Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Карим Бензема "Аль Хилал" багаас 100 сая еврогийн цалингийн санал хүлээн авчээ


Испанийн "Реал Мадрид" клубын ахлагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг өнгөрсөн онд хүртсэн Карим Бенземад Саудын Арабын "Аль Хилал" багаас албан ёсны санал ирүүлжээ. Тэд уг саналаа өнгөрсөн долоо хоногт Севильятай хийсэн тоглолтын өмнөхөн түүнд дуулгасан аж.

Бензема энэхүү саналын талаар нухацтай бодож буй юм. Хэрэв Карим Испанид үлдэхээр шийдвэл Реал Мадрид 2024 оны 6-р сар хүртэлх шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.

Гэвч Бензема хэрвээ Саудын Араб руу явбал жилд 100 сая еврогийн цалин авах боломжтой.

"Аль Хилал" баг Бензема болон Лионел Месси нарыг ирэх улиралд эгнээндээ нэгтгэхээр  төлөвлөж байгаа ч аль алинаас нь хараахан албан ёсны хариу аваагүй байна. 

Мадридчууд ирэх зуныг хүртэл довтлогч худалдан авах дургүй байна, ялангуяа зуны солилцооны цонхоор Боруссиа Дортмундын Жуд Беллингхэмийг асар өндөр үнээр худалдан авахаар төлөвлөж байгаа тул.

Өдгөө 35 настай Бензема 2009 оноос хойш Реал-д тоглож байгаа бөгөөд 450 гоол оруулсан Криштиано Роналдугийн ард 354 гоол оруулсан амжилттайгаар багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучдын хоёрдугаарт бичигдэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөшөөрсөнгүй
2
2 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
3
2 цагийн өмнө
"Реал Мадрид"-ын хаалгач Андрей Лунин: Би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.