Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Одоо болтол токсик эксээ мартаж чадахгүй байгаа хүмүүст өгөх 6 зөвлөгөө


Тэгэхээр, экс рүүгээ юу юугүй залгах гээд байгаа ч үнэндээ бол буцаж нийлэхгүй гээд дотроо шийдчихсэн байсан хүмүүст өгөх зөвлөгөө байна. Мартмаар байгаа ч мартаж чадахгүй бол энэ үгнүүдийг танд хэлье. 


1. Битгий бод

Ерөөсөө л битгий бод. Ямар нэгэн байдлаар дурсамж, бодлууд нь орж ирээд байвал шууд өөр зүйл бод. Гоё хоол, кино, эсвэл дургүйг чинь хүргэсэн мөчүүд гэх мэт. Өөр юу ч байж болно оо. Тиймээс амар байна байх гэж найдаж байна. 

2. Битгий сана

Хүрэлт, үнсэлт, тэврэлтийг нь бодоод л, хажууд байгаасай гэж хүсээд байна уу? Ерөөсөө тэгж болохгүй. Толгой тархиндаа "болохгүй" гэдэг үгийг нэвт шингээж өгөх хэрэгтэй. Хэрэв эргээд нийлсэн ч ямар ч ахиц дэвшил байхгүй гэж бодож байвал энэ л хамгийн зөв зам.

3. Битгий залга

Утасных нь дугаарыг блок хий. Нэгжгүй бай. Орой үдшээр найзуудтайгаа гарах гэж байгаа бол утсаа өөр хүнд даатга. Алдаа гаргаж болох бүхий л мөчөөс сэрэмжлэх хэрэгтэй. 

4. Битгий чат бич

Чат бичих нь яг үнэндээ утсаар ярихаас ч балай гэдгийг мэдэх үү? Учир нь нэг л хөврөөд эхэлбэл зогсох аргагүй болно гэсэн үг. Утсаар ярихдаа хэлж хэзээ ч чадахгүй байсан үгийг бид илүү амархан бичиж, улам дэвэргэж чаддаг. Тиймээс боль. Зүгээр л боль. 

5. Битгий тэнэг алхам хий

Тэнэг алхам гэдэгт юм юм орно. Шинэ найз залуу/охиных нь хаягийг дагах, сторинуудыг нь үзэх, найзын хүсэлт явуулах, гэрийнх нь гадаа очиж хүлээх, ямар нэгэн бэлэг явуулах ч юм уу. Хэрэв анхнаасаа бүгдийг дуусгана гэж шийдсэн бол, энэ харилцаа токсик харилцаа байсан бол дуусгах дээрээ л бат зогсох хэрэгтэй. 

6. Бурхныг бодож "битгий хэл"

Нөгөө үгнүүдийг битгий хэлээрэй. Би чамд хайртай, би чамайг санаж байна, дахиад нэг оролдоод үзье гэдэг ч юм уу. Та түүнээс ангижирч, бүхнийг мартахад их хугацаа орно. Дээрээс нь үе үе маш ихээр санаж, түүнгүй бол байж чадахгүй мэт санагдана. Тэглээ ч болохгүй шүү. Найзууд, гэр бүл, бас хамгийн гол нь өөртөө итгэ. Хэзээ ч бүтэхгүй гэж бодсон токсик харилцаандаа эргэж ороод, дахиад л бүхнийг эхнээс нь туулмааргүй байвал шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
2
2024.04.11
Мөрөөдөл биелүүлэхэд туслах манифестийн аргууд
3
2024.04.11
Сонжоо: Та яг одоо бал цаас аваад юу ч хамаагүй зураад үз
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.05.31 202.55.191.130

Нэг их тийм буруу юм бичээгүй л байна. Бид нар болохгүйг мэддэг хэрнээ хэн нэгэн хүн ухуулж, шаардахаас нааш явцгүй хогийн үйлдлүүдээ хийсээр, өөрийгөө улам доош нь оруулсаар л бдаг. Ер нь дахин2 уншаад тэр хүн л биш шүү гэсэн бодлыг тархиндаа суулгамаар санагдаж бна

0 Хариулах


Зочин 2023.05.30 66.181.160.70

Ямар явцгүй зөвөлгөө вэ? Эсрэгээрээ бардам зан хөдөлгөөд бүр бичмээр, яримаар санагдтал авж байна шд. Бас нэг зүйл нь энэ нийтлэлийнхээ гол мөн чанар болох токсик экс гэдэг дээрээ суурилаад илүү эрүүл бөгөөд бодитой, хэрэгжүүлж болохуйц өгөөтэй юм оруулна уу. Үгүй бол энэ сайт хэнд ч хэрэггүй юм шиг болчихно шүү дээ. Уг нь таалагддаг байсан юм. Анхаараарай.

0 Хариулах


Зочин 2023.05.30 66.181.160.70

Хэлэх ч үг алга

0 Хариулах


Зочин 2023.05.30 66.181.160.70

Энэ нийтлэлийг оруулсан хүнийг бурхан өршөөг.

0 Хариулах


Зочин 2023.05.29 202.126.89.87

hvye chadku bga bolhor l bdod bga bizde yamar yavtsgu niitlel ve

0 Хариулах


Зочин 2023.05.30 66.181.160.70

uneen

0 Хариулах


Зочин 2023.05.29 122.201.31.27

hahah iim ineedt yum chin odoo niitlel uu? tanaih bur yawhaa baijee

0 Хариулах