Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгогчийн өдөрлөг: Оролцоо гэдэг бол эрх мэдэл, төлөөлнө гэдэг бол хариуцлага


"КОЙКА"-ийн дэмжлэгтэйгээр "НҮБ"-ийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Оролцоно, Төлөөлнө” өдөрлөгийг өнөөдөр Улсын их дэлгүүрийн урд талбайд зохион байгууллаа.  

ЗурагТайлбар






Тус өдөрлөгт “Сонгуулийн ерөнхий хороо”, “Жендерийн үндэсний хороо”, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл”, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”, “Бодлогод залуусын хяналт ТББ”, “Сонгогчдын боловсрол төв” гэх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, зорилгынхоо хүрээнд мэдээллийг хүргэх өргөн хүрээтэй цогц хамтын ажиллагаатай өдөрлөг болжээ. 

ЗурагТайлбар



Энэхүү өдөрлөгийн талаар зохион байгуулагч С.Оюунтуяа “Өнөөдрийн өдөрлөгийн гол агуулга нь Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг бөгөөд энэ эрхээ бид төлөөллөөр дамжуулан эдэлдэг. Оролцоо гэдэг бол эрх мэдэл, төлөөлөл гэдэг бол хариуцлага Оролцоо болон төлөөллөө хэрэгжүүлэхэд хэрэгтэй бүх мэдээллийг тус өдөрлөгөөс авч болно.” гэсэн юм. 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Өнөөдрийн сонгогчдын өдөрлөг нь хариуцлагатай сонгогчдыг бэлдэх зорилготойгоор олон талын мэдээллийг сонгогч нарт өгч байна. Өнгөрсөн хоёр, гурван жилд бид “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” гэх төслийг эдгээр олон байгууллагууд хамтарч хийсэн. Бид бүхэн танхимд дотор маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаа, сургалтын материалуудыг бэлдэж гаргасан. Харин өнөөдөр энэ арга хэмжээнд энэ ажлуудаа гадагшаагаа задгай талбайд гаргаж олон нийтэд танилцуулан уншигч, сонсогч, үзэгчдийн саналыг авах зорилготой байна.” хэмээн ярьсан юм. 

Хэвлэл мэдээллийн зөвлөл “Мэдрэмжтэй мэдээлье”-ийн хүрээнд сонгуулийн үед хүмүүс худал ,ташаа мэдээлэлд их автаж, үүнээс болж сонгуульд оролцох оролцоо нь буурдаг талаар ярьсан ба “Худал ташаа мэдээлэлд итгэснээр олон нийт бусдыг үзэн ядах, ялгаварлан гадуурхах, үүнээс үүдэн буруу сонголт хийх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр ийм зүйлд автахгүйгээр яаж мэдээллээ нягтлан шалгах талаар мэдээлэл өгч байна. Дээрээс нь сонгуулийн үеэр ёс зүйгүй, хүний эрхэнд халдсан, гутаан доромжилсон, худал ташаа мэдээллийг зорилготойгоор тараасан гэх мэт зохисгүй үйлдлүүд газар авдаг. Ийм үед иргэд сэтгүүл зүйд хяналт тавьж гомдол гаргах бүрэн боломжтой байдаг. Тиймээс өнөөдөр хэвлэл мэдээллийн зөвлөл гомдол хэрхэн яаж гаргах талаар мэдээллийг өгч байна. Иргэдийн гаргасан гомдлыг энгийн үед улиралдаа нэг хуралдаж шийдвэрлэдэг бол сонгуулийн үед түргэвчилсэн байдлаар буюу 14 хоног шийдвэрлэдэг.” гэсэн юм. 

Мөн тус өдөрлөгт “Сонгуулийн ерөнхий хороо”-оос хэсгийн хорооны санал авах байрыг талбай дээр шинээр бий болгон хүүхэд залуучуудад сонгууль өгөх үйл явцыг бодитойгоор турших боломжийг олгож байна. Ингэснээр сонгуулийн насанд хүрч, сонгууль өгөх үедээ сандрахгүй, саналын хуудсаа алдаагүй зөв бөглөж чадах аж. Өдөрлөг дуусах үед санал хураах машины хариуг олон нийтэд зарлах гэнэ. 

ЗурагТайлбар




Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.