UBLife Logo
Спорт

Шатрын Улсын АШТ-д М.Амилал, Э.Хүслэн нар анх удаагаа түрүүллээ

Шатрын Улсын АШТ-д М.Амилал, Э.Хүслэн нар анх удаагаа түрүүллээ

Ховд хотноо 2023 оны шатрын Улсын АШТ зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эрэгтэй ангилалд, дэлхийн шатрын холбооны мастер Мөнхдалайн Амилал түрүүлжээ. Ийнхүү тэрээр 16 нас найман сартайдаа буюу хамгийн залуудаа Улсын АШТ-д түрүүлсэн түүхэн амжилтыг тогтоож байна. М.Амилал тэмцээний туршид нэг ч хожигдоогүй бөгөөд 11 өрөг тоглохдоо 8.5 хожил авчээ. 

Харин эмэгтэйчүүдийн ангилалд, 52-р сургуулийн тамирчин Эрдэнэбаярын Хүслэн 15 нас дөрвөн сартайдаа  Монгол улсын шилдэг шатарчнаар тодорлоо. 

М.Амилал, Э.Хүслэн нар өнгөрсөн онд 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн тоглож, наймдугаар байрт шалгарч байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.