UBLife Logo
Newsfeed

Богино хугацаанд хамгийн олон хэрэглэгч татсан Threads платформын тухай 5 БАРИМТ

Ub.life
Ub.life
Богино хугацаанд хамгийн олон хэрэглэгч татсан Threads платформын тухай 5 БАРИМТ

Мета компани өнгөрсөн долоо хоногт шинэ платформ болох Threads-ийг хэрэглээнд нэвтрүүллээ. Твиттерийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй уг платформын талаар таны мэдвэл зохих баримтуудыг хүргэж байна.

1. Тав хоногийн дотор 100 сая хэрэглэгчтэй болжээ

Threads нэвтэрсэн даруйдаа олон сая хэрэглэгчтэй болоод байна. Сүүлийн үед трэнд болоод буй хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT хоёр сарын дотор 100 сая хэрэглэгчтэй болсон бол Threads ердөө тавхан хоногийн дотор өдий тооны хэрэглэгчийг татаад байгаа юм.  

2. Твиттерийн эхэн үетэй төстэй байдлаар загварчилсан

Threads твиттерийн эхэн үеийн бичил блог хэлбэртэй төстэй функцуудтай аж. Тухайлбал, твиттерт өмнө нь 280 тэмдэгтэд багтааж жиргэдэг байсан бол Threads-ийн хэрэглэгчид 500 тэмдэгтэд багтаан бичих боломжтой гэнэ. Мөн твиттерийн tweets буюу жиргээг threads, retweets буюу дахин жиргэхийг reposts хэмээн нэрийдэж буйгаараа төстэй юм. Элон Маск үүнийг твиттерийн оюуны өмчийн эрхэд халдсан хэрэг гэж мэдэгджээ.

3. Threads-ийн хаягаа устгахын тулд инстаграмаа ч бас устгах хэрэгтэй болно

Threads нь одоогоор инстаграмд түшиглэж буй учраас хэрэглэгч хаягаа бүрмөсөн устгахыг хүсвэл инстаграмаа ч бас устгах шаардлагатай аж. Харин профайлаа идэвхгүй (deactivate) болговол пост хийх, бусадтай харилцах боломжгүй болох юм. Цаашид зөвхөн Threads хаягаа устгах шийдлийг эрэлхийлнэ гэж Мета компани мэдээлжээ. 

4. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж байна

Threads хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж буй нь анхаарал татаж байна. Тухайлбал, эрүүл мэнд, санхүү, утсанд хадгалагдсан хүмүүсийн мэдээлэл, байршил, хайлтын түүх болон бусад эмзэг мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр цуглуулж байгаа юм. Энэ нь хүний хувийн мэдээллийг хатуу хамгаалдаг Европын хууль тогтоомжтой зөрчилдөж буй учраас Европт хэрэглээнд нэвтрэх хугацаа хойшлогджээ. 

5. Threads твиттерийг орлох уу?

Инстаграмын дөрвөн хэрэглэгч тутмын нэг нь л Threads-т нэгдэхэд тус шинэ платформ твиттертэй адил тооны хэрэглэгчтэй болох юм. Тиймээс мэргэжилтнүүд Threads-ийг твиттерийн том өрсөлдөгч хэмээн харж байгаа бөгөөд Мета компанид үүнийг хийх нөөц боломж, цар хүрээ, стратеги бий гэж үзэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.