Дэлгэцийн уран бүтээлч болохыг хүсэж мөрөөддөг ч ямар их дээд сургуульд орохоо мэдэхгүй эргэлзэж байгаа 12 дугаар ангийн төгсөгч танд Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг санал болгож байна. Тус сургууль нь медиа урлагийн салбарын бүх мэргэжлээр ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадгаараа онцлог юм.
Соёл Урлагийн Их Сургуулийн Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургууль нь Сэтгүүл зүйн тэнхим, Телевиз киноны тэнхим, Дуун техник технологийн тэнхим, Медиа анимейшний тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэй бөгөөд тэд дараах мэргэжлүүдээр элсэлтээ авч эхэлжээ.
1. Салбартаа олон жил ажилласан туршлагатай багш нар
СУИС-ийн РТМУС-ийн Телевиз киноны тэнхимийн багш Д.Давааням нь 76 дахь Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшин өрсөлдсөн "Баавгай Болохсон" уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан туршлагатай.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/39d07269011464ca00d47ffa071320a5.jpg)
Мөн Монголын анхны эмэгтэй операторуудын нэг Ц.Туяа, дуун найруулгын анхдагчдын нэг Г.Болор зэрэг олон шилдэг туршлагатай багш нар хичээл ордог байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/8e042a61e1eb7d5e2bc58e472af84383.jpg)
2. Тоног төхөөрөмж, практикт суурилсан сургалт
Тус сургууль нь онолын мэдлэгээс гадна практикт суурилсан хичээл сургалтыг ордог бөгөөд мэргэжлийн техник хэрэгслээр бүрэн хангагдсан тул хүссэн мэдлэгээ мэргэжлийн түвшинд сурч, заалгах боломжтой. Ингэснээр оюутнууд ажил дээр гарахад илүү туршлагатай, техник хэрэгсэлтэй харилцах чадвартай төгсдөг байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/7037a266b9513dbf16d91a10ffc3ced9.jpg)
3. Мэргэжлийн студи болон лабораториуд
Оюутнууд мэргэжлийн сургалтын лаборатори, студи танхимд онолын болон практик мэдлэг чадвар, дадлыг системтэй эзэмшиж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээг авах бүрэн боломжтой.
4. Төгсөгчдийг ажлын байранд холбож өгөх үйл ажиллагаа
СУИС-ийн РТМУС нь төгсөгчдийн "Career Fair" өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Тус өдөрлөгт сэтгүүл зүй, кино телевизийн найруулагч, зураг авалт, дууны найруулагч, радио телевизийн инженер, график дизайн гэсэн хөтөлбөрүүдийн нийт төгсөгч өөрсдийн бүтээлээ дэлгэж танилцуулдаг ба ажил олгогчид төгсөгчидтэй уулзан, ажлын санал тавьдаг байна.
5. Радио, телевизийн салбарт ажиллах бусад мэргэжлийн оюутнуудтай хамтарч ажиллах мэргэжлийн хичээлүүд
Бусад мэргэжлийн ангийн оюутнуудтай хамтарч бүтээл хийх радио продакшн, ТВ продакшн хичээлүүд ордог бөгөөд оюутан төгсөхөөс өмнө ажлын байранд эзэмших дадлага туршлага болон багаар ажиллах чадварыг эзэмших давуу талтай.
6. Оюутнуудын өөрсдөө бий болгосон бүтээлч орчин
Тус сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлээрээ суралцах орчноо бүтээлчээр бий болгодог ба урлагийн сургуулийн уур амьсгал үүднээсээ л мэдэгдэх аж.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/8b499e9e8c7fbcffd6143e3dffbc165f.jpg)
7. Гадны болон дотоодын шилдэг уран бүтээлчдийн сургалт, хэлэлцүүлгүүд
СУИС-ийн РТМУС нь багш оюутнуудаа чадваржуулахын тулд олон улсын шилдэг уран бүтээлчдийг урьж тогтмол сургалт, хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулдаг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/e03ac5fa3e37eda7a7d4f4dc0726cdd5.jpg)
8. Уран бүтээл хийх боломж
Оюутнууд сургуулийн техник лабораторуудыг ашиглан бие даан уран бүтээл хийх бүрэн боломжтой. Тэдэнд зориулсан олон улсын анхны бүтээлийн уралдааныг хүртэл зохион байгуулдаг байна.
Кино телевизийн нэрт найруулагч, СУИС-РТМУС-ийн үүсгэн байгуулагч Б.Бадарууганы нэрэмжит олон улсын медиа урлагийн "Анхны бүтээл" наадмыг хоёр жилд нэг удаа зохиодог ажээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/8fab540abecf8185497073b506492f94.jpg)
Мөн оюутнууд мэргэжлийн хичээлээрээ дамжуулан олон олон уран бүтээлийг хамтран гаргадаг байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/45eb731d6e804c0053daadf9bcc0a3f6.jpg)
9. Оюутнуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагаа
Урлагийн чиглэлээр сурдаг оюутнууддаа зориулан олон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохиодог. Ингэснээр тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багш оюутан хоорондох харилцааг илүү ойртуулдаг байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/4f7f29b5016db606ead16c142b76c010.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/b2f52905b7aaf49669290e9d52b95a9c.jpg)
10. Өсөн дэвших, хөрвөх чадвар
Сэтгүүл зүй, кино телевизийн найруулагч, зураг авалт, дууны найруулагч, радио телевизийн инженер, график дизайн гэсэн хөтөлбөрүүдийн төгсөгчид ажил дээр гараад хөрвөх чадвар өндөр ба эдгээр мэргэжлүүд нь медиа салбараас гадна өөр олон салбаруудад хэрэгцээтэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/fbf7ad7dc307a56ec08bb5502932abed.jpg)
Та бүхэн элсэлтийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сонирхож буй мэргэжлийн дагуу дараах хүмүүстэй холбогдоорой:
Медиа анимейшн: (976)-90770106, 95869436Найруулах урлаг: (976)-98117763Дуу чимээний технологи: (976)-80182289Сэтгүүл зүй: (976)-99054378Радио дэлгэцийн техник технологи: (976)-80182289Зураг авалт: (976)-99184726
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин