Монголын хүүхдийн спортын зуны VII наадам 6-р сарын 19-29-ны өдрүүдэд Баянхонгор аймагт явагдаж өндөрлөлөө. Тус наадмын усанд сэлэлтийн төрөлд Хан-Уул дүүргийг төлөөлөн оролцсон Энхтөрийн Эрхэс 13 зайд уралдаж, бүх төрөлд алтан медаль хүртэв. Тэрбээр өнөө жил 15 настай.
Э.Эрхэс өдгөө "Орчлон" сургуульд суралцдаг агаад өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн УАШТ-ий 14 зайд 14 алтан медаль хүртэж үнэмлэхүй амжилт тогтоогоод буй юм.
Тэрээр 2016 оноос эхлэн усанд сэлэлтээр хичээллэж байгаа бөгөөд ОХУ, АНУ, Малайз, БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн ажээ.
