Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гар утасны аппликейшн бидний мэдээллийг бусдад дамжуулдаг уу?


Яг одоо таны гар утсанд хэдэн аппликейшн байна вэ? Наад зах нь цахим шуудангийн, олон нийтийн сүлжээний, санхүүгийн апп хүн бүрд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өдгөө дэлхий даяар 8.9 сая гар утасны апп байгаа бөгөөд нэг хүний утсанд дунджаар 40 апп суусан байдаг аж. Цаашлаад хүмүүс гар утас ашиглаж буй нийт хугацааны 88 хувийг апп ашиглахад зарцуулдаг гэх тооцоо гарчээ. Саяхны нэг судалгаагаар насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 3 цаг 15 минутыг утсандаа зарцуулж, 58 удаа утсаа шалгаж байна.

Дээрх баримтууд бол гар утасны апп бидний амьдралын салшгүй хэсэг болсныг батлах наад захын жишээ юм. Тэгэхээр бид гар утасны аппыг бага ашиглах тухай ярихаас илүүтэй бидний хувийн мэдээллийг тэдгээр апп хамгаалдаг эсэх, бусдад дамжуулдаг эсэхийг ярилцах нь зүйтэй юм. 

Саяхан Хүний эрхийн Үндэсний Комисст урамшууллын оноо цуглуулах ‘S Rewards’ аппликейшн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж, зөвшөөрөлгүй дамжуулж байна” гэх мэдээлэл иржээ.

Саяхан Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэст “Шангри-Ла Төв, Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж, урамшууллын оноо цуглуулах ‘S Rewards’ аппликейшн хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж, зөвшөөрөлгүй дамжуулж байна” гэх мэдээлэл иржээ. Энэ мэдээллийг тус хэлтсээс шалгаж, холбогдох газраас тайлбар авч, дүн шинжилгээ хийсэн байна.

Ингэхэд ‘S Rewards’ аппликейшний нөхцөл монгол хэлээр үйлдэгдээгүй болохыг тогтоожээ. Монгол хэлний тухай хуулийн дагуу Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК нь ‘S Rewards’ аппликейшн ашиглаж мэдээлэл боловсруулах, цуглуулах, ашиглахад холбогдох “Урамшууллын программын үйлчилгээний нөхцөл”, “Апп үйлчилгээний нөхцөл”, “Цахим ваучерын үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого” зэрэг нөхцөлийг монгол хэлээр байршуулах үүрэгтэй юм. Гэтэл тэдгээр үйлчилгээний нөхцөлийг монгол хэл дээр үйлдээгүй нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т заасан “мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх” нөхцөлийг хангахгүй байгаа юм. 

Мөн ‘S Rewards’ аппликейшнд цугларсан мэдээллийг хэн хариуцах, түүнтэй холбоо барих мэдээлэл тодорхойгүй байжээ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа танилцуулах нэг нөхцөл нь мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл юм. Энд дурдсан “холбоо барих мэдээлэл” гэдэгт мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утасны дугаарыг хамруулдаг. 

‘S Rewards’ аппликейшний нууцлалын бодлогод хэрэглэгчээс цуглуулсан мэдээллийг дамжуулах этгээдийг хэт ерөнхий тусгасан нь хүний хувийн мэдээлэл гуравдагч этгээдэд хууль бусаар задрах, мэдээллийн эзэн мэдээллээ хянах боломжгүй нөхцөл байдлын үүсгэжээ.

Үүнээс гадна ‘S Rewards’ аппликейшний нууцлалын бодлогод хэрэглэгчээс цуглуулсан мэдээллийг дамжуулах этгээдийг хэт ерөнхий тусгасан нь хүний хувийн мэдээлэл гуравдагч этгээдэд хууль бусаар задрах, мэдээллийн эзэн мэдээллээ хянах боломжгүй нөхцөл байдлын үүсгэжээ. Тодруулбал, нууцлалын бодлогын “Disclosures of Your Personal Data” хэсэгт хэрэглэгчийн мэдээллийг “компани хооронд”, “манай түнш байгууллагад”, “төлбөр тооцооны гуравдагч этгээдэд – банк, кредит картын компанид”, “мэдээллийн технологи болон маркетингийн үйлчилгээ үзүүлэгчид”, “бусад зөвлөхөд”, “борлуулагчид болон үйлчилгээ үзүүлэгчид”, “нягтлан, хуульч, аудитор болон бусад мэргэжлийн зөвлөхүүдэд” дамжуулна гэжээ. Иймд 

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6-д хувийн мэдээллийг бусдад дамжуулах бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалтыг мэдээллийн эзэнд танилцуулах ёстой гэж үзсэн байна.

‘S Rewards’ аппликейшн нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөх эрсдэл үүсгэсэн тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дээрх асуудлаар Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-д зөвлөмж өгөөд байгаа юм.

Эдгээр аппликейшн бидний хувийн мэдээллийг хамгаалаагүй, алдах, дамжуулах эрсдэлтэй тохиолдолд тухайн апп гаргасан этгээдэд энэ талаар анхааруулахаас гадна холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.

Энэ жишээнээс харахад та гар утас болон бусад төхөөрөмж дээрх аппликейшнд нууцлалын бодлогыг хэрхэн тусгасныг нягталж үзэх шаардлагатайг илтгэж байна. Эдгээр аппликейшн бидний хувийн мэдээллийг хамгаалаагүй, алдах, дамжуулах эрсдэлтэй тохиолдолд тухайн апп гаргасан этгээдэд энэ талаар анхааруулахаас гадна Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газарт гомдол гаргаж шийдүүлэх боломжтой юм.

Үүнээс гадна та суулгасан аппаа тогтмол шинэчлэх буюу сүүлийн хувилбарыг нь татан авч ашиглах хэрэгтэй. Учир нь 2022 оны нэгэн судалгаагаар цахим халдлагын дийлэнх нь гар утасны аппаар дамждаг бөгөөд 36 утас тутмын нэгд нь цахим халдлагад өртөх өндөр эрсдэлтэй апп суусан байдаг гэжээ. Иймд хөгжүүлэгчид аппынхаа сул тал, цоорхойг нөхөх зорилгоор тогтмол хөгжүүлэлт хийж, хэрэглэгчдээ аппын хамгийн сүүлийн хувилбарыг татаж авахыг санал болгодог. Мөн та хэрэглэж буй аппдаа аль болох бага мэдээлэл өгөхийг хичээгээрэй. 

Хувийн мэдээллээ хамгаалахтай холбоотой хуульч, өмгөөлөгчдийн бэлтгэсэн цуврал нийтлэлийг ЭНД дарж уншаарай. 


Нийтлэлийг бэлтгэсэн: Хуульч Л.Галбаатар

Иллюстрэйшн зургийг: Н.Золзаяа

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.