UBLife Logo
-

Видео: “Milk Tray” шоколадны рекламыг Монголд хийжээ

UBLife
UBLife
Видео: “Milk Tray” шоколадны рекламыг Монголд хийжээ

“Milk Tray Man” бол хүзүүтэй цамцаа өмсөөд хадан хавцлаас үсэрч, аварга загастай далайгаар ч сэлж, бүр хурдтай давхих галт тэрэг рүү ч үсэрч орж чадах эр зоригтой, этгээд эр юм. Харин Жэймс Бондоос ялгаатай нь түүний гол зорилго улс гүрнийг аврах биш, харин бүсгүйчүүдийн сэтгэлийг баясгаж, амттанаар дайлах билээ.

“Cadbury Milk Tray” шоколадны брэнд ийнхүү 13 жилийн дараа шоколад хүргэлтийн сурталчилгааг ахин хийсэн байна. Гэхдээ энэ удаад “Milk Tray Man” баатар илүү хүнд даалгавар биелүүлжээ.

Монголд зураг авалт хийж, нийт гурван сая фунтын өртгөөр бүтсэн энэхүү сурталчилгаанд хар өмсгөлтэй гол дүрийн баатар маань алтан бүргэдийн хажуугаар шувуу шиг хурдтай нисэж буйгаар эхлэх аж. Алтай нуруудын дээгүүр нисэж, шүхрээр буух үед түүнийг түүдэг гал тойрсон Казак иргэд угтана. Монгол дайчидтай ширүүн тулаан хийсний дараа тэр монгол гэрт орж, ширээн дээр өөрийн нэрийн хуудастай хамт хайрцагтай шоколадаа тавьснаар, даалгавар амжилттай биелнэ.

“Гол дүрд тоглосон Патрик МакБрайд нь “Milk Tray Man”-ийн дүрд тоглохоор бүртгүүлсэн нийт 20 мянган залуугаас шалгарсан бөгөөд 90 секунд үргэлжлэх энэхүү реклам түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх болно” хэмээн Mirror.co.uk-д бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
24
35
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.