Зөвхөн галт тэрэгний аяллаас л бид юуг олж мэдэрдэг гээч?
#1 Нүдэнд харагдах хамгийн дулаахан дурсамжууд
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/14e0eb896f9a33d4bfb5c00942fa780c.gif)
Хүүхэд байхдаа галт тэргээр аялах үнэхээр сэтгэл догдлом байдаг даа? Яг л тэр мэдрэмжийг галт тэрэгний аялал бидэнд өгч, хүүхэд нас, өнгөрсөн, гэр бүл, найз нөхдийнхөө тухай хамгийн дулаахан дурсамжаараа аялдаг. Залуудаа гадаадад суралцаад эх орондоо галт тэргээр харьж явсан үеэ дурсан яваа хүмүүс, анх удаа галт тэргэнд сууж явсан үеэ санагалзаж буй нэгний тухай бодоход л онцгой мэдрэмж төрдөг шүү.
#2 Олон зүйлийг эргэцүүлэн тунгаах мөч
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/81dcbf3ea46c2d1de97f62d472bbbf45.jpeg)
Өөр бусад аяллаас ялгаатай нь галт тэргэнд олон зүйлийг эргэцүүлэн тунгаах боломж гардаг. Амьдралынхаа эргэлтийн цэгийг тунгаан, өөр рүүгээ өнгийх боломжийг галт тэрэг олгодог нь гайхалатй.
#3 Бүхнээс холдож амсхийх
Галт тэрэгний цонхоор эрээлжлэн өнгөрөх гудамж, өргөн уудам талбай, ой моддыг харахад бид бүхнээс холдож буйгаа мэдэрдэг. Бүх зүйлийг тэнд нь орхиод одож буй мэт гайхалтай эрх чөлөөний мэдрэмж биш гэж үү?
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/fb39222a36ae1af8e5d94aa2e7abcf4a.jpeg)
#4 Хөгжилдөх, инээх, аз жаргалтай мэдрэмжүүд
Найзуудаараа галт тэргэнд аялж явах шиг хөгжилтэй аялал хаа байх вэ? Бүгд утсаа хойш нь тавиад л өөд өөдөөсөө харан сууцгааж дуулах нь дуулаад л, гитар тоглох нь тоглоод л, инээлдэн, тоглон хөгжилдөж аз жаргалтай мөчийг энд мэдрэх хамгийн гоё.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/8856ad1e91d8ece454c905f43ddcaa98.jpeg)
#5 Галт тэрэгний хоол хамгийн амттай
Санал нэгдэж байна уу? Галт тэрэгний цай унд цаанаа л амттай, яриа бүр цаанаа л дулаахан байдаг даа.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/89935f2c3dc536d759f12686fa106175.jpeg)
#6 “Ханцуй шүргэх төдий хойд насны учрал тохиол буй”
Галт тэргэнд суухад энэ үг сэтгэлд буудаг. Хаа нэгтээ холыг зорин яваа олон зуун хүмүүс нэг нэгнээ олон хамтдаа нэгэн галт тэргэнд суун яваа нь гайхалтай биш гэж үү? Галт тэргэнд бид ахин хэзээ ч учрахгүй ч байж мэдэх, магадгүй үүрд хувь заяагаа холбох хүмүүстэй уулзаж, хувь хувьдаа нэгэн ертөнцийг тээн яваа зүрх сэтгэлүүдтэй уулздаг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/7d90ff1e98fc987f6ec4a35578a5b410.jpeg)
#7 “Баяртай”, бас “Сайн уу” гэж хэлэх мөч
Аялал бүр бидний амьдралыг өөрчилдөггүй ч их багаар бидний харах өнцгийг тэлж өөрчилж байдаг. Аялалд гарахад бид хэн нэгэн, амьдралынхаа тодорхой цаг үед “Баяртай” гэж хэлж бас цоо шинэхэн цаг үеийг “Сайн уу” гэж угтан авдаг нь ер бусын.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/b2b46cec37e9b54b12c9195f03b99d1a.jpeg)
#8 Дуусгаж амжаагүй ном, сонсож чадаагүй хөгжим, хэлж чадаагүй үгээ гүйцээх мөч
Энэ бүхнийг галт тэргэнд гүйцэлдүүлж, магадгүй хэзээ ч хэлж чадаагүй зүрх сэтгэлийн үгээ түүнд хэлэх боломж ч гарч мэднэ…
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/32cf78dd2d7d20c5a83d668043d03426.jpeg)