үзэх гэсэн ганц л сонголт бидний итгэл найдварын гогцоо нь болдог. Ямар нэгэн сайхан зүйлээс орхигдсон мэдрэмжийг авахгүйн тулд үзэх, зөвхөн үзэхээс өөр сонголт байхгүй.


"Хүмүүс балет үзэхдээ гоо зүй, мэдрэмжийг хүртдэг. Балет бол хүнийг шунана дурлуулж чаддаг урлаг. Эсрэгээрээ жүжигчнээс хамгийн төгс тоглолтыг шаарддаг". (МУГЖ Б.Саруул)


#5. Бүжгийн хөдөлгөөнөөр баялаг, уянгалаг аяс

Тус бүтээлд ДБЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй аж. Энэ нь уг бүтээлд хэр өндөр ач холбогдол өгч байгааг гэрчилнэ. "Үндэснийхээ уран бүтээлээс тоглох нь балетын урлаг хөгжих нэг шат л гэсэн үг. Үндэсний балетад тоглох надад гоё, сонирхолтой байдаг. Тоглоход аль нь хэцүү вэ гэвэл мэдээж сонгодог жүжиг. Гэхдээ монгол жүжиг бүжгийн хөдөлгөөнөөр баялаг, уянгалаг санагддаг нь сэтгэлийг маань татдаг". Тус жүжгийн гол дүр Б.Саруул ийн ярилаа.



#6. Буриад хөг аялгуу голложээ

Хувцасны дизайны хувьд, өвөрмөц, шинэлэг оролдлого байхыг сануулъя. Тус жүжгийн хувцасны дизайнер Ж.Болортүвшин "Хувцас бол тайз" гэсэн багшийнхаа үгийг хариулт болгож "Уран бүтээлчид маань үзэсгэлэнтэй харагдах тул ирж үзээрэй" хэмээн үг дайв. Мөн бүжгийн дэглэлт ч дэлхийн сонгодог бүтээлүүдээс онхи ондоо агаад үндэсний хэв маягийг харуулсан хөдөлгөөнүүд давамгай. Хөгжмийн зохиомжийн хувьд, монгол хийгээд буриад хөг аялгуу голложээ. 


#7. "Балет гэдэг бүжгийн урлаг дотроос оргил нь юм"

"Хурмастын дагина" балетын ерөнхий балетмейстрээр ДБЭТ-ын балетын гоцлооч Г.Батчимэг ажиллаж байна. "Г.Батчимэг эгчтэй хамтарч ажиллахад урамтай байдаг. Залуу уран бүтээлч болоод ч тэр үү, жүжигчдийн чөлөөтэй байдлыг дэмждэг.". Тус жүжгийн гол дүр Б.Саруул түүнийг ийн үнэлсэн юм. Харин Б.Саруулын хувьд "Балет гэдэг бүжгийн урлаг дотроос оргил нь гэж боддог. Хүмүүс балет үзэхдээ гоо зүй, мэдрэмжийг хүртдэг. Балет бол хүнийг шунана дурлуулж чаддаг урлаг. Эсрэгээрээ жүжигчнээс хамгийн төгс тоглолтыг шаарддаг" гэв.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
2
4 өдрийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
3
2024.04.12
95 настай Күсама Яёи хамгийн өндөр орлоготой контемпорари уран бүтээлч болжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.06.04 124.168.8.240

Монголчууд бидний түүхэн сэдэвтэй "ХУРМАСТЫН ДАГИНА" балетыг үнэхээр үзэхээс өөр сонголт байхгүй сонгодог бүтээл болжээ. Баяр хүргье.

0 Хариулах