UBLife Logo
Newsfeed

"Playtime"-ийн үеэр юу өмсөхөө мэдэхгүй байгаа хүмүүст санал болгох 9 "look"

"Playtime"-ийн үеэр юу өмсөхөө мэдэхгүй байгаа хүмүүст санал болгох 9 "look"

Юу юугүй "Playtime" наадам боллоо шүү. Одоо болтол юу өмсөхөө хараахан шийдээгүй, сонгоогүй байгаа хүмүүст санал болгох хэд хэдэн үзэмж байна. Танд аль нь илүү тохирохыг сонирхоод үзээрэй.


1. Борооны цув, усны гутал, дулаан хувцас

Дулаахан бас загварлаг байх чухал. Гэхдээ л хамгийн гол нь даарахгүй тухтай байх юм шүү.

2. Тэр жилийн трэнд өнгийг дагах

Энэ жилийн хувьд ягаан өнгө үнэхээр эрчийг аваад байна. Тиймээс ягаан өнгөөр гангарч бусдын харцыг өөртөө булааж яагаад болохгүй гэж?

3. Нэхмэл хувцас

Нэхмэл хувцас үнэхээр өвөрмөц бас хараа булаам байх болно. 

4. Онгорхой, гэхдээ үнэхээр загварлаг онгорхой хувцаснууд

Таны төсөөлөл хаа хүрнэ тэр хүртлээ л бүтээлч байж, хамгийн содон загваруудыг хослуулах гээд үзээрэй.

5. Өнгөлөг хувцас

Энгийн загвартай боловч өнгөлөг хувцас танд илүү амар сонголт байж мэдэх юм.

6. Өвөрмөц содон хүрэм

Янз бүрийн хүрэм сонирхоод үзээрэй. Том загвартай, ширүүн төрхтэй, өвөрмөц зурагтай гээд л.

7. Ковбой стиль

Маш өвөрмөц, бас үзэсгэлэнтэй харагдах сонирхолтой загвар яг одоо маш их трэнд болж байна.

8. Гранж стиль

Хамгийн тухтай бас хамгийн күүл энэ хувцаслалт олон хүний өөрийгөө илэрхийлэх гол зүйл болж өгдөг. Үнэхээр юу өмсөхөө мэдэхгүй байвал ингээд л явж болно шүү дээ. Мэдээж хэрэг өөрийн сонсох дуртай хамтлагийн цамцыг өмсөөрэй.

9. Гэхдээ таныг өөрийг чинь илтгэж чадах хувцас л хамгийн чухал

Та өөрийнхөөрөө байх нь илүү үзэсгэлэнтэй байх болно. Даашинз өмсмөөр бол өмсөөд, өөрт тухтай, олон цагаар өмссөн ч ядарч, тавгүй байхгүй зүйлээ өмсөх хэрэгтэй. Бас даарахгүй байх нь хамгийн чухал юм шүү. Тиймээс өөрийн шүүгээгээ ухаж, юуг юутай хослуулбал гоё байхыг хараарай. Та чадна.\

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.