UBLife Logo
Спорт

Х.Ундрам уран сайхны гимнастикийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Х.Ундрам уран сайхны гимнастикийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Филиппиний нийслэл Манила хотноо уран сайхны гимнастикийн Азийн АШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын шигшээ баг 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм. 

Монголын багаас Хашбатын Ундрам урьдчилсан шатанд 73.600 оноо авч олон төрөлтийн шигшээ шатнаа шалгаран өрсөлдөв.

Өнөөдөр тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт явагдсан бөгөөд Х.Ундрам 99.75 оноог авснаар Насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

Тэрээр өдгөө 22 настай бөгөөд өмнө нь 2019, 2022 оны ДАШТ-д оролцож байсан туршлагатай билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.